АНУ-д электрон тамхины зарим төрлийг хоригложээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-д өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор уг бүтээгдэхүүний зарим төрлийг улс даяар хориглох шийдвэрийг гаргажээ.

Уг хоригт гаа болон жимсний амтыг оруулсан электрон тамхи багтаж байгаа бөгөөд эдгээр нь "Juul" компанийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдэд тооцогддог аж. Харин ментол болон тамхины амттай электрон тамхи уг хоригт ороогүй байна.

Өмнө нь АНУ-ын хэд хэдэн муж улсад электрон тамхийг хориглоод байсны зэрэгцээ БНСУ, Энэтхэг, Бразил зэрэг 10 гаруй оронд мөн ижил шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.