З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо олоогүй учраас 30 жилийн хугацаанд ахиц гарахгүй байгаа юм

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Олон мандаттай, томсгосон тойргоор УИХ-ын сонгуулийг явуулахаар боллоо. Энэ тухайд таны байр суурь ямар байгаа вэ?

-Бүх юмны эхэнд тойргоо бодчихоор улсын эрх ашиг дандаа хойш хаягддаг гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай харлаа. Харамсалтай нь ийм хууль баталчихсан. Жаахан ахисан юм нь гэвэл тойрог нь арай том боллоо. Гэхдээ л тойргийн зарчим нь хэвээрээ үлдчихсэн. Арван сумын тухай ярьдаг байсан бол одоо нэмэгдээд 17, 20 сумын тухай л ярьдаг болж байгаа. Үүнээс биш Ардчилсан нам, Монгол ардын нам, ШИНЭ нам гэдэг ч юм уу намуудын өөрийн мөрийн хөтөлбөрт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар эсвэл эдийн засгийг хараат биш болгох, төрөлжүүлэх, хүнд аж үйлдвэр хөгжүүлэх, хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх түүнд нийцүүлж хөдөө аж ахуйн салбар болон орон нутгийн иргэдийнхээ амьдрах орчин нөхцөл, хөдөө хотын ялгааг арилгах гэх мэт асуудлыг эргээд ярих боломжгүйгээр 21 аймаг, Улаанбаатар хотоо яриад л “Чи хөдөөний гишүүн, би хотын гишүүн” гэдэг хэрүүл дахин үргэлжлэх парламентыг бүрдүүлсэн хуулийг баталсан нь харамсалтай байгаа юм.

Гашуун туршлагаас харахад улс төрийн намууд хэзээ ч бодлого дээрээ нэгддэггүй

- Сонгуулийн төгс тогтолцоо байдаггүй гэдэг. Манай орны хувьд хамгийн тохиромжтой хувилбар яг аль нь юм бэ?

- Манай орны хувьд хамгийн тохиромжтой хувилбар бол холимог тогтолцоо. Ийм тархай хол оршдог, нүүдэлчин ард түмний хувьд өөрсдийгөө төлөөлөх төлөөллийг парламентад сонгох нь зүйн хэрэг. Засгийн болон төрийн гадна орхигдож үлдэхгүйн тулд тэнд хүн байх хэрэгтэй. Иймд миний хувьд 50/50 хувийн пропорцианаль мажоритарыг дэмждэг. 50 хувь дотроо намын листтэй (жагсаалттай) пропорцианалийг дэмждэг. Яагаад тэр вэ гэхээр энэ нь улс төрийн намуудын дотоод ардчилалд маш чухал. Ихэнх хүмүүс ярихдаа намын даргатай ойрхон хэдэн хүн жагсаалтад орж ирээд дээшээ гараад явчихна гэдэг. Ийм болно оо гээд яваад байвал ийм л болно. Ингэхгүйн тулд нам доторх өрсөлдөөн, ардчилал, ил тод байдал илүү шахагдана. Намын даргын ойролцоо хүмүүсийг жагсаадаг энэ үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүйгээр шахах энэ процесс хүчтэй болно. Ардчилсан намын сүүлийн гурван жилийн шинэчлэл энэ чиглэл рүү явсан. Ний нуугүй ярихад хуучин бол манай нам тав зургаан фракц болсон. Анх нэгдэж байсан, АН-ыг үүсгэж байсан хөдөлгөөнүүд, ардчиллын чиг баримжаатай хүчнүүд сууриараа фракц болоод хэсэг хэсгээрээ өөрийнхөө эрх ашгийг төлөөлөл нь нам дээр хамгаалж, хэний нэрийг дэвшүүлэх, хэнийг сайд болгох, хэнийг ямар албан тушаалд оруулах вэ гэх мэт ийм зүйл л яригддаг байсан. Энэ бол миний нүдэн дээр болсон үйл явдал.

