Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.

Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчлахад улс төрийн болон түүхэн ач холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд бэлэн байна. Улаанбаатар хотод Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтарч харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийг шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээгээд “Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөөр ирсэн. Хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч байгааг дэмжиж байна. Казахстан улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилт зэрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа. Энэ асуудлаар харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нур-султан хотод айлчилж Улаанбаатар хотод нэрэмжит гудамж байгуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзсан байна. Ирэх хавраас Улаанбаатар хотын Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлэх гэж буй талаар хотын Захирагч хэллээ.

Талууд 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар санал солилцоод аялал жуулчлалын чиглэлээр хоёр хот хамтарч ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:42:33

ofD0mR http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.57.93.206] 2020-02-15 08:03:16

Очиж очиж нэг муу өмхий хамгийн нэрийг юу бодож өгөх гээд байгаа юм.

Зочин [43.242.242.59] 2020-02-15 05:48:18

Нур султан гэдэг үг хэмжээлшгүй эрхэт хаан гэж сонсогдоо байх юм. Казахууд монголын түүхийн нэг хэсгийг өөрийнх болгох гэж махран оролдож байгаад хату цохилтыг түүхчид өгөх цаг нь болсон.Зүчийн хаант улсын түүхийн казахууд өөрсдийн түүх гэж ичих ч үгүй хэлдэг болжээ. Бүр давраад Чингис хаан бол Нурсултанд төрсөн казах хүн гэж хэлж бичдэг болсон Назарбаев гэдэг хэмжээлшгүй эрхэт хаан нь Монголчуудад их дургүй байсан. Түүхийг гуйвуулж болохгүй.

зочин [202.126.89.157] 2020-02-15 03:42:40

Ээ та нар одоо болио яасан гэж хасагийн нэр егех гээд байгаа юм

зочин [202.179.26.77] 2020-02-15 03:34:48

түүхээ булаалгаад л гудамж талбайгаа дарангуйлагчийнх нь нэрээр нэрлээд л , энэ зөв гэж үү. Арай доош орж байна, мөнгө өгсөн бүхэнд сөхрөөд удахгүй эхнэр хүүхдээ өгөх вий дээ Амарсайхан аа

zochin [122.201.31.71] 2020-02-14 23:53:22

na hui hujna eti imeni

Зочин [66.181.185.156] 2020-02-14 14:46:45

Гуйлга гуйсан газрын нэрээр гудамж нэрлээд ..... Ёстой тэнэгт!!!! Очиж очиж нэг муж хасаг нэртэй гудамж дутаж гэнэ !!!! Солиорлоо зосооо!!! Эсэргүүцэж бна!!!!!!

Нэхэн сануулагч [101.165.35.180] 2020-02-14 12:25:29

Хасагийн хагасыг хаяандаа багтааж өдий хүрсэн монголчуудын тусыг санаж Нурсултан, Алма-атыдаа дурсгал бий болгоогүй хасагуудад тал засаад хэрэггүй шүү!

Зочин [148.60.92.227] 2020-02-14 12:16:19

iim gydamjtai boloh ni demii baih aa!!hezee ch hasagyydtai bid oir baisangyi ee!!

Зочин [202.126.89.168] 2020-02-14 09:28:29

Дарангуйлагчийн нэртэй гудамж бий болгох юм биздээ нэгмөсөн сталин гитлер нэрэмжит гудамжийг хамт нээ

Иргэн [66.181.161.105] 2020-02-14 09:22:08

Тоталитар нийгмийн бэлэг тэмдэг бол Нурсултан Ялгаагүй Сталин Гитлер Каддафи Хусейн Путин Эрдоган Мадура Алиев Лукашенко Бердымухамеддрв алдарт Ким Ын бүгд адмл

gg [202.9.47.1] 2020-02-14 07:15:08

Udahgui buh gudamj n guisan orniihon eriinhologchiin nertei bolno baih

Zochin [76.28.228.54] 2020-02-14 06:57:46

Halhiin nutagt 1 ch hasag ug useg buu bairluul yu yarina ve? Avdar shig duushin unjuulsan amaraa dargaa ikh mongol ulsiin sur huch gej neg yum bii shuu taanuus tsag zuuriin amidralaar amidraad uhehiin hoorond bitgii olon myanganii tuuhtei ikh mongol ulsiig buu doosh hii !!!dooshoo ch orohgui l dee naad oros kazak hujaa tur zuuriin uls bolj togloj baih hoorond n bitgii manaihan tenegteeree dahiad jinhene tor uusen baiguulagdahad naaduul chine bugd ikh mongoliin haryat tatvar tologch booluud bono

irgen [202.55.191.205] 2020-02-14 09:03:07

medrel muutai nobsh shi nudee neej Ulaanbaatar hotoor yawna uu.end tend gui huja solongosuudin gudam hogoorooo bga bzide yun surt yum be shi muu shees shin

иргэн [103.229.120.132] 2020-02-14 06:42:45

Хотын нэрийг нь авч гудамж байгуулах нэрийдлээр гуйлга гуйгаад, ёстой нөгөө онигоо шиг, гадныхаар бүх зүйлээ хийлгэчихээд харин монголчууд бид социализм байгуулж байна гэдэг шиг. УБ хотод шороо тоосны бохирдол их байдаг юм байна, үүнийг яаж үгүй болгох вэ гэдгээ бодож шийдэл гаргах хэрэгтэй юм байна бид.

Зочин [66.181.185.156] 2020-02-14 14:51:23

Бат- үүлийн үед хотын гудамжийг маш саын цэвэрхэн байгахад их анхаардаг бв. Одоо хот тэр аяараа өохир шороо тоос тортогтоо дарагдсан !!! Эрүүл явах нөхцөлгүй бна . Хот орчмын цэвэрлэгээг маш сайн хийх хэоэгтэй . Амьдрахад хэцүү өолж бна шүү . Амарсайхан даргааа!!!!!'!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [182.160.39.211] 2020-02-14 06:31:35

зөв дэмжэж байна


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.