Эрээнээс монгол иргэдээ авчрахаар дөрвөн автобус хөдөлжээ        

Aдмин / Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирусын анхлан дэгдсэн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол иргэнийг энэ сарын 2-ны өдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа. Цаашид ч БНХАУ-д байгаа иргэдээ авчрах арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ тухай

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Нэгдүгээр сарын 28-нд цагаан сарын дараа Хятадын хил нээгдсэн. Түүнээс хойш өнөөдөр өглөөний 08 цаг хүртэл Монголын 5200 иргэн Хятадтай хиллэдэг бүхий л боомтоор нэвтэрч орж ирээд байна. Яг одоо Хятадын Эрээн хотод манай улсын 150 иргэн Замын-Үүдийн боомтоор орж ирэх хүсэлтээ өгчихөөд байж байгаа. Эдгээр иргэдийг авчрах ажил ид явагдаж байна” гэсэн юм.Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. БНХАУ-ын Эрээн хотоос монгол иргэдээ эх орондоо авчрахаар өнөөдөр өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Улаанбаатарт хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд нийслэлд ирэнгүүт нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.190] 2020-02-04 18:10:38

Дандаа биеэ үнэлэгчид ирж байгаа дуулдна авчирч яах гээд байгаан бэ? Тэнд нь орхиоч эсвэл Замын үүдэд тусгаарлаж сайн шалгаа корона вирусээс гадна дох той хүн ч явах наадуул дунд чинь

Зочин [66.181.176.103] 2020-02-04 17:27:29

Заавал хvн ам тевлерсен УБт авчирч яах гээд байгаам бэ, Замын Vvдэд тусгаарлаач балай юм

gongor [103.212.117.95] 2020-02-04 11:48:27

tend ni orhi yugaa hiij yedag ym be

Заавал УБ-т оруулж ирэх ёстой юм уу? [202.131.225.53] 2020-02-04 09:40:32

Элдэв балай өвчин авчравдаа, халдвартын мэргэжилтнүүдээ! Заавал УБ-т авчирдаг нь яаж байгаа юм бэ? Дорноговь, Өмнөгөвь, Ховд, Баянхонгор гээд хил залгай аймгуудын Халдвартын эмнэлгүүдэд хөл хорьж болдоггүй юм уу? Юм болохлээр л УБ-руу баахан халдварын сэжигтэй хүмүүсийг авчрах ёстой юм уу? Ганц том хотоо тэгэж байгаад будаа болгох вий дээ.

Зочин [202.131.244.210] 2020-02-04 07:38:56

давхар тэмбүү болон БЗХӨ-ний шинжилгээ авсан нь дээр дээ

Зочин [66.181.160.63] 2020-02-04 07:21:17

baahan yssashka nar orj irj bgaa yum gesen

Зочин [66.181.177.50] 2020-02-04 05:28:42

Өлөн бисданууд нь өөрсдийгөө яая гэж байж баахан бараа чирээд ирнээ.тэгээд автобусдаа багтахгүй хаха


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.