Хоёр цагийн хугацаанд 1017 зорчигч нийслэл рүү нэвтэрчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийн 20:30 цагийн байдлаар нийт 46 чиглэлд 146 тээврийн хэрэгслээр 6278 зорчигч замд явж байна.

Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна. Оройн 18:30-20:30 цагийн хооронд буюу хоёр цагийн хугацаанд зам дундын хяналтын постоор 28 тээврийн хэрэгслээр 1017 зорчигч дамжин өнгөрсөн байна. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй зам даваа саадгүй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.