2016 оны ялагдлын дараа АН-д хийсэн шинэчлэлийн гол зүйл бол ямар нэгэн фракцын төлөөллийг намын аль ч шатанд оруулахаа байсан. Намын гишүүд нээлттэйгээр улс төрийг сонирхож, аль ч дүүрэг, хороо, сумаас шат шатныхаа намын байгууллагад гишүүнээр дэвшээд явах боломжийг олгосон. Үндэсний бодлогын хороо буюу намын эрх барих байгууллага нь бодлогын чиглэлээр сүүдрийн Засгийн газрын хэлбэрт ажиллаж, эрх баригч намын үйл ажиллагаанд илүү анализ хийж, шүүмжилдэг болсноор нам доторх институцийн хувьд сайн ажилласан. Сонгуулийн өмнө АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад явж байхад анзаарагдсан зүйл гэвэл салбар салбарын бодлогын зөвлөлүүдмөрийн хөтөлбөрт тусгах ёстой тухайн салбарын өнөөгийн бодит байдлын дүгнэлтээ сайн хийж байна. Ямар асуудалд бодлогын шинэчлэл хэрэгтэй байна гэдгийг хэлж чадаж байна. Ямар арга хэлбэр, замаар үүнийг хийх ёстой вэ гэдэг гаргалгааг гаргаж чадаж байна. Институцийн хувьд доод шатнаасаа маш сайн хөгжиж байгаа. Сонгуулийн пропорцианаль тогтолцоо ялангуяа намын жагсаалтаар ордог тогтолцоо бол улс төрийн намын хувьд эрх баригч болоод Засгийн газар бүрдүүлэхэд багаар ажиллах боломжийг олгох хамгийн зөв хэлбэр гэж харж байгаа. Иймд энэ тогтолцоог дэмжиж байна. Өмнөх гашуун туршлагаас харахад улс төрийн намууд хэзээ ч бодлого дээрээ нэгддэггүй. Улс төрийн намын доторх Засгийн газрын бүрэлдэхүүн нь бодлого дээрээ нэгдмэл биш. Хүн төвтэй бүрэлдэхүүн бий болж байсан учраас хүн хоорондын харилцаан дээр суурилсан Засгийн газрууд бий болсон. Фракцууд муудахад яамдын бодлого биш яамдын сайд нарын хоорондох зөрөлдөөн нь Засгаа унагадаг. Тухайн мөрийн хөтөлбөртөө тусгасан бодлогын чанартай ажлуудаа хийж чадахгүй нэг нэгэндээ саад болох явдал байсан. Сонгуулийн тогтолцоогоо зөв олж чадахгүй байгаа учраас 30-аад жилийн хугацаанд ахиц гарахгүй байгаа юм.

Төлөөлөл жигд байх нь шударга сонгуулийн үндсэн зарчим

- Нийслэлийн мандатыг цөөлсөнд АН шүүмжлэлтэй байгаа. Таны хувьд?

- Сонгуулийн хууль батлагдсаны дараа мандат хуваарилах асуудал УИХ дээр яригдсан. УИХ-ын хувьд нийслэлээс дөрвөн мандатыг хасаад нэг нэг мандаттай дөрвөн аймагт хуваарилж, бие даасан тойрог болоогүй дүүргүүдийг тусад нь бие даасан тойрог болгох асуудал яригдсан байна лээ. Энэ үеэр томилолттой байсан учир хэлэлцэх үеэр байгаагүй юм. Ер нь мандат гэдэг бол хэдэн хүнийг төлөөлж парламентад суух вэ гэдэг төлөөллийн асуудал. Иймд төлөөлөл жигд байх нь шударга. Энэ бол сонгуулийн үндсэн зарчим юм. Хэт харьцангуй зарим газар 70 мянган хүнийг төлөөлж байхад зарим газарт нь 200 гаруй мянган хүнийг төлөөлөх нь байж болохгүй л дээ. Нийт 70 мянган сонгогчтой тойрогт гурван мандат өгчихөөд 200 гаруй мянган хүнтэй тойрог дээр адилхан гурван мандат өгөхөөр нэг хүнд ногдох нь гурван хүнд ногдож байгаатай адилхан байгаа биз. Энэ бол үнэхээр харьцангуй, тэгш биш. АН-ын байр суурьтай ижилхэн шүүмжлэлтэй байгаа. Яагаад гэвэл улс төрийн нам ялахын тулд ийм зүйл хийж болохгүй. Нийслэлд ардчилсан чиг баримжааг дэмждэг иргэд олон байгаа учраас цөөхөн мандат өгье, орон нутгийн хувьд МАН -ын нийгмийн чиг баримжааг дэмждэг учир илүү мандат өгч, тэндээс олон суудал авъя гэдэг нь улс төрийн хувьд увайгүй үйлдэл байхгүй юу. Мөн улс төрийн намын хувьд соёлжоогүй, төлөвшөөгүй үйлдэл учраас үүнд шүүмжлэлтэй байгаа.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:03

