МУУХАЙ МОНГОЛ: Чамд өгсөн л бол би авна буюу тэтгэврийн зээл

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг УИХ-аар хэлэлцүүлж тэглэлээ. Олон ч өвөө, эмээ нар баярлаж төр засгийнхаа гэгээн сүлдэнд залбирав. Хүний амьдрал гэдэг аваатай, өгөөтэй байж байж амттай сайхан болдог мэт. Тэр л жамаар хөгшид минь тэтгэврийн дэвтрээ барьцаалж банкуудаас зээл авч. Тэрийг нь Монголын төр Салхитын мөнгөний ордын ашгаас нэг удаа өрийг нь тэглэе гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцэн “Гал цогтой залуу насаа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулсан настан буянтнуудаа харж үзье” гэсэн шийдэлд хүрч. УИХ-ын ажлын хэсэг, нийгмийн хамгааллын чиглэлийнхэн ч санаа нэгдэж, нарийн судалгаа гаргаж бултаараа хэлэлцсэний эцэст хөгшчүүлийн магнайн үрчлээнээс цөөн хэдийг ч гэсэн тэнийлгэх болов. Монголын 400 мянга гаруй настны 270-аад мянга нь тэтгэврийн зээлээ тэглүүлж, үлдэх хэсэг нь байгалийн баялгаас хүртэх эрхийн бичиг гардах болов. Үүнээс илүү өгөөмөр шийдэл гэж байх уу, ер нь. Тэгтэл юу болсон гэж санана.

Үлгэр ч ёстой эхэлсэн дээ эхэлсэн. Хүүхдүүдийн хэлдгээр “Еэ, онигой онигой” гэмээр л юм болсон. Уг нь бол мөнгөгүй тул зээл авсан гэх логик толгойд буулаа. Гэтэл орчин цаг өөр болж “муухай монгол зан” ч гүн гүнзгий нэвт шингэсэн барьцалдаан эхлэв ээ, чи минь. Би зээлгүй л дээ. Гэхдээ хамар хашааны найман хүүхэдтэй Долгор эмгэний зээлийг тэглэчихлээ. Тэгвэл надад мөнгө өг, зээлгүй ч гэлээ би авах ёстой” хэмээн боломжийн амьдралтай Цэцгээ эмээ барьцав. Түмэн олны нүдэн дээр камерын өмнө дуун цацруулагчаар хоолойгоо цахиртуулан байж “Өргүй би тэгээд яах юм бэ” гэж нулимсаа мэлтэгнүүлэн цэнгэнүүлцгээв. Цэнгэл жаргалтай маягаар ингэж уйлж байгаа улсыг чинь одоо цэнгэнүүлцгээв л гэж хэлэхээс яалтай билээ. Та сайн анзаараа л хараад байгаарай, “Би өргүй” гэж мэлмэртэл уйлж байгаа хүн өргөн энэ дэлхийд манайхаас өөр улс оронд хаана ч байхгүй нь үнэн юм шүү. Үгүй тэр нулимсных нь бэлэн зэлэн асгарч байгааг ээ.

Нээрээ л муухай монгол зан шүү, бурхан минь гэж. Бид яагаад ийм хачин загнадаг хүмүүс юм бэ? Гайхаад ч барахгүй юм. Тэнгэр баганадсан өндөр сайхан орд харшид амьдарч, тансаг тавилга ярайлгаж, зөөлөн буйданд тухлан, боломжийн унаа хөлөглөвч бидний оюун сэтгэлгээ, тархи ердөө ч хөгжөөгүй аж. Үргэлжийн өлөн зэлмэн, өлсгөлөн хоосноор тархиа цэнэглэж, сайн сайхан юманд ч итгэхээ байчихаж. “Хургандаа уурагандаа цадаагүй бол төлөгөндөө хангинатал майлах” гэгчээр ядуу нэгэнд ярвайж, баялаг сэтгэлтнүүдтэй барьцдаг адгийн тэнэг зан хаанаас эхтэй юм бэ?

Монгол Улсын төрийн их баяр наадамд арвантаа түрүүлж түмэн олноо баясгасан Х.Баянмөнх аваргын нэгэн цагт хэлсэн “Бусдын сайн сайханд баярлаж яв. Хувь заяаны шанага чинь том болно” гэдэг ганцхан өгүүлбэрийг яагаад бид бодож болдоггүй юм бэ. Хүнд сайн сайхныг ерөөх тусам өөрт тэр хэрээр буян хурдаг гэдгийг манай өнөөгийн эмэг дээдэс та нар минь юунд хөсөрдүүлэн газардуулж, өрөө тэглэсэн төрөө хараан зүхнэ вэ. Та нар минь хэчнээн уужуухан дотортой, ямархан халуун сэтгэлтэй билээ дээ. Гэтэл юунд өргүй байтлаа уйлж, өвчингүй байтлаа урвайв. Монгол хүн “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж өнийн сайхан үгтэй сэн биш бил үү. Өвгөдийн сайхан ерөөлтэй сөн бил бил үү. Амны сайхан билэгтэй сэн биш бил үү. Өргүй гэж уйлж байгаа эмгэчүүл энэ сайхан Монголоос минь өөр хаа ч байхгүй шүү, эмээ нар минь. Гэтэл муухай монгол тамын тогоо руу бие биеэ чирч, нэгнийхээ дээр гарах гэсэн явцуу бодолдоо төөрсөөр тархины тураалдаа идэгдэж байгаа нь харамсалтай байна шүү, эмээ эжий нар минь. Зээлгүй атлаа зээлээ тэглүүлсэн нэгэндээ атаархаж жөтөөрхөж хэвлэлийн хурал зарлан хоороороо уйлан жүжиглэсэн чинь хорвоод ховорхон инээдэмт болоод эмгэнэлт шог гараа юм шүү, эмээ нар аа!

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль”-ийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж батласнаар:

  • Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ.
  • Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлээс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
  • Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
  • Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө.
  • Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргана.
  • Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
  • 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.
  • Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болох юм.


