Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна

Aдмин / Нийслэл

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого энэ сарын 9-15-ны хооронд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм.

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас албан ёсоор эхэлсэн. Ш.Багаажав нь өдгөө 104 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрбээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг.

Том охин Б.Өлзийсайхан “Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна. Миний хувьд тус тооллогод 6 дахь удаагаа оролцож, тоолуулж байна. Би эхээс 5-лаа. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Би өөрөө 7 хүүхэдтэй, ач, зээ нийлээд 20-оод болсон байна.

"Миний бие тооллогод маш их ач холбогдол өгч байгаа. Хүн бүр тооллогодоо идэвхтэй хамрагдаарай” гэлээ.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.