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:08:58

LORoSa http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:06:45

P7F4Oa http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [43.242.243.61] 2020-02-19 06:04:58

saykhan awgay shuu

Zojin [103.212.117.206] 2020-02-18 01:40:18

Baliar avgai

Зочин [122.201.21.202] 2020-02-17 18:08:50

Ман бол юм хийхгүй хоорондоо л сайн тэмцнлдлээ.Замыг харин ч там болгодог уламжлал нь давтагдлаа.Даоханы замыг хар даа.Ман бол компануудад л юу ч хялаалгадаггүй ждү -г бол даргатайгаа нийлээд зохион байгуулалттай хуваагаад идчихдэг юм байна.2012-2016 оны хооронд хэдэн бонд босгоод өөрсдөө ч цохисон харин компаниуддаа бас хуваариласан түүний хүчинд л 2016-2020 лныг давж байна даа.Тэгэхээр бид бага ч гэсэн бусаддаа хуваарилдаг АН сонгосон нь өлзийтэй юм бна даа.

zochin [192.82.73.150] 2020-02-17 16:07:16

shaa hulgaichaa hulgaichuudaa barij avchir

Зочин [202.55.188.83] 2020-02-17 15:15:55

Худлаа. Харин эсрэгээрээ монголчууд өчүүхэн хувийн эрх ашигийнхаа төлөө ямар ч системийг үгүй хийж, сүйтгэж, зарчмыг нь алдагдуулж чаддаг учраас өнөөдөр бид ийм байгаа юм. Асуудал нь сонгуулийн тогтолцоо, технологитоо биш монгол хүн гэгч бодгалийн тархины ажиллагаанд байгаа юм.

иргэн [150.129.140.116] 2020-02-17 14:37:17

Хоосон цэцэрхээд яахав дээ. 30 жил цэцэрхлээ, 100.0 сая төгрөг авч нэр дэвшүүлж байгаа нь ардчилал юмуу. Мөнгөгүй мөртлөө эх орноо гэсэн "сэтгэлтэй" хүн улс орноо удирдах хэрэгт оролцох боломжгүйг ардчилал гэх үү. Улс орноо өрөнд оруулчихаад зугатаад явах нь ардчилал уу. Ерөнхий сайд байсан хүн гадны иргэншил хүсэх нь ардчилал уу. Луйварчны шинж агуулсан луухаанаар удирдлага болгосон залуучууд нь хөрөнгө мөнгөнд шунасан ийм ардчилал байдаг юмуу. Та нарын нэг ч үгэнд итгэхгүй байна гэж ард олон бухимдаж байна.

Иргэн [64.119.26.141] 2020-02-17 12:48:06

Тогтолцоо буруу байгаа нь үнэн. Тогтолцоог зөв болгох эхний алхам: 1. УИХ иргэдийн хурал гэдгийг зарчим болгох өөрөөр хэлбэл нэр дэвшигч нам бүлгийн өмнөөс нэр дэвшихгүй байх. 2. Сонгуулийг засаг захиргааны доод нэгжээс эхлэн сонгож ,дээд ,дээд нэгжүүдэд дэвшүүлэн сонгох зарчмаар сонгууль явуулах. Сумын иргэдийн хурлыг иргэд сонгоно. Аймгийн иргэдийн хурлыг сумын ирэдийн хурлаас сонгоно. УИХ- ыг аймаг ,хотын иргэдийн хурлаас сонгоно. Үүргээ биелүүлээгүй, ёс зүйгүй гишүүнийг доод шатны хурлаас эргүүлэн татна. Ийм зарчмаар ажиллавал сонгуулийн зардал үлэмж багасна. Цагаач зуйгуул ,царцааны нүүдэл арилна. Аль ч шатны гишүүний үүрэг хариуцлага сайжирна. 3. Нам бүлгүүд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Ерөнхийлөгч засгийн газрыг тэргүүлнэ. Энэ сонгуульд иргэд бие даан нэр дэвших эрхтэй байна.

