Их тойруу 25382 зогсоолтой болно

Aдмин / Нийслэл

Түгжрэл, хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг хүргэе.

1. Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.

Ингэхдээ их тойруугийн дотор 25 382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3 р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна

2. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system - ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 р улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

3. Эдгээр ажлуудын хажуугаар одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. Цаашдаа авто зогсоолын шийдэл, тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах төлөвлөгөөтэй байна.

4. Замын хөдөлгөөнийг илүү таатай, илүү эрчимтэй болгох зорилгоор хоёрдугаар улирлаас эхлэх замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг өөрчлөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

5. Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь: Өнгө нь гандаж муудсан тэмдгүүдийг бүрэн солих, нэг шон дээр тухайн орчны 3 хүртэлх тэмдгийг нэгтгэж байрлуулах.

Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.

6. Үүнээс гадна 2020 онд нийслэлд нийтийн тээврийн олон төрлүүдийг нэвтрүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх олон ажлууд төлөвлөгдөөд байна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар


Сэтгэгдэл

зочин [124.45.101.202] 2020-02-19 20:48:30

Монгол улсын бүх ааа дандаа л ирээдүй цаг дээр яригдаад байж болох уу? Аргагүй л сонгууль дөхөж байгаа юм байна даа...

Zochin [202.9.46.105] 2020-02-19 15:37:37

Narantuul zahih hajuud uguumur hothond amidardag tugjreetei ued gereesee neg garval neg musun gardagaa ene ih hothonuud barilga dund zah baij boldogl yum baihdaa maash olon hunii amidrah erhiig zurchij bgaa shuu.

Any [202.9.46.105] 2020-02-19 15:26:19

NARANTUUL ZAHAA NUULGEECHEE ARTLIIN HAALGAAR ALAHAAD YAVAHAD MASHIN DAIRCHIH GEED HUMUUS HOORONDOO ALHAAD ZURUH YAVGAN HUNI ZAM ALGAOO MASHINTAI SHURGELTSEEL ALAHLAA

Зочин [103.10.21.25] 2020-02-19 15:24:38

Бүтэкүй ээ. Иймэрхүү олон янзын юм ярьж л байдаг, нэг нь ч ажил хэрэг болоогүй.

Зочин [182.160.35.128] 2020-02-19 13:47:15

Байрнуудын хоорондох тоосгон гражуудыг нурааж давхар зогсоол барих ажил тусгагдсан уу???

Зочин [182.160.35.128] 2020-02-19 13:45:09

Их бүдэг л юм байна. Арай тод мэдэалэл хүмүүст өгөхгүй дээ

Жолооч [202.131.228.50] 2020-02-19 12:23:33

Замын хөдөлгөөний хуульд заасан Бородур давж байрлуулах журмыг гаргах хэрэгтэй. Түүнчлэн уулзвар гарцаас хуульд заасан хэмжээгээр эгнээ солих боломжтойгоор тэмдэглээ хийх хэрэгтэй байна

ЗОЧИН [49.0.135.63] 2020-02-19 12:08:06

БАЙР БОЛГОНЫ ГАДАА ЦАСАНД ДАРАГДААД ӨВӨЛЖӨӨД БАЙГАА ЯМБИЙ МАШИНУУДЫГ НЭГТӨВЛӨРСӨН ГАЗАР БӨӨГНҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГЭЭ ЧЭЭ ИЙМ ЮМНУУД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЭД БАЙДАГ ШҮҮ. НЭГЭНТ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА БОЛ ИЖ БҮРЭН ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Зочин [66.181.161.118] 2020-02-19 13:37:09

энэ маш зөв

Irgen [202.9.40.187] 2020-02-19 12:44:33

Xotiin tuv ryy orox avto mashiniig xyzgaarlax xeregtei mash undur tulburtei bx manaixaas bysad yls oronyyd ad xotiin tuv ni mashin tergiin zogsool bolchixson yls baixgyi mash sain zoxitsyylalt bdag ym bna le ene xar shorgoolj shig priys mashinyydiig jyramlaachee xamag tygjreliig yysgej bga byx zam talbaigaar dyyrchisen yyniig anxaaraachee ajilgyi zorilgogyi xymyys xotiin tuvuur tygjrel xudulguun ixesgeed bx ym


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.