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.202] 2020-01-17 11:34:50

сонгууль угтаж Ахаа намайг бодоорой гэсэн илт хахууль шүү дээ Бичигч нь юун ч пальдаг юм бэ дээ

Зочин [103.229.121.30] 2020-01-19 20:21:16

Тэтгэвэрийн зөрүү их байна. жишээ нь та жолооч байя гэж үзье 25 жил ажилласан. 10 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгсон 500000 авдаг гэтэл өөр нэгэн 25 жил жолоочоор ажилаад өнөөдөр тэтгэвэрээ тогтоолгоход 1.600000 авч байх юм.Газар тэнгэр шиг зөрүүтэй байна.Тиймээс хууль санаачлагчид энд анхаарал хандуулах хэрэгтэй.

zochin [178.198.136.153] 2020-01-17 08:23:03

AVSAN ZEELEE ED TOLOX ESTOI IIM TENEG YUMNUUDIIN ORIIG BITGII TEGLE ARD NI NOGOO MUUXAI XUUXED NI L IDEJ UUJ BAIGAA XAIRAN MONGO OOR BUTEEN BAIGUULALT XIIX BAISAN YUM BUZARTAI MONGOLCHUUD DANDAA BARTSAJ BAIDAG XUN GAXAINUUD

зочин [103.10.22.96] 2020-01-16 15:58:07

хэрэглэсэн зээлээ эргүүлж төлөхдөө төрөөс даалган төлүүлнэ гэдэг яавч эрүүл сэтгэлгээ биш .харин төр банкны хүүг бууруулах бодлого гаргах ёстой. төр ард түмнээ ялгаварлаж болохгүй .төр ард иргэдээ зөв сайхан амьдруулах, ажил хөдөлмөртэй байлгах , аюулаас хамгаалах , тэтгэвэр нь ахуй амьдралд нь хүрэлцдэг байлгах, үнийн бодит бус өсөлтөөс хамгаалдаг зэрэг олон ажлыг алагчлалгүй хийж гүйцэтгэх ёстой. өрсөж ид гэсэн сэтгэлгээг олон нийтэд зохион байгуулалтай суулгаж болохгүй.

зочин [182.160.0.45] 2020-01-16 06:43:59

Төр засагтаа бид баярлаж байнаа. Ард түмэн минь их л цамаан , нэрэлхүү , цалин тэтгэвэр голоод байдгаа болимоор юм.Бас нэг нэгээ ажил хийгээд дууссаны дараа алдаан дээр нь их дөрөөлөх юм даа.Больё.Энэ чинь тэтгэвэр болохоос цалин биш шүү дээ

Зочин [182.160.0.45] 2020-01-16 06:40:21

Наад хүн чинь ахмадаа ялгаварлалаа гэсэн гээ биз дээ. Гэхдээ зээлгүй нь хохирсон юм байхгүй ш дээ.

зочин [182.160.0.45] 2020-01-16 06:39:01

6 саяын ваучер өгвөл зээлтэйнүүд нь барьцах болов уу

ЗОЧИН [139.5.218.20] 2020-01-16 01:39:47

ЗЭЭЛГҮЙ ГЭЭД УЙЛЖ БАЙДАГ ЁСТОЙ ТЭНЭГ ЮМАА ДААНЧ ДЭЭ ҮНЭН ОЮУНЫ ХООСРОЛ ЧААВАС БАС БИ ЗЭЭЛГҮЙ ХОХИРОХУУ ЗЭЭЛГҮЙ НЬ ХОХИРЛОО Ч ГЭЖ БАЙХ ШИГ ЭНЭ ХҮМҮҮС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЯАЖ ЯВСАН БОЛ ҮНЭН ТЭНЭГ АТААРХАЛ ТЭНЭГ МОНГОЛЧУУД ТАМЫН ТОГООНДОО АДИЛХАН БАЙВАЛ ТААРНАА ТЭДЭНД УЛС НЬ БОНД ӨГНӨ ГЭЭД БАЙХАД

111 [124.158.95.5] 2020-01-16 13:19:55

зээлгүй гээд бахархаад, баярлаад уйлсан байх оо аниа.

Зочин [202.9.46.99] 2020-01-15 16:03:20

Ялзалсан түшээд Ялзарсан нийгэм, Ой гутнам. Энэ янзаараа манай эдийн засаг өндийхгүй эээ. Гадны зээлүүдээ төлөөчээ. дэд бүтцээ нүүр улйхааргүй болгоочээ. Ийм болохоор чинь эх орон гэсэн сэтгэл минь байхгүы болж байна.

Зочин [202.21.109.91] 2020-01-15 20:57:12

энэ битгий юм тэглээ л биздээ. өөрсдөө зөндөө л идээ биздээ. чи оффчирдийн мөнгийн оруулж ирэх талаар олон юм яр. тэгвэл чамайг хүн гэж тооцья

Зочин [203.217.139.225] 2020-01-15 14:57:53

Юугаа мөөрөлдөөд байгаа шаарууд вэ? Байгалийн баялгаас хуваарилана гэсэн бол тэр Салхитын ордны чинь үр ашгийг хүн толгойтой бүхэн хүртэх ёстой юм байгаа биз дээ. Зээлээ тэглүүлсэн хүмүүсийн хүүхдүүд гэж тэжээврүүдийн бичсэн коммент энд их олон байна. Хөгшдийн зээлээр ингэж амьдарсан болж явахаар үхээч

Зочин [174.88.109.65] 2020-01-15 12:37:23

Энэ дэлхий дээр манайх шиг орон хаана ч үгүй!!! Өрөвдөх тусам өр өшгөлдөг монголчуудын арчаагүй зан,,, ийм хүмүүст юу ч битгий өгч бай!!!

Одоо болиооч [202.9.46.84] 2020-01-15 10:27:53

Эсэргүүцээд байгаа хүмүүс одоо болноо. ҮХЛЭЭ ЮУ.? . Зээл авахаас өөр аргагүй амьдраагүдээ үр хүүхдүүддээ талархаарай

gfd [124.158.126.6] 2020-01-15 10:09:41

manai eej tetgevriin zeelgui. gehdee hervee zeeltei baisan bol tuuniig n hen negen tuluh gej baigaa bol uuruu hamgiin buruu zuil. ta ursen bol butsaaj uuruu tuluh l ystoi. ymar hunii umnuus amidarch baigaa bish.

Зочин [124.158.109.140] 2020-01-15 09:40:55

Ankh zeel avakhdaa tulno gej gereen deer gariin useg zursan biz-dee. Geree gedeg zuil xereggui bolson-uu?

Zochin [202.21.107.92] 2020-01-15 08:45:02

Muuhai mongol gej ireed odoo l yadarsan hugshin uilahad medev uu. Jdu, hugjliin bank, busad deerem tonuuliin uyed muuhai mongolig ilchleed ulaan balin zaluu shig toroigood garaad irehgui yasiin setguulch nertei bugs doloogchoo!!!!!!