Zojin [103.212.117.206] 2020-02-17 12:07:46

Pizda mine zailaa erguu avgai

МОНГОЛ ХҮН [202.9.46.247] 2020-02-17 11:24:47

ЯМАР Ч ТОГТОЛЦОО БАЙСАН БҮХ ЮМ ХҮНЭЭСЭЭ БОЛДОГ ЮМ. БИТГИЙ АМЬГҮЙ ЮМАНД БУРУУ ӨГ. ХЭТ МЭДЭМХИЙРЭЭД ЯВЧИХДАГАА БОЛИОЧ

Иргэн [139.5.216.89] 2020-02-17 10:48:46

Ямар ч байсан хүн амын бараг тал нь амьдарч байгаа УБ хотоос УИХ-ын 76 суудлын тал нь сонгогддог байх нь зөв зүйтэй л гэж бодож бна!!! Аймаг сум орон нутгийн эрх ашгийг 76-ын тал хангалттай төлөөлж чадна биз дээ! Газар нутгийн хэмжээгээр том боловч хэтэрхий тархай бутархай хүн амын хувьд жижиг улс! Гол нь улс орны эдийн засгийн болон улс төрийн хөдөлгөгч хүч хотод төвлөрч бна!

МАНАН [202.180.220.81] 2020-02-17 10:41:02

хаха нѳгѳѳ хүүрнүүдийн буруу байхгүй харин сонгуульд бсан бна ш дээ.. Хүүрнүүд юмаа та нар ...

Зочин [182.160.36.6] 2020-02-17 10:36:28

МАШ ЗӨВ ЯРИАД АРД ТҮМЭН АН-Ы ҮЕД ДАМПУУРДАГ ХА ХА ХА ХА.

Зочин [66.181.161.83] 2020-02-17 08:49:22

Маш зөв сайн ярьж байна. Бодлогын нам л төрөө авч явна. Улс төрчид бизнес хоёрыг салгахгүй бол хэзээ ч засрахгүй. Мөнгөгүй улс төрчид яах вэ. Хамгийн сайн гэсэн улс төрчдөө төрөөс санхүүжүүлэх.

Зочин [202.179.24.99] 2020-02-17 08:15:30

Монгол улс Шүүхээ хараат бус биш хараат болгочихлоо. Төр буюу улстөрчдөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой 3 дах засаглал. Засаглал 3 байдаг. Хууль тогтоох (УИХ), Гүйцэтгэх (Засгийн газар), Хянах (Шүүх). Энэ гурав харилцан бие биедээ хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг. Өвөр түрийндээ орж болохгүй гэсэн үг. Хэрэв тэгвэл систем доголдоно. Өөрөөр хэлбэл бидний байгуулсан төрийн тогтолцоо ажиллахгүй. Шударга ёс алдагдана гэсэн үг. Яагаад гэвэл цагдаа хулгайч хоёр найз болно гэсэн үг. Гэтэл ҮАБЗ гэдэг юм байгуулаад Шүүхийг базчихлаа. ҮАБЗ гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (сүртэй сонсогдож байгаа биз?). УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав л байхгүй юу. Өөр хэн ч байхгүй. Занданшатар, Хүрэлсүх, Баттулга. Дараа нь энэ гурвын оронд хэн ч байж болно. Батаа, Оюунаа, Доржоо гурав. Одоо энэ гурав гэмт хэрэг хийж болно (шүүхийг атгачихсан юм чинь...) Бид энд эргүү юм шиг баярлаад л дэмжээд л. Дөрөв дэхь засаглал гэж албан бусаар бас нэрлэдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Үүнийг бас худалдаж авах гэж оролдож байна. Санаж байгаа бол 2000 онд орон даяар цацагддаг цорын ганц суваг Үндэсний олон нийтийн радио телевизийг атгачихсан. Бусад намаас хэнийг ч тус телевизэд мэдээлэл хийлгэдэггүй болгосон. Энэ монополь телевизээр МАН өөрсдийгөө өдөр шөнөгүй тэнгэрт тултал магтаад л, төртэй эелдэгээр хамтарч ажилласан (авлига өгсөн гэсэн үг) байгууллагуудад шагнал гардуулж байгаагаа үзүүлээд л. Хотын даргад хамгийн их авлига өгсөн (газар авахын тулд) Алтай констракшныг шилдэг барилгын компаниар тодруулж, өөрсдийг нь магтаж үнэнчээ нотолсон арилжааны суваг ТВ5-ыг шилдэг телевизээр (захирал нь одоогийн эрүүл мэндийн сайд) шалгаруулж байсныг санаж байна. Одоо medee.mn-ийг хахуулдаж юу дуртайгаа бичүүлж байна. Тийм болохоор би өчигдөр нэгэн нийтлэл доор нь "Мөнгө бол байгууллагын номер нэг зорилго биш" гэж бичсэн. Мөнгөний төлөө зөвхөн явбал байгууллага дампуурна. Танай сайт байдаг л нэг шар мэдээний сайт болно.

