Улсын хэмжээнд хоногт товчоодоор 83 мянган тээврийн хэрэгсэл, 305 мянган зорчигч нэвтэрчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу гуравдугаар сарын 3-ны өглөөний 06:00 цагаас гуравдугаар сарын 4-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ.

Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.

Энэ хугацаанд хяналтын постуудад Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” тараан, зорчигчдоор бөглүүлэн хураан авч, ачаа тээшинд шалгалт хийсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [103.9.88.154] 2020-03-04 05:50:02

40000 иргэн,14000 тээврийн хэрэгслэл нэвтрэнэ гэж тооцсон байсан. Буруу тооцдог юм байна.Ятар аргаар тооцоод ийм хол зөрүү гараад байна муу байна.

Зочин [202.55.188.36] 2020-03-04 04:42:19

Сайн зохион байгуулж ажиллажээ. Баяр хүргэе.

зочин [202.72.245.122] 2020-03-04 04:25:24

нийтлэлийнхээ гарчигийг ядахнаа утга агуулгатай бич л дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.