Бид “Туршилтын ард түмэн” болсон гэв үү

Н.Саранчимэг / Улстөр

Цахим ертөнц гэдэг хэт цахихын хооронд гэрлийн хурдаар мэдээллийг түгээдэг орчин. Амаа олигтойхон ангайгаад “Аа” хэмээн гүйцэд хашгирч амжаагүй байхад тэнгэрийн гялбаа шиг гялсхийгээд тэртээд мэдээлэл хүрч байх жишээтэй. Тиймдээ ч сайн муу мэдээ, сайхан муухай үйлдэл бүхэн сошиал ертөнцөөр тэр дороо түгэн тархаж, хүмүүс бидэн хүссэн хүсээгүй мэдээллийн хүчирхийлэл дор амьдарсаар удлаа. Яагаад ингэж хэлэх болов гэхээр ойрмогхон цахим ертөнцөөс нэгэн мэдээллийг олж уншсан юм. Нүүр номдоо нэгэн хүн “Туршилтын ард түмэн” гэсэн гарчигтай бичвэр үлдээсэн байлаа. Түүнийг нь сонирхож уншаад сэтгүүлчийн хувьд үнэн болов уу гэж эргэлзэхийн зэрэгцээ эмзэглэл төрснөө нуухгүй. Тэгээд нэг эх сурвалж юм даа гээд аваад хадгалчихсан юм. Тэнд ингэж бичсэн байсан. “Нэгэн анагаах ухааны докторын хэлсэнг оруулья. Нэр усыг нь хэлвээс ажлаасаа халагдах тул нуусан болно. Тэр эх орноо гэж сэтгэл нь бачуурч явдаг нэгэн.

Гадны эм үйлдвэрлэгч компаниуд зөвхөн манай улсад ( Өөр ямар ч улсад бус ) ядуу буурай бөгөөд хүн ам цөөнтэй, Төр нь авлигад идэгдсэн болон эм ба эрүүл мэндийн талаар ямар ч ойлголтгүйгээр нь далимдуулж шинэ бүтээсэн эмийнхээ туршилтыг явуулдаг гэнэ. Зах зээлд нийлүүлж борлуулаагүй шинэ эмийн гаж нөлөө, хоруу чанар, цээрлэлтийг тодорхой болгохын тулд биднийг нууцаар амьд туршилт болгодог юм байна.

Өмнө нь Монголд жирэмслэлтээс хамгаалах эмийг эмэгтэйчүүдэд тараан таваас дээш жил тасралтгүй хэрэглүүлсний дараа эмэгтэйчүүдийн савны хорт хавдрын тоо улсдаа дөрөвдүгээр байр, дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж байна. Саяхан зөвхөн Дархан хотод (бусад аймгуудаар биш) умайн хүзүүний хавдрын эсрэг вакцинжуулах аян явагдсан. Тэнд хэсэгчилсэн туршилт хийгээд юу гэдэг ямар нөлөөтэй бодис тарьсан нь тодорхойгүй. Энэ бол туршилт гэдэг нь зөвхөн нэг аймаг онцлосноос нь тодорхой харагдаж байна. Хэрвээ баталгаат вакцин байсан бол улс орон даяар явуулах байсан.

Өөр нэгэн жишээ бол Монгол 10 хүн тутмын долоо нь ходоодны хеликобактертай байна. Үүнийг судлаж үзвээс Ази болон Европ дахь хүмүүсийн хелекобактериас огт өөр генийн бүтэцтэй байсан байна. Үүнийг гадны эрдэмтэд Монгол хеликобактери гээд нэрлэчихсэн байдаг ажээ. Эмчлэхийн тулд нөгөө Азид эсвэл Европд үйлдвэрлэсэн эмийг зогсоо зайгүй уусаар. Гэтэл энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд ард иргэдийн цаг зав, эдийн засгаар тоглосоор л байна.

Монголын анагаахын салбар дэлхийн жишгээс бүтэн 50 жилээр хоцорч явна. Гадны орнуудад үүдэл эсээс тухайн өвчтөний өвчилсөн эрхтэнг лабораторийн орчинд ургуулан суулгаж байхад өнөөдөр Монгол улсад гэхэд гурван сартай жирэмсэн эх эмчийн хяналтанд орох гэж очоод эмч нарын буруу оношлосноос болж өрөөсөн бөөрөө урагтайгаа алдсан аймшигтай хэрэг гарч хэсэгхэн шуугиад л өнгөрсөн...