Зочин [202.179.24.99] 2020-02-17 07:46:26

Үндсэн хуульд иргэд төрөө байгуулна гэдэг. Төрөө байгуулна (сонгуулиар сонгоно). Дараа нь хяналт тавина (шүүх, тэр дундаа захиргааны хэргийн шүүх). Өөрөөр хэлбэл сонгочихоод хаячихна гэсэн үг биш. Сонгоод хянана. Төр нь иргэдийнхээ эрхийг зөрчвөл ханддаг шүүх нь Захиргааны шүүх. Шүүх дотроо гурван төрөл байна. 1. Захиргааны хэргийн шүүх (Засгийн газар иргэн хоорондын маргаан), 2. Иргэний хэргийн шүүх (иргэд хоорондын өмч хөрөнгийн маргаан), Эрүүгийн шүүх (гэмт хэрэг хэлэлцэнэ). Гэтэл Захиргааны хэргийн шүүхийг хүчгүй болгохоор дайрч байна. Анзаарсан бол огцорсон, ял авсан, шалгагдаж байгаа, эрэн сурвалжлагдаж байгаа шүүгч нар бүгд Захиргааны хэргийн шүүгч нар. Нэг юм хэлээд байгаа биз? Төр нь хянагдахыг хүсэхгүй байна шт. Одоо нийслэлийн мандатыг хасч бараг байхгүй шахам болгоод хөдөө газрын мухарт жийптэй давхилдаж очоод баахан худлаа ярьж байгаад гарах санаатай.

Зочин [202.179.24.99] 2020-02-17 07:28:46

Аймаг, нийслэл бүр ИТХ-тай. Гэхдээ ИТХ-ын төлөөлөгчид газар нутгаас гарч ирсэн үү гэвэл үгүй. Тэд иргэдээ төлөөлдөг. Юуны тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэртэй билээ.

Зочин [202.179.24.99] 2020-02-17 07:25:47

Улаанбаатарын хойд хэсэг нэл гэр хороолол. Тэнд дэд бүтэц хэрэгтэй. Өрхийн эмнэлэг хүчин чадал нь хүрэхгүй, шахцалдаад суух сандалгүй. Усаа холоос зөөдөг. Гэтэл мандатыг газар нутагт хуваав.

zochin [202.9.46.215] 2020-02-17 07:09:10

zoriud iim b.dalaar ard tumniig doromjilj irchikheed bitgii khudlaa balairaad b.gaaraa ...

Зочин [202.179.24.99] 2020-02-17 06:06:53

Мандатыг Холбооны улсын зарчмаар хуваасан байгаа. Герман, Америк гэх мэт. Гэтэл Монгол чинь жигд тараагүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд төвлөрсөн байгаа. Бусад газар үндсэндээ малын бэлчээр. Гэтэл мандатыг газар нутагт хуваагаад хаячихлаа. Энэ бол тэнэглэл.

