Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажил үргэлжилж байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Үндэсний том бүтээн байгуулалт Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцсан юм. Мөн Зүүнбаян өртөө дэх Монголын төмөр зам ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсэг хуралдав.

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Бригадын генерал П.Доржсүрэнгийн мэдээлснээр тус ангийн хариуцаж буй хэсгийн доод бүтцийн барилга угсралтын ажлыг ирэх 6 дугаар сарын 30-нд дуусгаж дараагийн төсөлдөө оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу 1 өртөө 6 зөрлөг байгуулагдах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлын хэсгийн хуралдаанаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд гадаадаас нийлүүлэх материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:34

САЙНШАНД ХАГЖИЛ [202.21.124.132] 2020-03-10 12:09:48

САЙНШАНД..УТГААРАА ХАГЖЛИЙН ТӨВ БОЛЛОО ДОО..ЗӨВ...ХҮНИЙ ХӨГЖИЛ ГОВЬ РУУ..ТАЛ ШИГ САЙХАН НУТАГ

Зочин [202.179.31.115] 2020-03-10 00:32:19

Эрүүл ухаанаар бол Гашуун сухайтын нарийн царигийн төмөр замаа эхний ээлжинд барих нь зөв.Оросоор дайруулж экспорт хийх гэдэг ч асуудалтай даа.Оросууд гох дэгээ ихтэй бодлогоор их л дарамтлана даа

Зочин [192.82.76.78] 2020-03-09 17:47:05

Зам бариад нүүрс .зэс машин вагонаар гараад бидний амьдрал нээх сайхан болоод байна уу бид өрөнд ороод амьдрал сайхан болохгүй байна даа ирээдүй нь бүүр бараан яах юм болно

Зочин [202.126.88.153] 2020-03-09 16:38:03

Аспайр төмөр замаа тавих нь зөв. Монгол улс, Монгол хүн л хожино. Чацга царайлалгүй Пунцаг гарьд овоо шүү гээд дэмжээд байж бай.

Зочин [192.82.73.223] 2020-03-09 15:20:32

Эрдэнэт овоотын төмөр зам барих саналыг айспир майнинг ирэдээс өөрийн биеээр гарын үсэг зуруулахгүйгээр санал авч байгааг холбогдох байгууллага нь шалгаачээ

Зочин [192.82.73.223] 2020-03-09 15:02:50

эхлээд тавантолгой зүүн баянгын төмөр замаа барьж дуусаад тавантолгой зүүн баянгынхаа замаар тавантолгой гашуун сухайтын зам бетон дэрээ тээвэрлэвэл амар

Зочин [66.181.161.82] 2020-03-09 13:21:36

бусад байг гэхэд ямар ч гэсэн монголчууд 440км төмөр зам тавих чадвартайгаа мэдэж авна даа

badma [192.82.76.180] 2020-03-09 12:29:14

daahgui nohoi buluu huraana gegcheer nuurs hadgalaad hezee yu hiih geed bgaa malnuud ve avch bgaa deer ni hamgiin iheer uhaj uguh heregtei harin olson munguu zuv zartsuulah heregtei

badma [192.82.76.180] 2020-03-09 12:25:18

ehleed gashuun shuhaitiin tumur zamaa tavihgui orosiin gar hul bolson muu gulugnuud nuglee edelnee mongol huniig munhiin guilgachin bailgaj uuriinhuu buudal uildvertee tsalin bagatai ajilluulah sanaatai yum bh daa

Зочин [59.153.113.99] 2020-03-09 12:02:31

Та минь ээ!! Ирээдүйн бидний хэрэгцээ болсон түүхий эдээ ингэж эх захгүй гоожуулахаа больё оо!? Ямар тэнэг төрийн бодлого вэ! Бидний хүүхдүүд түүхий эдээ боловсрцулж ,бэлэн бүтээгдэхүүн хийж оюун ухаанаа ,гар хөлөө хөдөлгөж байж бид хөгжинө шүү дээ!!! Бидний төрийн бодлого,хятад,оросууд бидэнд ханддаг бодлого өөр байх ёстой шүү?!

Зочин [192.82.72.45] 2020-03-10 12:44:10

өмнө нь гэртээ байсан өч төчнөөн юмаа ингэж ярьж бгаад л зарж идэцгээсэн дээ. одоо ганц оюу толгойгоо юм болгож чадвал чад. чадахгүй бол үлдсэн бүх юмаа зарж үрэх гэж улайрахаа больцгоо. хэд дахин жижиг эрдэнэт монголд хангалттай хөрөнгө болоод бхад тэрнээс хэд дахин том оюу толгой монголын эдийн засгыг солонгоруулаад хурдтай хөгжүүлэхэд хангалттай л хөрөнгө байх шүү. тэрнийхээ ашгыг жинхэнэ ёсоор олж ирэхээ бод! та нар ийм маягаар наймаа хийдэг юм бол дахиж наймаа хийнэ зарна гэж ярихаа боль!