Үүний хариуцлагыг авилгачид хүлээдэггүй. Тэд ард иргэдийг анхаарах хүсэл ч үгүй. Хүний амь ингэтлээ үнэгүйдсэн нийгэмд амьд явах баталгаа бидэнд үнэндээ алга” гэж ярив.

Энэ яриаг чадан ядан буулгаж аваад би вээр түмэн олон минь өөрсдийнхөө амь, бусдынхаа амины төлөө энэ докторын яриаг цаашид түгээж хайртай бүхнийгээ мэдэхгүй эмийн туршилтанд орохоос сэргийлэн хамгаална уу хэмээхээс өөр хэлэх үг олдохгүй нь дээ” гэсэн байсан юм.

Энэ үнэн бол үнэхээр аймшигтай. Хэрвээ олны анхаарлыг татах гэсэн нийгмийн сүлжэээний ээлжит нэгэн сенсаац бол анхаарал татаж чадлаа л гэж дотроо бодож байв. Гэхдээ “Олны үг ортой” гэдэг дээ гэх бодол сэтгэлийн мухарт хадгалагдсаар. Мөн өнөө цагийн хэллэг болох “Наргианы наян хувь, тоглоомын тавин хувь үнэн байдаг” гэдэг үг санаанаас гарч өгдөггүй. Гэтэл яасан гээч.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ

Ийм мэдэгдлийг ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн даваа гаригт хийх нь тэр. Даваа гаригт Төрийн ордноо намуудын бүлгийн хуралдаантай байдаг ч, энэ удаа МАН, АН-ын бүлэг хуралдсангүй. Харин ШИНЭН-ын зөвлөл хуралдаж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айрагт цианид натри алдагдсан тухай болон монгол хүүхдүүд дээр эмийн туршилт явуулсан асуудлыг хөндөн хэлэлцсэн. Энэ үеэр Ж.Батзандан “Монголын 8000 хүүхэд дээр 2016, 2017 онд хууль бус эмийн туршилт хийсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Туршилтын улмаас олон зуун хүүхдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарсан гэдгийг эцэг эхчүүд мэдээлж байна. Гадаад улс орнуудад бүртгэлгүй эм, вакциныг Монголын хүүхдүүд дээр туршсан асуудалд бид онцгой анхаарал хандуулна. Энэ асуудалтай холбогдуулан ирэх оны нэгдүгээр сард багтааж, УИХ-ын төвшинд нийтийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн Эрүүл мэндийн сайдад хандаж асуулга тавих шийдвэр гаргалаа. Эмийн туршилтад орж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн мэдээллийг бид байнга авч байгаа. Хүний эрхийн комиссоос зөвшөөрөгдөөгүй эмийг хүн дээр туршина гэдэг бол олон улсын тавцанд эрүү шүүлттэй адилхан үзэгддэг гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан хэргийн материалуудтай албан ёсоор танилцах ёстой. Тухайн үед Прокурорын байгууллагаас хэргийг үндэслэлгүйгээр хаасан байна. Үүнийг бид анхаарч ажиллана. Эмийн туршилт бол хүний эрх зөрчсөн үйлдэл. Албан бус мэдээгээр 10 мянга орчим хүүхэд ч туршилтад орсон байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн.

Төрийн түшээгийн амнаас ийм үг унаж байна. Миний хувьд үүнийг албаны эх сурвалжийн нэг гэж харж байна. ШИНЭН-ын дарга албаны мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар яаралтай нийтийн сонсгол явуулна гэдгээ хэлсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Дээрх “Туршилтын ард түмэн” гэдэг гарчигтай бичвэр үнэн гэсэн үг, бид туршилтын ард түмэн болсон гэсэн үг. Ирээдүй болсон үр хүүхдүүд маань амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж эмийн туршилтын бай болжээ. Маш аймшигтай байна.

Эцэг эхчүүд биднийг утга учиргүй улс төржиж, Сонгуулийн хуулиар амьсгалж, хэдхэн сарын дараа нэгхэн өдөр болоод өнгөрөх саналын төлөө өнөө боож үхэхдээ тулж байх хооронд үр удмын чинь талаар ийм аймшигт мэдээллийг дэлгэлээ. Үртэй болгоны амиа өгтөл тэмцэх асуудал чинь энэ байна.

Дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн цикл ярьж хийрхэж байхын оронд эмийн туршилтад орсон Монголын ирээдүй эрүүл мэндээрээ хэрхэн хохирсныг, ирээдүйд ямар уршигтай болохыг, удам угсаа маань тасрах эсэхийг хэлээд аль.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:48:21

HZWoTF http://pills2sale.com/ levitra nizagara

Unshigch [94.107.109.12] 2019-12-28 22:33:27

Ohiduuddaa savnii hort havdariin esreg hiigeed baigaa vaktsiniig buu hiilgeerei !!! Unen hudliig medehiig husegchid oorsdoo medlegee saijruulj olon ulsiin barimttai batalgaatai medeeleltei taniltsah chuhal. Heseghen hunii helsneer mal shig bitgii dagaj bai

Zochin [213.143.112.4] 2019-12-28 20:09:17

Hahaha. Mongolchuud ta nar soliorzgooh yumaa!!! Hahaha. Iim saihan NATUR hool hunstei baij uwchind barigdaad suuhiin!!! Ta nar shig Mah taawaaraa idej Zagaan ideegee zadtalaa iddeg Ard tumen bnuu? Haa ch bhgui Bio Hunstei uls chin Mongol shuudee!!! Ter chigeeree Vitamin bas bien eserguuzeliig saijiruuldag!!!

Zochin [94.107.109.12] 2019-12-28 22:23:53

Uuniig odoo l medej baigaa umuu. Turshiltiin em vaktsin unegui avaad deer ne turshilt hiisen gej emch emneleg ih mongo avdag ne zovhon mongol ch bish ee. Manaihan genen bainaa chaavaas!

zochin [202.55.188.44] 2019-12-28 14:43:15

Heden sariin umnu HEUK iin darga Bymbadorj emiin turshilt hiigeed baigaa talaar notstoi medeelel hiij baihdaa huuhduugees ymar zorilgoor avch baigaa talaar tailbarlahgui etseg ehed ni medegdelgui tsus avch gadaad uls ruu shinjluuleheer yvuilsan baina. Ene bol undesnii ayulgui baidald harshlah asuudal. EMY nd ene talaar hariu uguhiig shaardlaa gej baisan. Getel Sarangerel said sursan zangaaraa Duugui baigaad baival heseg shuugiad martchihdag ard irgedtei ym chini tevcheed duugui baiy gesen bololtoi chimeegui bolson shuu dee.

ura [66.181.179.246] 2019-12-28 11:30:26

Ene Mongol sununu muhnu hytad bolno ene ter gesen setgedel bainga bichij baidag erliiz sheeshnvvdiig shalgadag gazar baival shalgaachee muu lalruudiig

Зочин [202.9.46.109] 2019-12-28 11:00:50

30 Жил төр барьсан нөхдүүд ч дээ эх орноосоо урвагчид гэж хэлбэл дээр байх тэд хятадад дагаар орохын тулд монголын хүн амыг хядах зөвлөвмж авсаан. Монгол монгол иргэнгүй болчвол тэдний санаа амарч дундад улс болноо.!!!!!!!!!

Иргэн [66.181.161.33] 2019-12-28 10:02:59

Ийм учраас л 10 гаруй жилийн өмнөөс (WHO) ДЭМБ буюу дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрыг Монголоос хөөх хэрэгтэй гэж шуугиад байсан шүү дээ. Тэгэсгээд л нам дарагдсан.

Зочин [202.9.40.178] 2019-12-28 09:34:15

Саяхан бас Солонгосоос хандивын эм хүлээж авлаа гээд л байсан. Янз бүрийн аргаар эмээ шахаж байгаа даа. Тэгээд хэдэн жилийн дараа үнэгүй үзлэг хийe гэж орж ирээд нөгөө хандив тусламжаар өгсөн эмнийхээ үйлчилгээг судалдаг болов уу гэсэн хардлага төрдөг шүү.

ЗОЧИН [202.179.26.153] 2019-12-28 08:29:23

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЦОЛМОН ГЭЖ АВГАЙ ОХИДУУД ДЭЭР САВНЫ ХАВДРЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ТУРШИЛТ ХИЙЛГЭЭ БИЗДЭЭ. ТЭР ҮЕД БҮГД Л МЭДЭЖ БАЙСАН МӨРТЛӨӨ ХОНЬ ШИГ ХҮЛЦЭНГҮЙ БАЙЖ БАЙГААД Л ХИЙЛГЭЦГЭЭСЭН.

