Триполид агаарын цохилт өгсний улмаас 28 оюутан амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Триполи дахь цэргийн коллежид өнгөрсөн бямба гарагийн орой агаарын цохилт өгсний улмаас тус сургуулийн 28 оюутан амь үрэгдэж, 18 хүн бэртжээ. Энэ тухай Ливийн "Afrigatenews" цахим хуудас мэдээлжээ.

Оюутнууд амиа алдсаны хариуцлагыг Үндэсний зөвшилцлийн Засгийн газар Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтарт үнэнч хүчнүүдэд хүлээлгэжээ. Оюутнууд амиа алдсан тухай мэдээлэл гарсны дараа коллежид өгсөн цохилтыг зэмлэн буруушаасан жагсаал цуглаан дэгдэж эхэлсэн байна.

Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Террорист бүлэглэлүүдийг устгах зорилгоор Триполи хотод руу хийх шийдвэрлэх дайралтаа эхлүүлсэн тухайгаа Халиф Хафтар 12 дугаар сарын 12-нд мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [202.131.247.2] 2020-01-06 07:39:13

Обама Каддафийг унагачихвал Ливичүүд цэнгэлийн манлайд хүрэх юм яриад байсан, одоо таг чиг. Трамп Ираныг нэг энэ улс шиг л болгох гээд үзцэн дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.