Зочин [202.126.89.139] 2020-02-17 05:55:52

Тэнэг тагжийсан авгай чи одоо зайлаа. 30 жил үхсэнээ хийсэн сда вэ

Ганаа [202.126.88.189] 2020-02-17 05:41:17

Та нар 30 гаран жил ээлжилж 3-хан сая хүн амтай Монгол улсыг авч явж чадсангүй. Энэ олон жилийн дараа дандаа тэр нь болсонгүй энэ нь болсонгүй одоо тэгвэл болчих гээд байна. одоо л ухаарлаа гэж солиорох юм. Чадахгүй юм бол үхсэнээ хийж тэнд төрийн мөнгөөр лаглайгаад суугаад байдаг дуракууд вэ.

Зочин [202.9.46.48] 2020-02-17 10:09:09

Ene tenegvvdiig zailulagvi tsagt mongol xogjixgvi topin tvshed neptei xulgaichud bvgd xujaagaruud

Иргэн [202.21.118.138] 2020-02-17 04:32:54

Өнгөрсөн 4 жилд ард иргэдийнхээ төлөө яг юу хийж, яаж хүмүүсийн ажил, амьдралд ямар өөрчлөлт гаргасан бэ. Ямар хууль санаачилж батлуулав. Ер нь Та нарын худлаа цэцэрхээс чинь залхаж байна. Ядаж моносын хүүхэн шиг тамхины хууль шиг ахжй амьдралд хэрэгтэй хууль санаачилсан юм уу.

иргэн [103.194.176.124] 2020-02-17 04:29:13

Иргэд биднийг тавлаад байгаам уу басамжлаад байгаам уу.

иргэн [202.9.46.176] 2020-02-17 04:21:56

популизм. хэрэв та биш юм бол хэн хуулийг өөрчлөх ёстой юм бэ. Янз бүрийн хэрэгжих боломжгүй хуулиудыг санаачилж бхаар сонгуулийн хуулийг өөрчлөх талаар ажиллаж тэмцэж бхгүй яасан юм. Ард түмэнд тийм эрх бхгүй, зөвхөн намын даргын өгсөн хүнийг л хүчээр сонгодог тогтолцоо бгаа. Ардчиллын үнэр ч манай улсад бхгүй. "Нам" гэдэг санхүү, эдийн засгийн бүлэглэлийн ноёрхол, намын даргын тоталитар систем бгаа шүү дээ.

иргэн [202.70.34.70] 2020-02-17 03:37:25

Нэг л их цэцэрхсэн улс, Өнгөрсөн 4 жилд яг юу хийгээд ямар юмтай нь эвлэрээд ямар юмыг нь эсэргүүцээд явчихав аа, гишүүн гуай, бахь байдгаараа л байгаа шүү

Zochin [202.70.44.46] 2020-02-17 03:35:36

Azaar gishuun bolchihood tom tom duugaraad. Chi yu medeh ve dee.

Содном [66.181.184.177] 2020-02-17 03:34:28

Нараа авгай юу хэлнэ вэ, НАЙМАН жил УИХ д сууж байхдаа хийхгүй яасан юм бэ, одоо зүгээр зайгаа тавиад зайл даа.

zochin [122.201.31.71] 2020-02-17 03:19:39

nohortoo sain heleech ene sanaagaa tansi nohor chini nasaaraa l songuuliin eronhii horoond bdag gee bizdee

AN [202.131.236.10] 2020-02-17 03:33:50

Songuuliin huuliig songuuliin erunhii horoo shiiddeg yum uu MALaa

Saran [202.5.198.40] 2020-02-17 03:10:58

Зөв санаа байна. Алдаа оноондоо дүгнэлт хийх цаг болсон байх аа

Зочин [202.9.46.209] 2020-02-17 02:34:31

Songuulidaa bishee. Songoj baigaa humussdee, songoson humuusiinhee bugs dolooh bish hyanaj shaardah, nutsaj tatah, eserguutsehdee bgaam da. Mongolchuud Chingisiin uyed undestenii undur uhamsar yos zui yos surtahuuntai bsn. Er zorigiig hundelj, shunahai ashigch zang tseerlej bsn. Ene undestenii setgelgee Japan, Solongosd davalgailj irsenii achind ene 2 oron odoo sain yavj bn. Manai Mongol iim davalgaa garch ireed ene muusain heden uls turch nertei shunanalatnuudiin uil ajillagaand humigdsan. Odoo bid Afrikiin zamaar uragsh alhaj bn