Зочин [64.119.20.143] 2020-03-09 16:52:08

Авч байгаа дээр нь зарсан нь дээр

Зочин [203.91.118.180] 2020-03-09 11:52:17

Энэ бол маш зөв бүтээн байгуулалт. МАН хийж эхлүүлсэн. Амжилт хүсье.

Өлзий [202.9.46.73] 2020-03-09 10:52:09

1, Тавантолгойн төмөр замаар Оюутолгой, Цагаан суваргын зусийн баяжмал САйншандад ирнэ. Эрдэнэтийн зэсийн баяжмал УБ дайраад ирнэ. Сайншандад зэс хйлуулах үйлдввэр брьж болж байна. 2,Таван толгойгоос коксын нүүрс, Сэлэнгийн районоос төмрийн хүдэр мөн Сайншандад 2 талаас ирнэ бидний хүсээд байдаг металлургийн үйлдвэртэй болох цаг маш ойрхон ирсэнийг нэгэн цагт бид мэдэрнэ. Энэ бол ойрын 2 жишээ. Цаашаахыг та нар нүүрсний экспортоороо баяжуулна биз. Миний бодол түүхий нүүрс зарах бол 5 жилийн ажил түүнээс цааш угаасан, баяжуулсан нүүрс эеспортлогдоно гэсэн өөдрөг төсөөлөлтэй болоорой.

Зочин зөв [202.21.109.89] 2020-03-09 10:12:05

Зөв зөв ямагт б хувилбар байх ёстой шүүү

зочин [202.131.229.246] 2020-03-09 08:56:24

зөв зөв

Зочин [66.181.188.182] 2020-03-09 08:26:20

ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА Ч ТАВЬ НААДАХААЧ ХУРДАН ДУУСГА ОРОСЫН ВЛАДИВОСТОКООР ДАЛАЙД ГАРДАГ НЭГ ЗАМТАЙ БОЛЧИХОД ИХ НАЙДВАРГҮЙ Ч ГЭСЭН ХЭЛБЭРИЙН ТӨДИЙН БАЙХАД ГЭМГҮЙ.

эдийн засагч [182.160.35.110] 2020-03-09 08:16:54

Монгол улсын хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажлын эхний үе шат нь явагдаж байна. эхний ээлжинд энэ төмөр замыг ашигласнаар ойр орчмын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад их түлхэц болно, мөн нүүрсний экспортын өсөлтөнд сайнаар нөлөөлнө, цаашдаа төмөр замаар тээвэрлэх экспортын нэмэлт гарц нээгдэнэ, хамгийн гол нь нэгж бүтээгдэхүүний тээврийн өртөг буурч өрсөлдөх чадвар сайжрана, байгаль орчинд эерэг нөлөөтэй юм гэж ойлгож байна.

Zochin [66.181.182.216] 2020-03-09 07:44:12

МӨХӨС ЧИ АРГА ҮГҮЙ МӨХӨС ЮМ БАЙНА. БУРУУ Л ОЙЛГОЖ.

Зочин [202.131.239.170] 2020-03-09 10:55:25

1970-аад оны дундуур байх ЗХУ Байгаль -Амурийн төмөр замыг тавт байсан. Түүний ашиг тус Орос улсад одоо ашигтай ашиглаад л явж байна. Дэлхийн II дайн дууссаны дараа манай улсын төмөр замыг ЗХУ-барьсан. Власовын армийн олзлогдсон цэргүүд барьж байгуулсан. Одоо манай улс ашигласаар байгаа Монгол улс хэвтээ тэнхлэгийн төмөр замаа баривал хэзээд ашигтай л байх болно.

Зочин [66.181.161.91] 2020-03-09 07:43:24

Хэргий нь хийтэл мѳнч хол байна даа... одоохондоо ямарч учиртайг Монголд хэнч мэдэхгүй байгаа

иргэн [66.181.177.178] 2020-03-09 07:14:08

Зүүнбаян нүүрс зэс авна гээд бгаа юм уу.Яагаад ийшээ асар их хөрөнгөөр төмөр зам бариад бгаа юм бэ тайлбаолаад өгөөч

Зочин [150.129.143.222] 2020-03-09 08:15:20

Энэ бол маш зөв шийдвэр. Гашуун сухайт мэт шууд хилрүү төмөр зам тавьж хэрхэвч болохгүй. Хэдхэн жилийн дараа хятадууд ямар нэг шалтаг заагаад нүүрс авахгүй гэхэд нөгөө төмөр зам чинь зүгээр л төмрийн хаягдал болно!!!!. Түүнээс гадна геополитик үндэсний аюулгүй байдлын асуудал ч байгаа.

би [202.70.44.46] 2020-03-09 07:24:37

таван толгойгоос арай ойр төмөр замтай өртөө нь Зүүнбаян юм, дараагийн алхам бол зүүн нутгийг шандаас холбох, мөхөс миний ойлголт ийм байна.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.