УИХ-аар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан 11.05 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентын 28дугаар чуулганд оролцож буй тул хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.

Хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. Тодруулбал, хуулийн төслийн хүний эрхийг хамгаалах тэр дундаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалтуудыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа дурдсан юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар уг асуудлыг заавал хойшлуулах шаардлагагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийн үеэр нарийвчлан хэлэлцэх боломжтой гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү чуулганаар Усны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.75.122] 2020-01-16 05:45:59

Зээлтэй хүн ямар хэцүүг зээлгүй нь яаж мэдэх вэ дээ, банк бүх л хүмүүст боломжоор нь зээл олгодог байтал 300 500 ялгаагүй ш дээ бага зээлтэйд нь өгдөггүй ч гэх шиг худлаа ярьдаг, бусдын сайн үйлд атаархдаг, бүх зүйлийг буруу өнцгөөс хардаг зангаа бүгдээрээ боливол яасан юм бэ, үг энергитэй болохоор ярих бүү хэл мууг бүү бод өргүй бол баян байдаг атал өртэй болох гэж уйлна гэж байх уу, цагаан сарын өмнө хэдэн хөгшид маань өргүй болбол хэчнээн сайхан билээ. Монгол хүн ууч ухаантай даа .

IRgen [43.250.126.59] 2020-01-16 05:21:42

Ene huuliud ni batlagdval hezeenes ehelj murddug uym bol


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.