Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв цахим захиалга авч эхэллээ

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

НШЭНТ нь 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлүүлэгчдийн удаа дараагийн хүсэлтээр эмчилгээний дугаарыг цахимаар олгохоор шийдвэрлэж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Та дараах зааварчилгааны дагуу шүдний эмчилгээний цагаа авч, манай байгууллагаар үйлчлүүлнэ үү.

1. http://dentalcenter.mn/ хаягаар нэвтрэн орж “ИРГЭН ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ” цэсрүү орж бүртгэлээ хийж баталгаажуулна.
Пин кодоо дөрвөн оронтой тоо өгч авна “ЦАГ ТОВЛОЛТ” цэсрүү орж шүдний эмчилгээний өдөр, цаг, эмчээ сонгон өөрийн боломжтой цагаа авна Та цаг авсан бол марталгүй товлолт цагаас 10-20 минутын өмнө ирж сонгосон үзлэгийн өрөөндөө мэдэгдэнэ Тусламж үйлчилгээг авна.
2. Та манай төвөөр үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээтэй ирнэ.
3. Манай төв нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилдэг ба та шүдээ эмчлүүлэх болон авахуулахад хоёр удаа, шүдний зураг авахуулахад сард нэг удаа тус тус хөнгөлөгдөнө. Сард хоёроос дээш удаа нэг тасагт үйлчлүүлэх бол төлбөрт үйлчилгээнд хамрагдаж болно.
4. СС, ЭМС, НХХС-ын хамтарсан 2017 оны 264/А/293 дугаар тушаалыг үндэслэн тусламж үйлчилгээний оношийн кодоос хамааран зөрүү төлбөр авахыг анхаарна уу.
5. Шүд авахуулах, хиймэл шүдэлбэр хийлгэх, урьдчилан сэргийлэх кабинетаас зөвлөгөө авах үйлчлүүлэгч касс ресепшнд бүртгэлээ хийлгэн тухайн өдрөө тусламж үйлчилгээг ажлын өдрүүдэд авах боломжтой.
6. Нүүр амны гажиг заслын зөвлөгөөг гуравдугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд Шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлж зогсоосон болно.

Манай төвөөр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, гадуур хувцсаа өлгүүлж, улавч өмсөн, 1,4,5-р давхруудад байрлах ариун цэврийн өрөөнд гараа угааж, давхар бүрт байршуулсан гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлж үйлчлүүлнэ үү.

Мөн бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтгүй лифт, шатаар явуулахгүй байхыг хүсье.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.86] 2021-05-10 04:57:21

Сайн байна уу цаг авах гээд программ руу нэвтэрч болохгүй байна. Яах ёстой вэ

Чулуунцэцэг [202.126.90.15] 2020-06-03 05:10:39

Танайх ажиллаж бга юу

очироо [64.119.19.57] 2020-03-11 09:11:30

захиалж болохгүйй байна одоо регистрээр эмнэлэгт үйлчилж байхад эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар шаардаад байна

БББББББ [202.21.127.183] 2020-02-07 05:33:28

БИСДАА НААД НЭГ ЮМ АА ЗАСААЧЭЭ. БҮРТГҮҮЛЖ БОЛОХГҮЙ БАЙНА. АНХ УДАА БҮРТГҮҮЛЖ БАЙХАД МИНИЙ РЕГИСТРИЙН ДУГААР ДАВХАРДЛАА ГЭЖ БАЙНА. ИЙМ ЮМ БИТГИЙ ХИЙ ЛДЭ. ЗАСААЧ

зочин [150.129.143.167] 2020-02-04 12:44:53

Орж цаг авч болохгүй байна.

Зочин [103.229.123.196] 2020-02-04 09:20:34

ene neg site ni burtguulj bolj bnuu? yoroosoo bolohgui ym

Зочин [49.0.184.30] 2020-02-04 02:40:30

орж дугаар авах гэсэн болохгүй байнаа

Эмч [124.158.110.117] 2020-02-03 07:33:42

Та онлайн системд шинээр бүртгүүлэх бол: 1. www.dentalcenter.mn сайтад хандах 2. Иргэн шинээр бүртшэх хэсэгт нэвтрэх 3. Бүх мэдээллийг үнэн зөв бөглөх 4. Бшртгэлийн хэсэгт "Цахим картны дугаар" гэсэн хэсгийг хоосон орхих 5. Бүртгэлтэй хэрэглэгчийн зааврыг даган цаг авах Анхааруулга: Манай төвд бүртгэлгүй хэрэглэгч заавал өөрийн биеэр очиж тусгай код /pin code/ авах шаардлагагүй бөгөөд шинэ бүртгэл үүсгэхдээ өөрийн /pin code/ зохиох боломжтой.

Зочин [202.55.188.88] 2020-02-03 06:10:53

Цахим картны дугаар гэж юу вэ

zochin [192.82.64.12] 2020-02-03 05:17:58

orj bolohgui yumaa naidvartai shalgaj uzeed medeellee tavihad yadag bnaa

Ганбаа [202.21.119.230] 2020-02-03 04:24:20

Сансарын тунелээс туслах замаар зүүн дөрвөн зам уруу бага зэрэг уруудаад баруун талд хороолол дунд шилэн нүүртэй барилга бий.

Зочин [66.181.161.31] 2020-02-03 04:05:20

орж болохгүй л бна даа

Иргэн [150.129.141.214] 2020-02-03 03:53:41

Захиалж болохгүй байна

Зочин [59.153.85.119] 2020-02-03 03:52:48

13t bdag monvv

ЗОЧИН [49.0.135.63] 2020-02-03 03:23:44

ТАНАЙХ ХААНА БАЙДАГ ЮМ БЭ.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.