Ганбаа [66.181.161.124] 2020-01-15 07:18:49

Тэтгэвэр авч дээр нь улс орноо хорлоно.Бид энэ байдлаараа хэзээч хөгжихгүй байхөө.Эмэгнэл.....

Зочин [63.141.48.22] 2020-01-15 03:34:38

хууль бус бас буруу үйлджл хийж б шүү дээ.ядаж шудрага бх хэрэгтэй.улс орноо урж тасдаж байна даа та нар.нэг өдөр шүүх шудрага өдөр ирэх байх

Зочин [202.21.109.91] 2020-01-15 21:04:00

бидний л сонгосон ерөнхийлөгч биздээ. тэгээд өөр шийдвэр гарна гэж бодоо юу. гонжий жо. з. энхболд хийж байгаа ч юм билүү та нар юу мэднээ: тэр сайн юм хийх үү.

Зочин [204.14.73.101] 2020-01-15 03:03:39

мөнгө тараах нь гэмт хэрэг.ийм хүмүүсийг шийтгэх ёстой..улс орныг туйлдуулж эдийн засгийн гэмт хэрэгхийж б.дээр нь шудрага ёсыг ч зөрчиж б. эднийг олон ангиар шүүх хангалттай шалтгаан байна

Zochin [62.224.60.63] 2020-01-15 02:35:04

Bi mongol hun gedgeerd ichij bn!!!!!!

Зочин [63.141.48.22] 2020-01-15 03:35:54

хэлэх ч үг олдохгүй б

Zochin [202.126.89.86] 2020-01-15 01:17:03

Tegvel zeelee tegluulj baigaa humuus *bi shunalgui hun, eh orondoo hairtai, zeelee ooroo tolno* geed bitgii av l daa, chadkui sh dee,,laa laa.. Hamgiin chadaltai,,, chineetei humuus ni zeel avsan baigaag ymar ch teneg .ni medne. Eniig bichigch mulguu humuun ta ooroo ch medelgui,,shunaldaa idegden garaa sarvaij, busdiig muulan bichij bna,,mon uu!?!?

Зочин [66.181.189.129] 2020-01-15 01:14:12

Yahara hunii avch idej uusan zeeliig uls toldgiim beee arai heterleee shuuuu ter mongoor bidend emneleg heregtei bna eronhiilogcho

Hun [66.181.178.238] 2020-01-15 00:13:50

Mash buruu zuil hiisen turn zasag..Zeelee medej l avsan bgaa.Ter ikh munguu Gadaad urunduu ugsun bol

Зочин [150.129.140.145] 2020-01-14 23:29:29

ҮНЭХЭЭР МУУХАЙ МОНГОЛЧУУД ЮМДАА, ТАМЫН ТОГОО РУУ БИЕ БИЕЭЭ ТАТСАН!! ЗЭЭЛТЭЙ НЭГ НЬ ЗЭЭЛЭЭСЭЭ ХӨНГӨВЧЛҮҮЛЭЭД БӨӨН БАЯР БАЙХАД, БИ ЗЭЭЛГҮЙ, АДИЛХАН МӨНГӨ ӨГ ГЭЖ ҮСЭЭ ҮГТЭЭЖ, ЧАРЛААД ЯАХАВ ДЭЭ!!!

unen [1.25.88.75] 2020-01-14 23:48:30

yg yg uursduu tgeed zeel avchaach ene baritsaad bgaa garuud uhlee yu daraa n daragdchihch ym biluu mongolchuud yagaad negniigee changaadag ym bee zeel avchaad olon jil munggui ydruuhan hugshid zunduu l bn yagaad iim archaagui bdag ym bee zeelgui bol yah we dee zeel avaa l boloo biz dee huurhii ter zeelteinuud n ihenh n 70,80 huvi n hund hetsuu amidraltai bolood zeel avch bgaa shd tetgever hed bilee 200 avdag humuus haanaa ch hurehgui bn

Зочин [103.229.123.169] 2020-01-14 22:06:03

ларрнг

Зочин [103.229.123.169] 2020-01-14 22:05:53

ахмадуудаа гэж бодсон бол өгвөл бүгдэд нь ижил тэгш өгөөд өхгүй бол бүгдэд нь болиод тэтгэвэрийн доод хэмжээг нь нэмээд 500 болгоод өгчихсөн бол амьдралд нь бодит нэмэр тус болох байлаа

Зочин [103.229.123.169] 2020-01-14 22:00:42

ЯАЖ Ч БОДСОН АХМАДУУДАА АЛАГЧИЛЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БУРУУ НИЙГМИЙН БАЯЛГИЙГ АХМАДУУДДАА ӨГЧ БАЙГАА ЮМ БОЛ АДИЛ ТЭГШ ӨГӨХ НЬ ШУДАРГА ШҮҮ ДЭЭ ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАДУУД ГЭЭД БАЯН ТАРГАН ХҮМҮҮС ГЭЖ ОЙГОХ НЬ ӨРӨӨСГӨЛ БАНКНЫ ӨНДӨР ШАЛГУУР БАТЛАН ДААЛТ ГЭЭД ХЭЦҮҮ Ш ДЭ АДИЛХАН Л ТЭГШ ӨГЧИХСӨН БОЛ БОЛОХ БАЙСИЙН

Зочин [202.21.107.230] 2020-01-14 22:06:10

Zuv uu zuv

Зочин [192.82.72.201] 2020-01-14 21:18:15

Oroogiin zaluus hugshchuudiig shuuhgui ee ZA. Hunii amidralaar amidarch uzeegui bj hun shuugeed doromjlood yuiin ta nar. SUREG CHONO YUMUU. MUUHAI MONGOL gedeg chini ta nar yum bishuu.

Зочин [66.181.188.129] 2020-01-14 21:08:00

Өнөөдөр миний танил дэлгүүр ажиллуулдаг эгч 4 саяын тэтгэвэрийн зээлээ тэглүүлж бн гээд баярлаад сууж бхыг харлаа. Тэгээд зээлгүй хөгшчүүлийн уйлаад бсаныг ойлгов. Боломжтой хүмүүс л саяар нь зээл авдагийн бн.

Zochun [58.20.52.62] 2020-01-15 00:12:59

Tiimee. Bolomjiin amidralt hugshid zeel awch bga

Зочин [122.201.22.131] 2020-01-14 19:37:30

Өргүй бол баян. Өвчингүй бол жаргал аа гэдгийг бодоод тэвчээртэй байвал буян нь дэлгэрнэ. ГЭХДЭЭ дээрх үгийг бодоод зээл аваагүй хөгшдийг буруутгаж болохгүй л дээ. Хорооноос эхлээд Засаг хүртэл тооцоо судалгаа хийдэгсэн бол ийм муухай зүйл болохгүй байж болох л байсан даа уг нь

Хол [203.91.115.44] 2020-01-14 19:35:42

ҮХЛЭЭ ЮУ ТӨР ЗАСАГ ЭДНИЙГ БИТГИЙ ТОО.УГААСАА ТЭНГҮҮД АРД НЬ УЛС ТӨР ЯВАА ШҮҮ.

