Эрээн хотоос монгол иргэдээ авчрах ажил ид явагдаж байна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хүргэлээ.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Халдвар өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин дэлхийн хэмжээнд 2838 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн долоон тохиолдлын таван нь Хятад улсад зорчсон хүнээс илэрчээ. Ханиах найтаах зүйл илэрсэн байх үед нэг метрийн зайг ойрын хавьтал гэж үзэж байгаа.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Нэгдүгээр сарын 28-нд цагаан сарын дараа Хятадын хил нээгдсэн. Түүнээс хойш өнөөдөр өглөөний 08 цаг хүртэл Монголын 5200 иргэн Хятадтай хиллэдэг бүхий л боомтоор нэвтэрч орж ирээд байна. Яг одоо Хятадын Эрээн хотод манай улсын 150 иргэн Замын-Үүдийн боомтоор орж ирэх хүсэлтээ өгчихөөд байж байгаа. Эдгээр иргэдийг авчрах ажил ид явагдаж байна. Өчигдөр гэхэд Гашуун- Сухайт, Шивээ хүрэн боомтуудаар Монгол Улсын 100 орчим иргэн нэвтэрч орж ирсэн байгаа. Хоёрдугаар сарын 1-5-нд хилийн боомтоор орж ирэх хөдөлгөөн дуусна. Харин хоёрдугаар сарын 6-наас эхлэн агаарын болон төмөр замаар Хятадаас ирэх иргэдийг эх орондоо авчрах ажлыг зохион байгуулна.

Дэлхийн 27 улс бүс нутагт 156 тохиолдол илэрчихээд байна. Тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдэдээ сэрэмжлүүлэг илгээж байна. Энэ дашрамд, гадаадад байгаа иргэддээ уриалахад ЭСЯ-ндаа бүртгүүлээч ээ. Цаг алдалгүй урьдчилан сэрийлэхэд хэрэгтэй байдаг юм аа гэж хэлье.

Улсын МХЕГ-ын ахлах байцаагч Төмөрбаатар: Хилийн бүх боомтоор 64 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн. Үүний 56 нь Буянт-Ухаа боомт дээр, тав нь Замын-Үүд дээр, гурав нь Хавиргын боомт дээр илэрсэн байгаа. Ингээд төвд бол ХӨСҮТ, орон нутагт бол ЭМ-ийн төвд нь шилжүүлээд шинжилгээнд хамруулсан. Тэдгээр иргэдээс халдвар илрээгүй. Нийт 13 хилийн боомт үйл ажиллагаа явуулдгаас тав нь түр хаагдсан байгаа. Өчигдөр 141 иргэн Гашуунсухайт боомтоор орж ирсэн. Зорчигчийн гар тээшинд нэлээд анхаарал тавьж байгаа. Ялангуяадалайн гаралтай бүтээгдэхүүнийг шалгаж байгаа. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг шалгаж байгаа. Мөн яг Ухань хотоос орж ирсэн хоёр тээврийн хэрэгсэлтэй чингэлэг бүтээгдэхүүнийг зохих байгууллагатай хамтран шалгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шинжилгээнд хамруулсан. Хилийн боомтоор ариутгал халдваргүйжүүлэлтийг чангатгаж ажиллаж байгаа. 1,2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулаад суурин термокамер болон бусад шаардлагатай зүйлд зарцуулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ДЭМБ-ын тусламжаар ирэх 3000 оношлуурын эхний ээлж ирэх долоо хоногоос ирнэ. Өндөр настай, суурь өвчтэй хүмүүс илүү өвчилж байгааг хэлсэн. Дэгдэлт эхлээд ахмад наснаас эхлээд одоо 29-30 нас руу орж байгаа. Юуны түрүүнд 31 хүнээ шинжилсэн. Нисэх бүрэлдэхүүний хүмүүсийн халууныг нь хянаад байж байгаа. Тодорхой хугацааны дараа буюу 14 хоногийн дараа дахин шинжилгээ хийх юм. Шинжилгээний хариуг Япон, Австрали руу явуулах шаардлага байхгүй л дээ, уг нь. Гэхдээ дүрэм номын дагуу, системийн дагуу эдгээр улстай хамтран ажиллаж байгаа. Түүнээс биш, Японоос хариу ирсний дараа эцсийн хариуг хэлж байгаа зүйл байхгүй.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.77] 2020-02-04 14:08:51

BZHU tei emegteichuud bga bas tiim shinjilgee hiij oruul

irgen [66.181.188.132] 2020-02-04 11:36:48

Онгоцоор 32 хүн авч ирсэн гэж баахан шоудчоод одоо болохоор хаяа залгаа эрээнд байгаа хүмүүсээ оруулж ирээгүй гээд байдаг энэ чинь одоо юу гэсэн үг вэ ? Эрээн Монголын хилийн цаана байдым уу наана байдым уу, хилээ хаасан юм уу үгүй юм уу. Ийм аюултай эрсдэлд маш болчимгүй хандаж байна. Тэр оюутнуудаас илүүтэй эрээн, бусад хотуудаар доншуучлагч хил хаах хүртэл дэмийрч явсан нөхдүүд илүү эрсдэлтэй. Тэдэнд тэр 32 оюутан шиг арга хэмжээ авч чадах уу зүгээр л халууныг нь хэмжээд оруулах уу. Энэ улсад хараа хяналт гэж байна уу санаа зовож байна.

Зочин [202.179.31.13] 2020-02-04 09:30:57

Иим аюултай ханиад гараад сар болж байхад яагаад хятадаар доншуулчилаад яваад байдаг хүмүүс вэ . Өөрөө ч яахав гэж боддог юм бол гэр бүл болон бусад хүмүүст шууд аюул учруулж байна . Хятадын уханаас гадна өчнөөн олон хотод ханиад гарчихаад байхад энэ олон хүмүүс өвчин тээгч болох аюул учруулаад байна . Эртхэн шиг хугацаа заагаад түүнээс хойш нэвтрүүлэхгүй гэж зарламаар байх юм

зочин [66.181.177.53] 2020-02-04 08:02:05

Наад наймаачидаа онцгой анхаар.

Зочин [64.119.26.123] 2020-02-04 07:33:59

Ereenii ynhnuud irj bgaa

Зочин [203.91.115.56] 2020-02-04 06:33:00

Цаашид хэрвээ бээжин, шанхай гэх мэт том хотуудыг хөл хорионд орвол бас ахиад онгоц нисгэж хүн авахгүй байхыг хүсье. Ингээд нисгэвэл аюул нэмэгдэх болно. Халдваргүй 9 сар хүрчихвэл вакцин гарах байх.

Зочин [66.181.168.131] 2020-02-04 05:26:56

Hezeenii yu bicheed bga amisgaa ve? uuruu ydaj unshisan uu, naad bichij bga ymuu

Зочин [192.82.68.227] 2020-02-04 05:17:41

ханиах найтайх зүйл илэрэх гэнэ үү

zochin [66.181.161.90] 2020-02-04 04:58:28

Sariin hugatsaa hetreed garch chadhgui bolson Mongol irged ih baidag gesen ene bolomjiig ashiglaad hurdan garch ireh heregtei yum shuu


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.