Нэг хоноод л анхаарал татсан хуулиуд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ

Н.Саранчимэг / Улстөр

2020 он хаалга тогшиж байна. Яг энэ цаг мөчид хаа сайгүй ондоо багтааж хийсэн ажлаа дүгнэдэг бол, ирэх онд хийх үйлсээ төлөвлөх нөгөө нь ч бий. Энэ жишгийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх олны анхаарал татсан хуулиудаас Та бүхний сонорт хүргэхийг зорилоо.

Хэрвээ хүсэлтээ гаргавал хүүхэд бүр мөнгө авна

Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр бүлийн орлогоос хамаарч хүүхдийг хасах биш, харин Хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах болж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан юм. Ингэснээр амьжиргааны түвшинг нь харгалзан олгож байсан хүүхдийн мөнгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болж байгаа.

Үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан юм. Тогтоолын төслийг санаачлагчид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авна гэж тооцсон байна.

Тэтгэврийн хохирлыг арилгана

Нийт 21208 иргэний тэтгэвэр нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Төрүүлсэн хүүхдийн тоогоороо 1990 онд тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа. Энэ шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар боллоо.

  • Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;
  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;
  • Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;
  • Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох болсон юм.
  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Иргэд долоон төрлийн хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болов

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдсанаар ирэх нэгдүгээр сарын 1-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушиг, бүдүүн шулуун гэдэс гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болж байна. Мөн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалж,

  • 40 түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах гэж заажээ.

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм. Тэгвэл он гараад иргэд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боллоо.

Татварын багц хууль таатай нөхцлийг бүрдүүлнэ

Татварын багц хуулийн шинэчлэл мөн л 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид онцолсон юм. Энэ хуулинд орсон онцлох 10 өөрчлөлтийг дурдвал:

1. Гадаадад төлсөн татварыг хасаж тооцно /150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцох зохицуулалт шинээр орсон/

2. Орон сууцны албан татварын хөнгөлөлт гурав хүртэл сая байсныг зургаан сая хүртэл болгов.

3. Орон нутаг дахь бизнесийг дэмжинэ /1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ/

4. Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол ашгаасаа татвараа төлөх боломжтой.

5. Үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон.

6. Сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд субьектын хүрээг өргөтгөсөн.

7. Дулаалгын материал зэргийг худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

8. Ногдол ашгийн орлогод таван хувиар албан татвар ногдуулна.

9. Чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулсан.

10. Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд тавихгүй.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай хууль

Оюу толгой нь дэлхийд эхний 10-т орох том орд атлаа Эрдэнэтээс бага үр ашгийг өгч байгаа учраас УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах үүргийг өгсөн нь олон нийтэд үнэлэгдэж буй чухал шийдвэр юм. УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Оюу Толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж, гишүүд 100 хувийн саналаар баталсан билээ. Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг чухал заалтыг тусгасан.

Хамгийн их хэл ам таталж байгаа нь Сонгуулийн тухай хууль

  • 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно
  • Сонгогчдын нэрсийг жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна.
  • Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон.
  • Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
  • Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
  • Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон.
  • Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно.
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
  • Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн.
  • Саналын хуудас нэг ширхэг байна.
  • Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно.
  • Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно.
  • Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй.
  • Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

Mal sonirkhogch [202.126.88.38] 2019-12-31 10:12:19

Ene 76 malnaas negiig ch songoj ul bolno.khen neg n l dakhin songogdvol luivar .Bas nemj ankhaaruulakhad Urlagiin khoshin khoshgirson garuudiig negiig ch songoj bolokhgui shuu Tumen olon minee.

Зочин [202.21.107.6] 2019-12-31 07:43:31

Сонгуулиин.саналыг.хар.машинааравахыг.хориглох.гараар.тоолход.яагаад.болив.ард.олноо.мөн.их.басаж.хуурч.баина.даа.машинаар.тоолох.гараар.тоолохыг.зэрэгявуулж.эргэлзээг.ньтаилж.болохгүи.юмуу

Zochin [64.119.16.188] 2019-12-30 03:14:47

Ёстой үнэн. Ард түмэн их хурлын гишүүдээс хамаарахгүй амьдарч байгаа шүү. Харин тэд боломжийн амьдрарад амьдралд нь гай болж байгаа

иргжн [192.82.77.73] 2019-12-30 02:54:19

Сонгуулд гарах гэж олон тэнэг юм хийлээ. Та нарийг сонгохгүй!!!!!!! хууль хэрэгхих нь 3хоног хэхэхэ.Одоо 10 жилийн хүүхэдээ дор юм хийчихээ солиороод бх юм.Та нар зүгээр зайгаа тавь!!!!"Монголийн залуус нь байгаа дракнуудаа.ерөөсөө тө нар бүр бузартсан байна.ёстой хэрэг алга.Ард түмэн та нөраас хамаарахгүй амьдарч байгаа шүү луйварчидаа!!!!!!!!!

Зочин [66.181.186.178] 2019-12-30 01:42:39

Ялангуатэр 6.0 сая тогрогны байрны урамшуулал нь унэхээр бутэхгуй хуухдуудээ монго огч болохгуй заавал орлогоо нотлох заалттай яаж байрны урьдчилгааны 20.0 сая тогрог нотлох вэ цалин хэд билээ урьд нь байсан байраа зарсан бол заавал ул ходлох хоронгоны болон бусад ашгийн татвар толсон байх гм маш олон заалт байгаа шуу аа бас заавал анх удаа байр авсан хунд огно гээд естой улгэр шуу битгий ууртаарай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.