зочин [150.129.141.227] 2020-01-17 16:44:20

Та ганц үгээрээ өөрийнхөө нийгмийн байдлыг тодорхойлох юм. Үхлээ юу гэж баяжсан худалдаачид ядуу иргэдээ доромжилдог амны уншлага биз дээ.

Зөв [202.126.88.219] 2020-01-14 18:36:08

Ялгаварлан алагчилж үзсэн тэнэг хүмүүсийн шийдвэрийг эсэргүүцээд уйлах нь уйлж л байг. Мэдрэл муутай пиавчин пиарчид нь тэглээ гэж хүмүүсийг муухайгаар нь дууднаа бас. Та нар харин муухай

Зочин [202.55.188.43] 2020-01-14 19:46:56

Unen shuu

Зочин [202.9.46.231] 2020-01-14 18:38:29

odoogin 50.0 awah erhtei bvh ahmadud yg ene hvnshig adilhan bg shvv helj bgani ene hvn bn ad vzej eldwer heleh hereggvie hvmvvsee

Зочин [182.160.38.250] 2020-01-14 18:33:25

БАЯЧУУД ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЭЭД ЯДАРСАН НЬ ЮУ Ч ҮГҮЙ ҮЛДЭХЭЭР УЙЛАЛГҮЙ ЯАХАВ.ШУДРАГА БАЙЛ ДАА.320 МЯНГА АВДАГ ХҮН 6 САЯЫН ЗЭЭЛ ОЛДОХ УУ?

Zochin [58.20.52.62] 2020-01-15 00:13:41

Зөв өө

Зочин [202.55.188.43] 2020-01-14 20:09:37

Яааааааг үнэн.кк

Зочин [202.9.40.190] 2020-01-14 18:00:14

Battulga erunhiilugchiig ogtsruulya,trump shig impeachment hiie

Mgl zaluu [202.126.89.148] 2020-01-14 17:36:04

Ene turiin tvsheediin haralgan boginohon uhaan bidniig iim baidald hvrgej bn. Etssiin etsest Battula tergvvtei maluudiin songuuliin sanal awah gesen aharhan bodol shunal n ard tvmeniig taltsuulj, uls eh ornii ediin zasagiig svirvvleh gj bn. Odoo zuwhun hugshid uilj taltsaj bn. Ter zeeleer ter ahmaduudiin uriig tegelsenii daraa Mongoliin ediin zasag uilah bolno. Ediin zasag svirhed dundaj dawharga ter ayaaraa uilah bolno. Mongol uls muhul rvvgee ywna. Vnen shvv. Turd bga hvmvvs hezee ch holiin ireedvig harahgvi bn. Mudhun bid bvgd uilj, naad luiwarchin uls turchid hamaatan sadanguudaa awaad Mongoloo orhiood l ywna. Vldsen ydarsan hed n ter uriin darah gj tsusaar uilah bolno.

зочин [122.201.21.111] 2020-01-14 17:35:13

Ингэж нэр нуурээ гутааж байхын оронд залуу насан даа олигтойхон ажил хийж тэтгээрээ тогтоолгосон бол едийд ингэж уухай царайлах уу.

Зочин [103.229.122.253] 2020-01-14 16:45:36

Муухай монгол гэдэг чинь ер нь үнэн шүү. Тэтгэврийн зээлтэй ахмадууд улс орноо хэцүү өр ширтэй байхад ичихгүй өрөө төлүүлж улсаа өрөнд оруулж доройтуулж, өргүй ахмадуудаа бухимдуулж байдаг жинхэнэ муухай шуналтай эмээ өвөө нар юм биш үү?

зочин [103.229.121.62] 2020-01-14 16:32:33

монголчууд минь ямар ч юманд сайхан сэтгэлээр уужим дотортой хандмаар байна гудамжинд явсан ч арцалдаастай чи тэгж байгаа юм чинь би яасан ч яадгийн гэсэн сэтгэхүйгээр хандах юм төр засаг одоо л нэг зүг чигээ олж байгалийн баялаг ордоо буцаан авч олон зүйл дээр шинэчлэлт хийж байхад нөгөө л өнгөрсөн хорин жилд биднийг хооронд нь тэмцэлдүүлж дундаас бүх баялгийг цөлмөгч нарын гар хөлийн үзүүрт хөдлөгч болох юм та өнөөдөр тэтгэвэрийн зээлгүй байж болно гэхдээ нийгэм эрүүлжиж тэтгэврийн шинэчлэлт хийгдэж эдийн засаг тогтворжин нийгмийн хамгийн тогтвортой хэсэг болох дунд давхарга сэргэж авилгачдыг шийтгэж баялагтаа эзэн суухад та нар ч хувь хүртэнэ монголын бүх иргэд сэргэнэ энэ тэтгэврийн зээл тэглэлт бол байр гэрэл цахилгаан эм тариа сургалт ахуйн хэрэгцээнд нэгэнт зарцуулагдсан мөнгө тэтгэвэр нь амьжиргааны зардалд хүрэлгүй урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөн ажил шүү дээ одоо бэлэн мөнгө биш данс дугуйлах болохоор эдийн засагт сөрөг нөлөөгүй

hi [202.21.96.93] 2020-01-14 16:22:39

ovgod hogshidooroo oroldood uiluulaad zeel ogno ogohgui or teglene teglehgui gej zurheer n naadaj bn doo ihes deedes maani Bayarllaa

Зочин [202.9.40.57] 2020-01-14 16:09:27

Шалбааганд хутгалдсан хууль болжээ. Ард түмэн чин л муухай харагдаж байна даа Ерөнхийлөгчөө.