Зочин [202.179.26.153] 2019-12-28 08:31:46

ТЭР ОХИДУУД ОДОО НАСАНД ХҮРЦГЭЭЖ БАЙГАА БАЙХ. ҮР ДҮНГИЙН ТАЛААР ӨӨРСДӨӨ СУДЛАХ ХЭРЭГТЭЙДЭ

Irgen [202.126.88.170] 2019-12-28 08:27:58

BATZA.NDANGII. SHOW HEREES HETERCHEE

зочин [202.126.89.31] 2019-12-28 07:49:38

Батзандан гишүүн баталгаа нотолгоотой мэдээлэл тараах хэрэгтэй.Сонгууль дөхөөд ирэхээр худалч Шоучид олшрдог шүү

Зочин [202.55.191.130] 2019-12-28 19:51:54

manai huuhed enend orson 113-r surguulid

Иргэн [121.167.227.85] 2019-12-28 07:31:37

Хеликобактерийг гадаад оронд ходоод гэдэсний шарх үүсээгүй бол онц аюулгүй учир эмчилэх гэх шаардлагагүй гэж зөвлөдөг юм б,а лээ. Манайд болохорр огт байх ёсгүй гээд элдэв янзын эмээр бөмбөгдөөд бдаг,тэгээд эдгэдэггүй. Энэтхэг,индонез,вьетнам,хятад эмнүүд нэг л бишээ,

Иргэн [210.13.237.241] 2019-12-28 06:51:08

Хууль гаргамаар бна. Ийм тохиолдол маш олон бгаа нь мэдээж. Ундэсний аюулгуй байдлын зевлевж хатуу шийтгэлтэй хууль гаргахгуй бол дахин дахин давтагдаж монгол ген угуй болно

Zochin [66.181.161.31] 2019-12-28 05:56:32

1emchiin yariag sonsohod ene em buurnii dutagdald oruuldag gej sonsson tegeheer emch nar meddeg murtluu zarim hund helj ugduggui bichij ugdug bj magadgui shuu bolgoomjtoi bh

Өвгөн [49.0.212.66] 2019-12-28 05:23:33

Хянат, шалгалт гэдэг юм хэрэггүй, наад мөнгөтэй мэргэжидгүй /эмзүйчийг мөнгөтэй бол хийнэ/ улсууд чинь нэг л өдөр бидний төлөө л гэдэг болно, харин би бол тэр цагийг үзэх бол уу, хяналт, шалгалт, хариуцлага гэдэг юм дандаа саад болоод байна, улс энд ямар хамаатай, зах зээлийн зохицуулалт гэдэг нэг том зүйл бий, та нар ойлгохгүй байна, Тийм ээ ер/сайд Алцанхуяаг, Баабар аа ...а бас үхэж байгаа нь ч хамаагүй, дээрэмдээд баяжсан ч хамаагүй үүнийг леберал байдлаар харах хэрэгтэй тийм ээ, Баатар бат үүл ээ...

МОНгол хүн [202.9.46.84] 2019-12-28 04:34:48

ЭНЭ улсад хэдхэн жилийн дараа монгол цусны хүн үлдэхгүй. ХОЁРТ төр засгийн том хуйвалдаанаар энэ улсыг хятадад аль хэдийн зарцан. ДУНДАД улс болноо

Зочин [36.11.225.20] 2019-12-28 11:50:29

Huts

Зочин [103.26.195.153] 2019-12-28 04:32:40

Наад Эрүүл мэндийн сайд гэгч толгой хаялж онголзож тальтганасан авгайгаа яах гээд байнаа. Хүрэлсүхээ чиний толгойг наад авгай чинь хөөднө шүү!!!

Зочин [103.26.195.153] 2019-12-28 10:20:24

Үгүй ээ. Хүрэлсүхэд ч арай хөгшидөнөө. Өчнөөн төчнөөн сайхан залуу бүсгүйчүүл байсаар байтал арай ч дээ. Очиж очиж...

Зочин [194.228.32.35] 2019-12-28 10:05:57

наад онгорон авгай чинь хурэлсүхийн нөгөө нэг юу нь байхгүйюу.

Zochin [66.181.186.17] 2019-12-28 04:20:05

Амьд явах баталгаа алга.Монгол улсад эзэн алга

Зочин [202.179.31.31] 2019-12-28 03:20:57

Та нар ч сайн баримт цуглуулахгүй ингэж бичиж болохгүй. Тэр ингэж хэлсэн гэдэг хангалтгүй. Хөндөж буй сэдэв нь зөв ч. Бид хяналт тогтоох ёстой. Эрүүл мэндийн салбар арай л байгаа шүү. Сайны мисс охиноор ЭМ сайд тавибал энэ сэтгүүлч эмэгтэйгээс илүү сайн ажиллах байх.

