100 гаруй адуу хулгайлсан бүлэг этгээд зохион байгуулалттай ажилладаг байсан нь тогтоогджээ

Ц.Анударь / Хууль

Иргэдийн 650 сая орчим төгрөгөөр үнэлэх олон тооны адуу хулгайлан нядалж зарсан А, С нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдийг Төв аймаг дахь цагдаагийн газраас олж тогтоон мөрдөн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв өнөөдөр мэдээлэв. Тэдгээр этгээдүүд Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “Партизан”, Хан-Уул дүүргийн “Чингисийн хүрээ”, “Жаргалантын ам” зэрэг газраас ноднин 10-12 дугаар сар хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 адууг бэлчээрээс нь тууж Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж, зарж борлуулсан байна. Дээрх гэмт хэрэгтнүүд өмнө нь малын хулгайн хэргээр ял эдэлж байсан, зохион байгуулалттай ажилладаг нь тогтоогджээ. Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газраас дараах тайлбарыг хүргүүлэв.

“2020 он гарсаар урьд өмнө мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд ял шийтгэл авсан хүмүүс дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна. Архангай, Завхан, Төв аймгийн болон Улаанбаатар хотын харьяат нэр бүхий 14 этгээд өөрсдийн хамаатан садны хүрээний 4-5 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулж энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр эдгээр сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилсан. Шалгалтын явцад гэмт этгээдүүд 2019 оны аравдугаар сараас 2019 арванхоёрдугаар сарын 31-ны хооронд иргэдийн нийт 112 тооны адууг өөрийн эзэмшил мэт нядалж, борлуулсан байна. Гэмт этгээдүүдийг насны хувьд авч үзвэл 17-42 насны иргэд байна” гэлээ.


Сэтгэгдэл

Aaw [202.9.46.73] 2020-01-16 16:28:57

Ed nariig tsaraig ni harah uym can

Зочин [172.58.139.72] 2020-01-16 15:00:42

Hulgaichuud Tor barihaar hulgaichuudiin ner nuutsad ordog yum baina A C nar geh meteer

il tod bauizgaaya?.... [194.199.4.10] 2020-01-16 13:17:04

Sorond syylgaad zyragyydiig ni niitiin hyrteel bolgo?...ingehgyi bol hylgai deerdehgyi ee!!

Зочин [103.23.50.66] 2020-01-17 02:14:25

yg unen

[202.55.188.38] 2020-01-16 12:59:26

Энэ юм бичээд байгаа хөдөөний англи, керилл үсэгний ялгааг ойлгодоггүй ОРК уудаа яанаа. Хаха

Zocnin [68.145.61.75] 2020-01-16 12:49:33

Yaduu ard tumnii l neg heseg Zaluu nas hun. Aldaj onoj yawdag l nas. Uunii tsaana olmon zelmen amidral ajilguidel. Mongogui hetsuu amidral hen neg ni owdoj zowson aaw eej owoo emee ehner huuhed. bii Mal bol osdog l amitan Mal malluulj 3 dahin tolujleed edgeer zaluusiig ajliin bairaar hangah heregtei bna daaShorond hiigeed ulam l zerleg araatan shoronjson niigmee uzen yafsan niigemdee gomdson humuus l bono shuudee zascn zalruulj awah heregtei bnadaa

Зочин [103.57.95.162] 2020-01-16 13:55:43

Тодорхой хулгайгаа илчлэн ярьж өгвөл дараагийн хулгай хийх замыг хааж өгөх биз. Тэдний хулгайн туршлагыг ашиглан малын хулгайг илрүүлэх арга тактикийг боловсруулах өв болбол зарим талаар ял гэмээс нь хөнгөлж, цаашид нийгмийн төлөө сайн үйл хийж чаддаг иргэн болгох зорилго тавьж амьдарвал алдаагаа засаж гэж ойлгоно.

irgen [202.126.88.47] 2020-01-16 10:40:12

энэ хулгайчдын нүүрийг харуулаад иргэд эдгээрээс болгоомжлох, өөрсдийгөө хамгаалах боломж олгомоор юм. энэ хулгайчдын юуг нь хамгаалдаг юм. ил тод харуулаад хүмүүст жигшүүлэх хэрэгтэй

Зочин [172.58.139.72] 2020-01-16 15:01:47

Tiishd

Зочин [202.21.124.130] 2020-01-16 08:46:00

Эрхэм гуульчид минь эдгээр хугайчуудад 5жил ихдэнэ гэж бодоод байнауу. 10 жилийн ял өг.

Баагий [150.129.140.251] 2020-01-16 09:13:12

Зуун адуу зуун сая төгрөг Зуун тэрбумаар нь хулгайлж байдаг авилгачин албан тушаалтнууд хэдэн адууны үнэ хулгайлсан бэ. Нэг тэрбумаар 1000 адуу авах боломж бий. Адууны хулгайч авилгачин 2 ын альны нь ял том байх ёстой вэ.

Aduu [202.9.40.33] 2020-01-16 08:12:58

Ulsaa luibartsan aduu nyadalsan ali ni hurdan shiidguuleh be

Цахиур Төмөр. [150.129.140.251] 2020-01-16 09:24:19

Том Авилгачид олон апуу малтай болцгоосон.Тэднийхийг тууж байвал хөнгөн Дундчуулын хэдийг хулгайлсан бол чанга ял оноовол зөв. Үндэсний уламжлалт Шилийн сайн эрс байвал ч хараагүй үзээгүй болох юм шүү.Хулгайлсан адуу малаа ядуучуудад тараадаг байсан сайхан уламжлал байсан даа.

зочин [64.119.21.44] 2020-01-16 08:03:22

Дотоодод ч гадаад ч хулгай хийж л байдаг ийм арчаагаа алдсан үхдэлүүдийг хуулийн дээд хэмжээ л өгвөл таарна..Монголын залуучууд өнчин ишигний үнэгүй боллоо гэж жиргэсэн байсан.Өөрсдөө л ийм юм чинь өнчин ишгээр үнэлүүлэх нь ч ихдэнэ..Нөгөө нэг асуудал:эд бол монголын залуусын төлөөлөл биш адгийн шаарнууд.Өөрсдийг нь тахир дутуу болговол таарна

Иргэн [202.21.126.107] 2020-01-16 07:53:27

Адилхан нядалчих авах юм байхгүй хүмүүс байнаа 20 жил ял өгөө тэгвэл ойлгоно

Тойв [150.129.140.251] 2020-01-16 09:29:51

Мянган адуу авах мөнгө хулгайлсан төрөөс төрсөн мянгатуудын ялыг л Давхар хэлэлцэх байсан юм.Өөрсөндөө таарсан хөөрхөн жоолхон ял хуульчилхаа мэднэ л дээ. Далд орцгоо.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.