цэцэг [103.57.95.14] 2020-01-14 15:55:16

за больдоо наад хүн чинь хүүхдүүд нь янз бүрийн зээлтэй хүүхдүүдээ дараа болохгүй гээд зээл авч чадахгүй байсан гэж байсан өвдөхөөрөө зээл авч эмчилгээндээ хэрэгэлдэг гэж хэлсэн хүүхдүүд нь зээлтэй бол ээж нь яаж зээл авах юм бэ .жишээ нь би зээл аваад өөртөө л зориулсан хоёр хүүхэд минь хоол унд хэрэглээний зардалыг минь төлж байна .ингээд бодход тэр уйлсан эмэгтэй магадгүй өөрийгөө бас үр хүүхдийнхээ хоол ундыг тэтгэвэрээр зогоож байсан биз ээ .ямар ч дэмжилэггүй бол зээл авах ямар ч боломжгүй шдээ .тэгэхээр тэр уйлаж ярьсан эмэгтэйг би лав буруутгахгүй .

zochon [202.126.88.131] 2020-01-14 16:11:32

Zuvhun emee nar gechihjee bvv doromjil chi turuus hahaj vhtlee idsen bna tsatgalan hvn ulsgulungiinhuu zovlong meddeggvi um teneg mini

Зочин [202.21.108.26] 2020-01-14 15:52:11

тэтгэврийн зээл угаасаа сул орлого. сар сардаа цаанаасаа төлөгдөөд явчихдаг. эргүүлж төлөлт хийх гэж хэдэн цаас цуглуулж, хүрэх хүрэхгүйн зааг дээр шаналах шаардлагагүй. тэгсэн дээрээс нь чөлөөлөөд өгчихлөөр бүр 2 давхар сул орлого болж байгаа юм даа. энэ бол барьцалт биш шударга ёсны нэхэл

зочин [66.181.161.108] 2020-01-14 15:37:41

Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадууд одоо түүнийгээ таг мартчихсан байгаа, харин алагчилагдан хоцорсон хөгшчүүд үхэн үхтлээ төрдөө гомдсоор байгаад үхнэ. Үүний баталгаа нь 2020 оны сонгуульд МАН навс ялагдсанаар харагдана, Ахмадууд чинь л энэ намд санал өгдөг гол сонгогчид ш дээ. 195 мянган сонгогч минутын дотор нүүр буруулна гэдэг МАН-д ҮХЭЛ л гэсэн үг

зочин [202.9.47.5] 2020-01-14 15:36:08

Та бусад хегшидгее бодвол ажил хийгээд дээрээс нь тэтгэвэрээ аваад ерее улсаар даалгаад хамгийн азтай хун байна шуу дээ

Зочин [202.131.228.10] 2020-01-14 15:26:25

Энэ нийтлэл эхнээсээ аваад эцсээ хүртэл өмнөөс нь харин ичхээр бичиж. Хэлэх үг алга

Зочин [66.181.185.245] 2020-01-14 15:24:22

Yu yriad baigaa ym be. Baritsahaa hurvel tatvar tulsun buhen baritsah erhtei. Bidniitatvaraar show hiih bish bidend amidrah taatai, eruul ayulgui orchin bii bolgoh yostoi. Huuhduud surguuli tsetserleggui, emneleg orgui, tonog tuhuurumjgui baina. uvvhind shanalan avral ersen tuslamj hussen tatvar tulugchidiin ur huuhed baina.

baatar [203.91.115.52] 2020-01-14 15:14:40

ene saitan deer bichij bgaa setguulch bas Battulga shig bolovsrol muu hun umaa, Ene nastaichuud Muuhai humuus bish.

Tvrd toogdohhvn bi bish yumbaina [202.9.46.160] 2020-01-14 15:12:30

Vchigdvrgvi vnvvdvr vnvvdvr gvi margaash gej baidaggvi yamar gvn uhaantaihvniim uran sanaa sod uhaan be.argagvi lsoduhaantan baina.vneheer ulsyn tergvvn hvnees garah vg uhaan baihdaa

Зочин [103.9.90.130] 2020-01-14 15:09:36

Өргүй бол жаргалтай гэдэг тэгээд яасан гэж уйлаад байгаа юм б , улс төрчид хүмүүсээр жүжиг тавьчих юмаа Батзандан, Болд хоёр далдаас хараад нуг нуг гээд л инээж суугаа даа. тэнэг монголчуудаа

Иргэн [103.57.93.57] 2020-01-14 15:08:54

Иргэдийг ялгаварлан гадуурхах бол том гэмт хэрэг. Тэтгэвэр авсан нь монгол , тэтгэвэр аваагүй нь хятад болж байна л даа. Ичмээр , аймаар , сэжиглэмээр зүйл шүү.

zhochin [202.179.30.6] 2020-01-14 14:49:59

элдэв санаа бичихээсээ өмнө Монголын төр иргэдийнхээ нэг бүлгийг буюу тэтгэвэрийнхнийг дотор нь зээлтэй зээлгүй гэж ялгаварлан гадуурхсаныг сайтар бодоо нийгмийн нэг эмзэг бүлэгт тус болох гэж байгаа бол зээлтэй эсвэл зээлгүй гэдэг нь яав ч шалгуур үзүүлэлт байж боломгүй

зочин [66.181.177.221] 2020-01-14 14:30:25

Муу л бол тамын тогооны үлгэр. Шударга бус юм хийчихээд л тамын тогоо гэж ярихаасаа ичдэггүй юм бх даа ухаан солиотууд. Шударга бус юмыг аль улс оронд эсэргүүцдэг. Буруу юмаа бузраар битгий далдал.

beltreghen [202.55.188.37] 2020-01-14 14:27:48

ene ziko chini battsengel nereer ym bicheed bga ym bn zikooo jonhuu gej

зочин [103.14.38.98] 2020-01-14 14:26:47

Яг үнэн шдээ яанаа тэр байж байгаа царайгий нь хараарай ичиж үхмээр юм .Би өргүй шдээ гээд цэнгэнүүлж байгаагийнь нүдний булай жаахан уужуу сэтгэлтэй байгаач ахмад гээд байгаачууд нь ийм байхаар монгол одоо яанаа өвчтэй хүн үхэхээр яанаа би өвчингүй шдээ үхэхүү балиар авга төрөөс өгөх сая төгрөгний барааг харж чадахгүй чадарвал таарна

Зочин [96.51.169.163] 2020-01-14 14:20:19

Энэ бол буруу шийдвэр болсон.Барьцамтгай зан ганц монгол хүний зан биш юм.Хаа ч газрын хүмүүст энэ зан бий.Харин төр нь шмйдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтолдог байх хэрэгтэй. Маш амарчилж байна, ажлаа сайн хийхгүй, дандаа түүхий дутмаг юм хийж зүгээр мөрөөрөө амьдарч байсан ард түмнийг үймүүлж байна.