Зочин [202.9.46.67] 2019-12-28 07:12:33

Яг үнэн. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эмийн бүртгэлийн журам чанга шүү дээ.

Зочин [202.179.31.31] 2019-12-28 03:23:17

Саяны мисс

Зочин [202.21.108.199] 2019-12-28 03:03:24

Yanz buriin soliotoi humuus amniihaa zorgoor burj baih yum. Ed nariig oogshuuleed baidag hevlel medeellinhen anhaarmaar yum. Hevlel medeelliinhen bolovsrol medleg muutai bgaa uchraas iim galzuu soliotoi humuusiin ugiig olon niited taraahad tuslaad baih yum da.

Зочин [202.9.46.67] 2019-12-28 07:35:10

Тийм шүү. Баримт нотолгоо судалгаа шинжилгээтэй зүйл бичиж байх хэрэгтэй.

zochin [66.181.177.190] 2019-12-28 02:22:55

энэ үнэн шдээ. Хармони гэдэг элэгний эм чинь Европод хэрэглэгдэж байгаад, хэрэглэсэн хүмүүсийнх нь 30 хувьд хорт хавдар үүсч, хэрэглээнээс хасагдсан бсан, харин жаахан шинэчлээд Монголд туршигдаж байгааг учир мэдэх хүмүүс яриад л байгаагаас гадна өөрийнхөө ойр дотны хүмүүст хэрэглэхийг зөвлөхгүй л байгаа шүүдээ..

Зочин [202.9.46.67] 2019-12-28 07:35:33

За мэдэхгүй юм аа

Зочин [122.201.31.226] 2019-12-28 02:16:21

Аюул ...

zochin [122.201.19.99] 2019-12-28 02:15:54

Vnexeer vnen bol vvnii ard negee l erx medeltei luivarchid, tednii tsvnkh barigchid, eeriin medlegee medexgvi baij alban tushaald tomilogdson utsan xvvxeldeinvvdiin l xiij bgaa ajil gej xerj baina. Ali ch ulsiin yalanguay vndesnii auylgvi baidald neleelex vil ajillagaa zevxen tuxain ulsiin xyanalt shalgaltaar shineer emiig nevtrvvldeggvi, zaaval olon ulsiin baiguulagaar shalgagdaj baij ali ulsad xeregjvvlex be, xamgiin zardal bagataigaar gesen shiidveriig vndeslej xeregjvvldeg. Dur duraaraa eersdiin medlegtei tulguurlaj olon niitiin taivan amidrax nextseliig evddegee bolix xeregtei gej xelmeer baina!!!!!!!!!!!!

Зочин [202.9.46.252] 2019-12-28 00:43:01

Монгол мөхсөн дээр

Зочин [117.111.3.81] 2019-12-28 13:02:46

Еэ чааваам мөнгөний төлөө бүр ингэж хэлж бна баригдсан авилгач бололтой

Зочин [202.9.46.67] 2019-12-28 07:35:55

Өөрсдөө юу ч хийхгүй байж. Өөрөө мөх !

dr [202.131.248.250] 2019-12-28 00:39:25

ene medeelel bol hiirhsen mongoliin anagaah ter tusmaa emnelzuin anagaahiig baraantuulah talaas ni hiisen bna. mongoliin anagaahiin emch, erdemted sudlaachid bugd erviih derviiheeree ajillaj ene salbariig avch yavaa. emiin turshilt hiideg buten systemtei sudalgaanii ajil shinjelh uhaand baidag tegj ih duraaraa hiigeed hun amiig horduulaad yavaad baidah ch um bish

Зочин [202.179.31.31] 2019-12-28 03:22:40

Гэхдээ л эмч нар хамгийн үнэтэй эм бичиж өгөөд байдгаас харвал тэд биднийг эмчлэх гэж зорьж байна гэж итгэхэд бэрх. Илүү бизнес үү хэнийх вэ? гэж л бодогддог. Эмийнх нь жагсаалт харахаар өөр олон хямд эм байна.

Zochin [202.126.89.104] 2019-12-28 02:40:57

Ta Mergejliin hyn yum shig tegvel eh oron ard tymnee bodood alban esoor nyltsaalt hiihgeech


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.