Д.Тогтохсүрэн:Намын дарга Н.Номтойбаяр гишүүнийг өргөдлөө өгөөд шалгуулчих гэсэн хүсэлт тавьсан

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдсан. Хуралдаан завсарласны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн вэ?

- УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, завсарласан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Улсын Ерөнхий прокурорыг оролцуулж асуултад хариулт авсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тайлбарыг сонслоо. Халдашгүй байдлын дэд хорооны хурлын саналыг бас сонссон. Бүлгийн эцсийн шийд гараагүй, түр завсарлаж байна. Одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж санал дүгнэлтээ гаргана. Үүний дараа бүлэг дахин хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана.

-Эсрэг санал хэлж байгаа гишүүд байна уу?

-Мэдээж хүний асуудал учраас хүн бүр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Эцсийн шийдвэр гараагүй байна.

-Н.Номтойбаяр гишүүн нотлох баримттай тайлбар өгч байна уу?

-Н.Номтойбаяр гишүүн нотлох баримттай тайлбараа өгсөн. Энэ асуудал нууцлалын зэрэглэлтэй асуудал. УЕП-оос УИХ-д өргөн барихдаа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан байна. Иймээс бүлэг хаалттай хуралдсан. Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж байгаа.

-Хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдэг асуудлыг зарим гишүүн хэлж байгаа. Энэ асуудал дээр бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн бүгд байж санал хураана гэдэг шийдвэр гаргасан байсан. Ч.Улаан сайд өнөөдөр ирсэн. Иймээс халдашгүй байдлын дэд хороо хуралдахад бэлэн болсон байгаа. Бүлгийн хурал дээр олон талын мэдээллийг сонсчихсон. Иймээс Халдашгүй байдлын дэд хорооны хурал нэг удахгүй байх.

-Намаас ямар байр суурьтай вэ?

-Намын дарга байр сууриа илэрхийлсэн. Намын дарга Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэсэн хүсэлтийг тавьсан.

-Н.Номтойбаяр ямар байр суурьтай байна вэ?

-Н.Номтойбаяр бодно гэдэг санал хэлсэн. Халдашгүй байдлын дэд хороон дээр ярилцана гэдгээ хэлсэн. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.192] 2020-01-25 01:21:39

odo enehulgaichiig yavuulsan deer manangiin hulgaich

Александр [188.115.160.132] 2020-01-24 18:34:28

Приветствую! Вас интересуют новые заказы? Привлекаем клиентов в Ваш бизнес, с помощью рассылки в формы обратной связи. Несколько преимуществ сотрудничества с нами: - Приятные цены - нам выгодно, чтобы клиент получал прибыль, значительно превышающую цену рассылки и заказывал снова - Все максимально прозрачно: Предоставим скриншоты из программы, с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. - В отличии от большинства наших конкурентов, оплата ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Заинтересовало? Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса, получите бесплатное составление оффера для Вашей рассылки! Наш E-mail: sildavilot1987@mail.ru P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем.

Зочин [66.181.161.36] 2020-01-24 18:29:09

xurelsukh xadgalamj banknii munguur kazino togloj bxdaa uuruu urgudluu uguud shalguulj bsan biluu. odoo xudlaa showaad bx yim

Зочин [66.181.187.83] 2020-01-24 17:27:04

Ямарч юмыг ил тод ярьж болохгуй дэлгэрэнгуй мэдээлэл огох боломжгуй л гэх юм байна даа ардын нам ингэж байгаад номтойхуугээр туг тахина шуу дээ энэ бол тодорхой намаа бодож байгаа иймд ардын намын бух булхайг хэлээд явах хэрэгтэй шуу дээ

zugeer l [106.129.125.20] 2020-01-24 17:05:06

zugeer l shalguulaach ...

Нийм ах [103.80.211.37] 2020-01-24 16:54:13

Хуулийн сайд саахрал жагсааалтанд оруулсан одоо Номтын асуудлыгхөгийн амьсгаа ш дээ

Зочин [202.21.108.140] 2020-01-24 16:48:33

Казинод ороод барьцаанд орсонуу

Нямдорж [64.119.17.4] 2020-01-24 16:35:13

Алуурчин НАМ МАН АЛУУРЧИН ГИШҮҮНЭЭ АВЧ ҮЛДЭЖ БГААН БНА МЭНГЭТ ПИЗЗДУ УЛААН АЛГА ГЭЖ ШАААГАААД БСАН НЯМ ТАЙШИРААС АВИЛГА АВЧ ДЭЭ ЭСВЭЛ МАК.Д ТОМООС ТОМ ТӨМСӨГДҮҮЛСЭН БНА ӨӨР ЯМАРЧ ТАЙЛБАР БХГҮЙ...

Зочин [195.46.106.44] 2020-01-24 16:11:55

Шийдвэр гаргаж чадахгүй чичирээд байгаа юм уу. наад Нямдоржийн ахалсан дэд хороо чинь.За бол за Үгүй бол үгүй ш дээ .Хууль зөрчөөгүй бол шалгаад тогтооно биз дээ. Юм юманд орооцолдсон тун дэггүй хүн дээ . Ямар ч хүмүүжил дэг журам байхгүй. Яг Элбэгдорж шиг. Хорвоог яаж барах хүн юм бэ бүү мэд...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.