Болд [202.126.89.67] 2020-01-14 14:11:16

Ийм балай хууль баталсан их хуралдаа наад үгээ хэл.үндсэн хуульд бүгд тэгш эрхтэй гэсэн байгаа.энэ бол барьцалт биш юм.эрхээ эдлэе гэсэн үг.

орк сэтгүүлч бнда [182.160.34.73] 2020-01-14 14:11:13

Энэ орк сэтгүүлч улс төрийн захиалгатай шаааалаадааа. Бослого гарахаас айж захиалгаар юм бичүүлээ юу. Энэ балай хуулийг цуцалтал жагсана даа ахмадууд минь. Сэтгүүлч ээжийнхээ зээлээр приус авч унасан л орк биз. Гол нь ялгаварлан гадуурхаж үндсэн хуулий зөрчсөн Батулга Топор Занднштр болон 74 гишүүний буруу

Зочин [202.126.89.163] 2020-01-14 16:31:42

yes

ГАНБАА [202.131.225.197] 2020-01-14 14:01:59

Тамын тогооны үлгэр нь ҮЛГЭР бус ҮНЭН болохыг ойлгохын хэрээр Монголчууд гэж хэн бэ? Хэзээнээс бид ийм МУУХАЙ болсон? Үнэхээр ҮХЭР биш үү? гэсэн олон асуулт үүсэх...

зочин [202.179.24.111] 2020-01-14 13:59:56

хамгийн ядуу тэтгэвэрээсээ өөр орлогогүй, зээл авчихвал амьдрах аргагүй, санхүүгийн батлан даагч байхгүй яая даа гэсэн хэцүү амьдралтай хөгшчүүл л зээл авдаггүй юм ш дээ. Харин ч боломж бололцоотой үр хүүхдүүд нь гайгүй амьдралтай харж хандах хүнтэй хөгшчүүл тэтгэвэрээ бөөнд нь авч үр хүүхдүүддээ өгчихдөг эсвэл наймаа хийгээд эргэлдүүлээд байдаг юм шүү дээ. Миний сайн мэдэх 2 хүн лав 1 сая төгрөгний тэтгэвэртэй мөртлөө 36 сараар зээл авчихаад наймаа хийгээд сандэйд лангуу ажиллуулаад бөөн баян хүмүүс байдаг шүү.

Барьцах биш [202.21.127.161] 2020-01-14 13:52:25

Би тэтгэврийн хүн биш ч зээл авсан нь хожоод зээлгүйгээр амьдрал ахуйгаа аваад явж байгаа нь хохирч болохгүй л гэж үзэж байна. Энэ бол яаж ч бодсон эрүүл шийдвэр биш, үнэхээр л ахмадуудаа харж үзье гэж байгаа бол бүх ахмадууддаа нэг удаа ижил хэмжээний мөнгө олгох нь л зөв шийдвэр.

Зочин [202.55.188.88] 2020-01-14 14:02:14

үнэн шүү. зээлийн дарамтанд орохгүй гэж хичээж амьдарч байгаа нь хохирох ёсгүй

Yum [64.119.20.99] 2020-01-14 13:51:12

Bugded ni adihan handaachee gemeer bn. 2 togrog ogohod bolno shuu dee

Зочин [103.9.90.98] 2020-01-14 13:51:01

зээл авахгүйгээр амьдралаа зохицуулаад, төр засагтаа дараа болохгүй яваа ахмадууд маань өөрсдөөрөө бахархах, бид тэдэндээ баярлах ёстой юим бишүү

Шударга ёс [66.181.161.118] 2020-01-14 13:42:40

Харин ч өндөр тэтгэврээ барьцаалж зээл авдаг баячуудыг дэмжээд цаг тухайд нь авя хоногийн хоолоо залгуулдаг ядуу хөгшдөө уландаа гишгэлээ. Уйлж байна, даралт нь ихэсч байна. Хүний аминд хүрэх нь. Луйварчдаа

Зочин [202.126.89.62] 2020-01-14 13:36:41

Монгол улсын иргэн мөн үү, энэ нийтлэлийг бичсэн хүнэнцэрээ. Хамгаалан хайцаалаад байгаа энэ төр засагт чинь энэ хэдэн хөгшдийн асуудлыг аятайхан зохицуулчих сэтгэл зүрх нь алга, энэ нийтлэл бичсэн чамд ч алга, банкнаас 20,30 сая төгрөгний зээлийг хэзээ мөдгүй өнхөрөөд уначих, батлан даагчгүй ганц бие буурайд өгөх үү? Үгүй ш дээ, санхүүгийн баталгаатай батлан даагчдад өгдөг юм, тэгээд ч ганц зүйл асууя. ялгаварлан гадуурхагдсан 194000 иргэд энэ улсын иргэн, ард түмний нэгээхэн хэсэг мөн үү, "төрийн хайр хишиг, байгалийн баялагнаас ТЭГШ хувь" хүртээж ( энэ миний үг биш та нарынх) ялгаварлан гадуурхаж байгаа чинь шударга ёс мөн үү?

unshigch [66.181.161.34] 2020-01-14 13:31:45

Zochin 64 119 27 80 tai sanal neg bn. Nere l tiim dee. Huuhduuddee tetgevriin zeeleer mashin avch ugsun n hojij zeel avaagui n hohi n bolj bga yum bn da.

Зочин [192.82.76.251] 2020-01-14 13:31:36

Халтмаагийн Баттулга Монголчуудыг ахин дахин хагарөлдуулах муу үйлтэй чандруу юм аа үнсээр хийсмэр

tusa [66.181.168.81] 2020-01-14 13:29:46

Зээлээ аваагүй бол мөнгө төгрөг нэхэж, элдэв долоон юм яриад яахав. Тэгш эрх, ардчилал нэрийн дор олон хууль бус үлй ажиллагаа явагдаж байгаа. Зээлтэй ахмадуудын өрийг тэглэх тухай л асуудал яригдсан. Мөнгөний сургаар мөнгө авах гэж улайран хөөцөлдөж буй шуналын тулам болсон хэсэг хүмүүс энэ үйлдлээ зогсоо. Залуудаа тогтворгүй байсан нөхдүүд ийм үйлдэл гаргаж байгаа юм. Залуу үедээ ичих нүүртэй байгаач.

zochin [202.126.88.131] 2020-01-14 16:15:35

Shunaltaidaa bish yaduu bolohoor ter

зочин [202.9.47.5] 2020-01-14 15:30:28

Зээлээ телуулсэн хумуус ернеесее салсан сайн боловч байгалийн баялагыг ард тумэнд тэгш хуртээнэ гэдэг зарчим алдагдаад байна

zochin [192.82.72.238] 2020-01-14 13:29:41

xetsvv ch yumdaa yalgawarllaa ulsaar zeelee tolvvllee l gd bx yum teglee gd 3 sayiig nexej bgaa n zow gejvv mongol xvn baina daa ter dundaa axmaduud maani baritsalgvi uujuuxan xandaj boldoggvi l yum bx daa. Ijii aaw chig min xvmvvs ingej awirlax vnexeer muuxai xaragdaj bn. Minii eej aaw zeelgvi teglee gd yalgawarlaj bgaa yum shig sanagdaxgvi bn yaxaw dee neg n ch gsn orgvi bolj l baig. Axmaduud maani jaaxan ch gsn uujuuxan bj yumiig eregeer xarwal zvgeeren.

