Т.Бадрал: Нэг эмнэлгийг тусгаарлаж, өвчилсөн болон сэжигтэй тохиолдлыг хүлээж авна
Улсын онцгой комисс хаалттай хуралдаж дууслаа. Хуралдааны дараа ОБЕГ-ын дарга Т.Бадрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр, “Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаан дууслаа. Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Шинэ коронавирусын тархалт хоногоор өсөж байна. Халдвар авсан хүний тоо мянга, мянгаар өсөж байна. Хоногт 60 гаруй хүн нас барж байна. Олон улсад уг өвчний дэгдэлт оргил үе рүүгээ дөхөж байна гэсэн хандлага байх шиг байна. Үүнтэй уялдуулан өнөөдрийн хуралдааныг зохион байгууллаа. Дээрээс нь БНХАУ-ын бас нэгэн мужид H5N1 шувууны томуугын өвчин гарсан байгаа. Энэ хоёр асуудлыг давхар шийдэхээс өөр аргагүй болж байна. Хятад улсын халдварын голомт болсон бүс нутагтай хиллэж байгаа улсуудад өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол нэмэгдэж байна. Яах аргагүй хил залгаа гэдэг утгаараа Монгол Улс тодорхой арга хэмжээ авч, шинэ төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Хэд хэдэн шийдвэр гарсан. Үүнд:
- Шувуу, томууны ханиадтай холбогдуулан тахианы мах болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох.
- Хилийн ихэнх боомтууд хаагдсан. Замын-Үүд, Шивээ-Хүрэн, Гашуун сухайт, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомт маш хүндрэлтэй байгаа. Гадаадад байгаа монголчуудын эх орондоо ирэх хүсэлт нэмэгдэж байна. Хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал ярвигтай болж эхэлж байна. Эдгээр боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулна. Хилийн боомтууд дээр халдвар хамгаалал ямар байгааг шалгаж, газар дээр нь заавар зөвөлгөө өгөх ажлын хэсэг маргааш нисдэг тэргээр салбар, салбарын төлөөллүүдтэй хамт явах гэж байна.
- Шинэ төрлийн коронавирустэй холбогдуулж салбар дундын шинэ төлөвлөгөөг батлахаар хэлэлцлээ. Маргааш өглөө гэхэд Улсын онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт танилцуулна.
- Дэлхий нийтийн жишигт тусгаарласан нэг эмнэлгийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. ЭМЯ ямар эмнэлгийг тусгаарлаж, зөвхөн шинэ вирустэй холбоотой эмчилгээг хийх вэ гэдэг талаар судлана. Үүний дараа шийдвэр гарна. Шийдвэр гарсны дараа нэг эмнэлгийг тусгаарлаж, өвчилсөн болон сэжигтэй тохиолдлыг хүлээж авна.
