“Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй ажилтныхаа алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд байгаа.

Тэгвэл өнөөдөр “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсныг нь өндрөөр үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг бичиж мөнхлөн №24 тоот гэрчилгээ олгосон үйл явдал боллоо.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн 200 гаруй мэс засал хийжээ.

200 дахь эмчилгээ үйлчилгээг/мэс засал/ шинэ оны өмнө амжилттай хийсэн тус хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүний нэрийг “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т мөнхлөн, батламжийг гардуулжээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.92.236] 2020-01-16 06:35:22

Хашгичиж, гуугачсан зарим хүнд том шагнал өгөөд эдэнд байхгүй юм даа. Эд бол улс төрждөггүй, эрүүл мэндийн манаанд зогсдог болоод л тэр байх даа

Шүрэньогьох [192.82.75.122] 2020-01-16 05:52:50

бүгдэд нь баяр хүргэе.

Zochin [203.91.114.244] 2020-01-16 02:32:32

Бөөр шилжүүлж суулгаад, арын асаргаа, тэр хүнийг хэрхэн тэнхрүүлэх ямарч халамж байхгүй тул хагалгаа хийлгэсэн хүмүүс эхнээсээ нас ээлж дараалан нас бардаг юм байна лээ хөөрхий.

Irgen [202.9.40.37] 2020-01-16 01:20:24

Eryyl mendiig byteegchidee ynegyidyyldeg gedeg ni ynen noir xoolgyi xynii eryyl mendiin tuluu zytgej yvaa xymyysee ynelej dygnex chadvargyi tur ard tymen manaix l bx tsalin ni bga niigmiin xalamj bxgyi iim bxd xynii tuluu gex setgeleer yvj bga eryyl enxiin manaachdaa ynelej dygnex tsag bolson shy dyyvhid buxchyyd yu ve xynii amitai temtsej bga bilyy tom tom shagnal aldar gaviya ni dendyy axadsan aldar tner tsol ynegyidyylsen tod jishee

MONGOL HUN [66.181.164.214] 2020-01-16 01:09:40

MONGOL HUNII SARUUL UHAAN GEJ ENIIG L HELEED BGAA UIM SAIHAN BNA TSALING NEM NIIGMIIN ASUUDALIIG NI SHIID

Хууль [140.122.53.47] 2020-01-16 00:10:31

Өглөө босоод сайхан мэдээ сонслоо худалаа үнэн бөх дуучин энэ тэр хүмүүсд байр машин янз бүрийн гавьяа шагнал өгч байхаар эдгээр эгэл баатаруудад нийгмийн асуудал дээр нь гэсэн цаашдаа дэмжээд гадаад сургаад өшөө монголд эмчлэгдэхгүй байгаа өвчинийг монголдоо эмчилдэг болмоор байна

Bid [114.142.197.126] 2020-01-15 12:27:09

Ariunbolddoo bayar hurgie


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.