Зочин [43.228.129.131] 2020-01-14 13:28:11

Юутай үнэн үг бичээ вэ, Монголчууд бид ийм л хүмүүс юм, барьцамтгай , атаархуу... Өр зээлийн дарамтаас ахмад буурлууд гарч л байвал баярламаар сайн хэрэг шүү дээ, тэтгэвэрээ бүтэн аваад амьдрал ахуйдаа хэрэглэг л дээ, Монгол хүний дундаж нас хэд билээ, нэг их удахгүй яваад өгнө тэд, өргүй бол баян өвчингүй бол жаргал...

Зочин [202.9.46.14] 2020-01-14 13:27:44

Юм болгонд үнэгүй байр халамж хүртэж, өр зээлээ тэглүүлэх хүсэлтэй залхуу арчаагүй бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж үз орк монголчуудаа.

Зочин [202.179.31.38] 2020-01-14 13:23:46

үүхнийг тэрлсэн нөхөр ердөөл бөгс долоогч нэгэн байна.Ерөөсөө наадах чинь санаа нь зөв боловч шийдэл нь буруу Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх,эрх тэгш байдал гээд үндсэн зарчим алдагдагдаж байгаагийн дээр төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ гэгчээр ирээдүйд шийдэгдэх эсэх нь тодорхойгүй Салхитын мөнгөний орд гэгчээр энэ асуудал шийднэ гэсэн нь маш хэрэгжих боломж,найдвар төдийл баталгаатай биш байгаа нь түүний түүхий шийдвэр гэдгийг харуулж байна. Тэгээд өр нэмэгдэнэ,ХОБанк,Монгол банк,арилжааны банкны хооронд өр үүсгэж Нягтлан бодох бүртгэлийн бичилт хийгдэнэ бас л нөгөө хоёр данс төсөв,өр.Ингээд Инфляци хөөрөгдөнө,үнэ өснө,эдийн засаг сэргэж байснаа ухарна гэсэн л үг шүү дээ.Тэтгэвэр аваагүй хөгшдийг муулжээ тийм биш харинч тэднийг бүр илүү харах ёстой,учир нь зээлү аваад цагт нь онд нь арай ядан төлөөд үр хүүхдүүддээ өр үлдээхгүйн тулд амиа борлуулж яваа бор зүрхээрээ яваа хөөрхийс гэж яагаад бодож чадахгүй байна,үүнийг тэрлэг өөрөө л нөгөө муу Монголын нэгэн байнал даа эсрэгээр

Зочин [202.179.24.215] 2020-01-14 13:15:56

Хөгшчүүдийг ялгаварласан заваан хууль болжээ.

зочин [66.181.176.89] 2020-01-14 13:11:23

Ахмадуудын нэрийн дор тал хувь нь залуучууд зээл авсан байх юм. Зээл авагчийн нилээд нь 1 саяас дээш 3 саяын тэтгэвэр авдаг хүмүүс авсан байна. Яг ахмадууд нь 307000 хүн байна Үүний 100 хүрэхгүй мянган хүн тэтгэвэрийн зээлэнд хамрагджээ. 423000 ахмадууд байдаг гэдэг худлаа тоо байна аа. Улс төрийн шийдвэр байсан нь нотлогдоод эхэллээ. Шудрага ёс хаачсан бэ.

Зочин [64.119.23.203] 2020-01-14 12:59:34

eniig bichsen hun ger buleeree ah duu hamaatan sadangaaraaa tus tusdaa zeelee tegluuljildee muuhaidaa bish akhmaduudaa yalgavartai uzej bgaad ni tegj bgaan adilkhan tegsh huvaagaad l uguh bsiin akhmaduud avii gej hezee ch heleegui uguhguil bh baisiin hamgiin gol ni yalgavarlan uzej bgaa tur zasgiin buruu

Зочин [202.126.88.144] 2020-01-14 12:59:33

Энэ хүмүүсийн буруу биш шүүдээ ялгаварлан гадуурхаж байггаөг юу гэж үзэх вэ

Зочин [64.119.27.80] 2020-01-14 12:46:51

Ээжийнхээ тэтгэвэрээр зээл авч приус машин аваад ёндойдоод янзын байноо. Одоо банкны зээлээ төлөхгүй гүрийж байхад бас нэг нөхөр гарч ирээд З.Энхболд ч юм уу тэглээд өгөх болов уу. Ямар ч л гэсэн гүрийсэн хүн хождог юм байна шүү.

Зочин [202.126.89.34] 2020-01-14 13:07:12

Битгий тэнэгт

BAGABANDI eronhiilogch yadarsandaa zeel avaa yuo [139.5.216.167] 2020-01-14 12:44:48

er n baga tetgevertei ahmaduud zeel avch chddaggui shuu dee zeel avsan ch yah be harin avaagui n buruu yum uu er n huuliin omno tegsh l baih estoi ,zeel avaad PRUIS avaad unasan,BULGAN deel avaad omsson ahmaduud baij l baina

Зочин [202.9.46.176] 2020-01-14 12:42:29

Үүнийг бичсэн сэтгүүлч таны үзэл бодол ч бас л хэлбийлгэж байнаа. Зээлгүй 190 мянган ахмадууд баян таргандаа зээл аваагүй юм биш эдний дотор банкны шалгуур шаардлага хангаагүй батлан даах хүнгүй олон ахмад байгаа шүү. Харин зээлийг 20-30 саяыг авсан нь яахаа алдсан ядуучууд биш шүү дээ. Зээл төлж байгаа төрийн шийдвэрийг буруутгаагүй ээ. Зээлгүй ахмадууд халуун залуу насаа улсын хөгжилд зориулаагүй гэж үү... юмыг жаахан наанатай цаанатай нь бодож бичиж байгаарай даа...