Зочин [103.229.123.11] 2020-02-17 02:16:43

дандаа буруу дүгнэлт хийж тархи угаадгаа боль. хэдхэн хүний эрх ашгийн төлөөх тэмцэлд нам нэрээр ард иргэдээ хэд хуваачихаад бузрын хэрүүлээс чинь , түүнийгээ хамгаалж хоосон цэцэрхэлээс чинь хамаг муу бүхэн эхтэй

Зочин [103.111.68.3] 2020-02-17 02:06:51

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНООС ӨМНӨ ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦОО БУРУУ БАЙНАА ХӨӨ.. ЭНЭ УЛСАД ХҮЧТЭЙ ХААН ЭСВЭЛ ЯДАЖ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ. 4х4 200 ХУЛГАЙЧ СОНГОСОН БОЛСООР БАЙТАЛ УЛС ОРОН СҮЙРЛЭЭ.

Зочин [202.179.24.73] 2020-02-17 02:01:22

togtoltsoogui songoltond chi yu gej songogdood suuj baigaan

Зочин [103.212.119.121] 2020-02-17 01:58:46

Нарантуяа гишүүнтэй санал нэг байна.Намууд бодлого дээрээ санал нийлдэггүйн учир бол ямар нэгэн аргаар төрийг гартаа авах ашиг сонирхол юм. .Намгүй байсан бол монголчууд эв нэгдэлтэй байх байсан болов уу? Яагаад намаараа талцаад хоорондоо муудалцаж төрд ч гэсэн ард түмний хооронд ч гэсэн ялгаагүй. Хий дэмий тэр нам идсэн уусан хулгайч луйварчин гээд бие биенээ зүхсэн хараасан улс .болжээ. Монгол улс ТӨРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ БОДЛОГОТОЙ байх ёстой .Иймгүйгээс ҮНДСЭН ХУУЛЬ гэдэг юманд засвар хийгээд ч ахиц гарахгүй ээ. Төрийн бодлогын болон Үндсэн хуулийн хяналт буюу ЦЭЦ-үүд тусдаа байх ёстой юм.Төрд гарсан хэн ч Монголынхаа төрийн бодлогыг зарчим болгож байж бид зөв явна. Бүхнийг олонхиороо шийднэ гэдэг оновчтой биш намынхаа эрх ашгаар шийдэж байна.Цөөнх гэдэг нь сөрөг хүчин гэж харлуулах нь утгагүй. Энэ бол хүчирхийлэл. Хэн ч ялсан зөвхөн төрийн бодлогыг гуйвуулдаггүй байх ёстой. Нэн даруй Бүх ард түмний ТӨРИЙН БОДЛОГОТОЙ болоё.. Тэгсэн цагт Сонгууль зөв болж төрийг удирдана

Зочин [192.82.65.160] 2020-02-17 01:15:09

Тэгээд ахиц гаргаач. хэнд хэлнэ вэ. МАН. АН хоёулаал төр засаг бариа биздээ. Энэ 30 жилийн хугацааг хоёр нам л ээлжилсэн шүү

AN [202.131.236.10] 2020-02-17 03:35:06

MAN in parlament batalchihlaa

Зочин [202.131.235.198] 2020-02-17 01:11:41

ЗХУ, ОХУ Болон СНГ- д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [203.91.115.47] 2020-02-17 01:08:57

ёоо энэ сайт чинь энэ эмэгтэйнх юмуу юм унших гээд л орохоор энэ авгайн зураг гараад ирэх юм залхмаар

Зочин [172.58.142.243] 2020-02-17 01:23:41

Teh

иргэн [66.181.185.68] 2020-02-17 00:37:34

МАШ ЗӨВ ЗҮЙТЭЙ ЯРЬЖЭЭ.

jjj [192.82.68.116] 2020-02-17 00:28:22

chi bitgi huts hudla helberdsen avgai

Whaaat [69.253.43.151] 2020-02-16 23:44:13

Cham shig uymnuud songogdood l uudlukhgui bgaan sh de


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.