Коронавирусын халдвар дэлхийн 86 орныг хамраад байна

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

ЭМЯ ээлжит мэдээлэл хийлээ.

Дэлхийн 86 орныг хамарсан өвчлөл гарчээ. БНСУ, Итали, Иранд өвчлөл хурдацтай тархсан хэвээр байна.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордице: Вирүсын халдвар Дэлхийн хэмжээнд хурдацтай тархаж байна. Одоогоор 86 улсад коронавирүсын өвчлөл бүртгэгдээд байна. БНХАУ-ын хувьд халдварын хэмжээ буурч байгаа ч Азийн гурван оронд голомтлон тархаж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Өвчлөл олон улсад тархаж байгаа ч тархалтыг зогсоох арга замыг тасралтгүй хайж байна.БНХАУ-ын хувьд нас баралтын тоо өдөр ирэх тусам багасч байна. Дэлхийн 86 оронд бүртгэгдээд байгаа ч гэсэн тохиолдлын тоогоороо БНСУ хошуучилж байна. ДЭМБ-ын ерөнхий захирлын мэдээлснээр энэ өвчнийг хязгаарлах боломж гарч ирж байна. Сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд энэ вирусын эсрэг арга хэмжээ авах үйл хэрэгт улс орон бүрийн нэр хүндтэй байгууллагууд нэгдэж байна. Хэдийгээр Монголд халдвар илрээгүй ч Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, бүхий л салбарыг хамруулан ажиллаж байгаа нь сайшаалтай. Яг ингэж арга хэмжээ авахгүй бол коронавирусын өвчлөл гарсан тохиолдолд хорьж тогтооно гэдэг тун бэрхшээлтэй болох юм.

Энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 858 иргэнийг ажиглалтад авчээ. Хамгийн сүүлд гэхэд Берлин-Улаанбаатарын онгоцоор 104 иргэн ирсний 17-г нь ажиглалтад аваад байна. ОХУ-аас 500 оношлуур хүлээж аваад байна.

ХӨСҮТ-д таван хүн, Дархан-Уулд гурван хүнийг ажиглалтад авсан мэдээтэй байна.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

Иргэн [211.36.149.232] 2020-03-09 10:06:45

ДЭМБ-ын байгууллага тэгээд хэр их орныг хамар ч байж бүүр онцын шаардлагатай арга хэмжээ авах юм бэ энд тэнд улс орон хэцүүдэх нь байна ш дээ Италид бүүр гамшигын хэмжээнд очицон байна шүү дээ өдөрт 133 хүн үхээд байна. Аюултай юм бэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.