Зочин [202.179.27.21] 2020-01-14 12:41:59

2020 оны сонгуулиар энэ өр тэглэсэн баатрууд бүгдээрээ инээгээд хөтлөлцөөд дахин залрах нь тодорхой боллоо л доо

иргэн [192.82.68.140] 2020-01-14 12:39:24

энэ батцэнгэл гэдэг нохор ээж ааваараа овоо хэдэн тогрог авахуулж тэглуулж дээ оороо жинхэнэ муухай хун юм бишуу ямар ч тэнэг ийм юм хийхгуй унэхээр ахмадуудаа бодсон бол тэтгэврийн зээлийн хууг байхгуй болгож тэтгэврийг нь амьдралд хуртээмжтэй байлгахбайлаа ганц тэтгэвэр чбиш дээ мон цалинг чбас

kkk [77.111.247.172] 2020-01-14 12:35:05

Зээл тэглэхийн оронд өгч байгаа мөнгөө тэгш бүгдэд нь хуваагаад өгөхгүй яасан юм бэ? Хуваарилагдсан мөнгөөрөө зээлээ дараад нөгөө хэсэг нь талх тариандаа нэмэрлэж болдоггүй юм уу? Зээл аваагүй нь хохирох ёстой юу?

zochin [202.9.47.4] 2020-01-14 12:34:31

turd b.gaa khulgaichuud ter tusmaa AH iinkhan zoriud ard irgediig khagaralduulj b.na. ene b.dal ni tedniig khulgai luivrvaa nuukh songuulid garakh gesen ali muu arguudiin erduu neg ni.

Зочин [203.91.115.56] 2020-01-14 12:32:15

Хамгийн арчаагүй тэнэгүүдийг сонгосон тэнэг хохнь

Зочин [203.91.115.56] 2020-01-14 12:30:52

Багабаньд. 20 000 000. саяийг хусаж байхад тэгэхээс яахав дэ

saraa [202.126.88.184] 2020-01-14 12:28:02

yhaantai humuus boloid mongoo baga ch gesen zow zartsyylj bgaa wum ba. iim humuus zondoo bga bolomjtoidoo zeel awahgui bgaa wum bish shuu.zow helsen ba. archaagui ajilgui huuhedtei humuusiin ur huuhed zeel awch daramt boldog gej oilgoj ba. 15aas deesh saya togrog awsan emee owoo nar ur huuhed ni gadaadad amidardag neg ireed olon sar jileer awaad yawdag humuus bgaa.

zochin [66.181.161.108] 2020-01-14 12:27:01

bid jaahan uujuu baitsgaaya ataarhuu baritsamtgai yum l bl mushgij guiwuuldag zangaa hayah hergte ter yed l hugjil ehleh bh

зочин [203.91.119.42] 2020-01-14 12:24:42

зайлуул барьцсандаа биш байхаа мэдээлэлд ойр хүмүүс нь 12 сард өчнөөн олон тэрбумаар нь зээл авчихсан байгаа биз дээ ийм шударга бус байдлыг тэвчихгүй уйлсан байхаа. Тэгээд ч яаж ч бодсон зээлтэй, зээлгүй хамаагүй төр бүх иргэндээ адил тэгш үйлчилгээ үзүүлэх ёстой ш дээ. Зээл авсан ахмадуудын зарим нь үнэхээр л эм тарианы мөнгө хэрэг болоод авсан байх. Ихэнх нь хүүхдүүд нь аваад үрэн таран хийсэн, хүүхдүүддээ машин тэрэг, ач нартаа үнэтэй гар утас, гадаадад байгаа хүүхдүүддээ үнэтэй бэлэг авч явуулсан байдаг юм байна лээ.

Зочин [202.131.236.110] 2020-01-14 12:23:56

medee tseg mn ees busad site uud arai l uur yum bichij baina daa hahaha

Зочин [202.131.228.10] 2020-01-14 16:08:44

heleed yughev

irgen [66.181.161.108] 2020-01-14 12:23:03

deerh niitleltei sanal neg bna. urtei hun gj her ih daramt zowlontoi bdg bilee teriigee darj chadahgui dahin dahin sungaj unuu margashaa zalgaj ur huuhdiinhee gariig harj suugaa ahmauud uneheer uruwdultei sh dee. ter achaag n nuruunaas n awch bga turduu bayrlahin orond ataarhad baritsad uilad uurlad jagsaal hiin ene ter ged hewleliin hural zarlaj bga humuus arai l bishee.

мандах [122.201.24.205] 2020-01-14 12:22:52

их л харж үзлээ шүү дээ үүнээс илүү яалгах гээд байгаа юм болдоо

Зочин [124.158.110.82] 2020-01-14 12:18:58

хүмүүсийн сэтгэц хэвийн биш байнаа. Монголчуудын барьцамтгай, атаархуу занг яах уу? муу хүний л зандаа

Зочин [202.9.40.186] 2020-01-14 12:18:24

уул нь зээл тэглэж байхын оронд тэтгэвэр нэмээд өгөх байсан юм насан туршдаа авах юм чинь тэтгэвэр бүгдэд нь нэмээд өгөх хэрэгтэй байсан юм даа

Зочин [150.129.142.134] 2020-01-14 12:17:50

Судалгаагаа сайн хийгээд аргагүйн эрхээр авсан хөгшидтэй хэзээ ч хэнч барьцаж тэнэгтэхгүй?????? Ихэнх нь тэр их зээл аваад түүгээр хэн нь юу хийв. Аль их тэтгэвэртэй ихээр аьсан гээд бод доо тэнэг ээ???? Чи хэнийх нь ах дүү вэ????

Зочин [202.9.40.186] 2020-01-14 12:14:21

Би 270 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байранд 80 - 90 ээд мянган төгрөг төлж үлдсэн мөнгийг зохицуулан амьдардаг зээл авч байгаагүй юм шүү ганцаараа амьдардаг юм хүүхдэдээ гай болохгүй гээд л сар сард нь аваад явдагаа зээлгүй гээд л бололцоотой гэсэн үг биш шүү яахав дээ сая төгрөг өгвөл цагаан сарын өмнө авмаар байна

Зочин [178.198.136.153] 2020-01-17 08:23:58

BITGII XUTS

Зочин [117.111.19.102] 2020-01-14 12:21:39

Болиоч болиоч зээлтэй ахмад өрөнд тэтгэврээ өгчихөөд үүрийн бүрийгээс үдэш орой хүртэл хувийн хэвшилд майжигнаад ажил хийгээд явж байна


114 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
114 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.