- Хил дээр ирж байгаа иргэдийг тэнд нь тусгаарлах асуудал яригдана. Одоогоор шинжилгээ үзэлгээг нь хийгээд оруулж байгаа. Цаашид энэ асуудлыг хил дээр хязгаарлах нарийвчилсан асуудал яригдаж эхлээд байна” гэв
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:45
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:45
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:47:28
jEfpea http://pills2sale.com/ levitra nizagara
Zochin [64.119.17.196] 2020-02-08 07:50:04
Tsagaan saraa bolimoor ymaa uunii daraa ayultai bishuu olon hun tsuglaad bie biendee yu damjuulahig taahin argagui
Zochin [103.57.93.81] 2020-02-06 06:39:04
Iim chuhal zvilee beldeegvi manai uls chin eron deer doorgvi heneggvi uls ym tegeel neg ym bolohoor mongo tosougvi geh tomchuul hulgaiah bolohooroo daaj daushgvi ih mongo olood gadaadad bairshuulchaad hariutslaga hvleeh bolohoor bvgd ouchtei bolchihiin Saihanbileg Bayrtsogt Jastin Bathvv met yu bolson be
Зочин [202.21.127.226] 2020-02-06 04:42:29
Ховд аймагт байгаа хятад иргэдүүдийг гаргаач засаг дарга удирдлагуудаа 76 байна уу
Aa [69.253.43.151] 2020-02-05 22:51:24
Khotiin zakhiin 1 tsergiin angiig garga
Zochin [103.57.93.81] 2020-02-05 15:59:19
Хилээр орж ирж бгаа хумуус халдвар авсан сэжиг байвал л 14 хоногт илэрнэ ,тусгаарлаж хянана гэсэн гэтэл одорт 300 хун ирж бна гэнэ тэднийн яаж хянах вэ халдвар авсан ч мэдэгдэхгуй хэд хоногийн дараагаар илэрээд байж болох бусуу хумуус минь дор бурнээ дэглэм сайн мордоод хичээцгээеээ тамхиний ишээ аа хогийн саванд хийх хэрэгтэй
м [192.82.77.17] 2020-02-05 12:46:19
өвдөхөөр эх орон нь хэрэгтэй болсонуу
Рлт [203.91.115.46] 2020-02-05 11:36:05
ЭНЭ ХҮҮХЭН БАДРАЛ ХУЛГАЙЧЫГ ЗАЙЛУУЛААЧ.ХУДЛАА ЯРЬЖ ПОПРОХООС ӨӨР ЗҮЙЛГҮЙ. НӨХӨР ДӨӨ.ОНЦГОЙГ ХҮҮХНЭЭР ХООСОН ХӨНДИЙ МАШИНААР ДҮҮРГЭЖ АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧДИЙГ НОХОЙ ШИГ ХАРДАГ ХУЛГАЙЧ БӨГС ДОЛООГЧ
Zochin [61.156.112.177] 2020-02-05 09:49:36
Za emneleg tusgaarlahan zuv harin yaj onoshloj yamar emchilgee hiih ve yamar ch sudalgaa yu ch bhgui heden emch nar Uhanluubyavj turshlagatai soliltsii gehed yavuulaaguu odoo 21 r zuund delhiin dulaaral ulam iihsene geel anhaaruulaad bgaa eldev hangai ovchin virus nemegdhiig uguisgehgui ene buhend medlege turshlaga mash heregtei
Зочин [202.131.232.202] 2020-02-05 09:34:59
er ni baidal hechuu dej baigaa yum bishuu
Зочин [59.153.85.136] 2020-02-05 09:17:57
бас ниснэ гэнээ
Зочин [103.229.121.90] 2020-02-05 09:01:33
форгоноор яв дарга нараа. төсөв мөнгөгүй Бид ард түмнээрээр өртэй.
Зочин [202.55.188.39] 2020-02-05 08:57:37
Сургууль цэцэрлэг үзвэр үйлчилгээ хааж хөл хорио тогтоосны утга учир алга хүмүүс цагаан сарын бэлтгэл хийж хөл хөдөлгөөн ихдээд дараа нь золгож байгаа гэж хонь хурга нийлж байгаа юм болох юм байна л даа, ДЭМБ-д хөл хорио тогтоосон гэж мэдээлээд л ,Цагаан сараа хориглох байсан юм даа дутуу хийх юмаа
Zochin [202.126.89.239] 2020-02-05 08:26:43
Yah unen.manaih shig hotiin tovdoo haldvartiin emnelegtei gazar bdag bolov u?
МХХ [192.82.72.229] 2020-02-05 08:12:02
Маш зөв шүү. 1 р эмнэлэг бол үйчлүүлэгч эмчлүүлэгч болон хүний хөдөлгөөн ихтэй бас хотын төвд. Эрсдэл маш их. Хотын төвөөс зайдуу Сонсголонгийн зам дагуу шинээр баригдсан улсын эмнэлэг байдаг. Хөдөлгөөн болон үйлчлүүлэгч багатай, үүнд төвлөрүүлэх нь зүйтэй. Эрсдэл бага.