Ярилцах цаг З.Энхболд: Би түмний өмчийг хамгаалж байна

Aдмин / Улстөр

“Зууны мэдээ сонин” сэтгүүлч Т.Батсайханы ярилцлагыг онцлон хүргэж байна.​​​​​​​Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Тавантолгойг хувьчлах асуудалд эсрэг байр суурьтай байдаг улстөрч. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” компанийн тодорхой хувийг хувьчлах, олон улсын зах зээлд гаргах асуудал яригдаж эхэлсэн. Энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан зарах шийдвэрийг парламент гаргасан. Энэ бол 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол юм. Харин 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гэж оролдож байна. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарахаар ярьж байна. Уг нь тогтоолд Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн байна. 2018 оноос хойш компанийн хувьд хэд хэдэн чухал үйл явдал боллоо. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаад эхэлсэн. 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд төгрөгнөөс 800 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгсөн. Урагшаа явдаг 250 км, зүүн тийшээ 414 км төмөр замын санхүүжилтээ шийдсэн. Нэг нь энэ онд, нөгөө нь ирэх онд ашиглалтад орох байх. Ингээд нэгэнт ашигтай ажиллаад, төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөөд, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөөд эхэлсэн компанийг зарах ямар шаардлага байгаа юм бэ. Үүнийг л яриад байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ гэдэг хүн ч над дээр орж ирсэн. “Манай компанийг улстөрчид зүгээр байлгахгүй юм. Дахиад 30 хувийг хувьчлах талаар яриад эхэллээ” гээд зарим, баримт мэдээллийг өгсөн. Би өмнө нь 2015 онд УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 жилээр 100 хувь үнэгүй зарах гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын бүлэглэлийн хуйвалдааныг зогсоож байсан. Тухайн үед УИХ-ын 40 гишүүн маань миний талд байсан учраас энэ ордыг авч үлдэж чадсан юм. “Эрдэнэс Тавантолгой” тухайн үеийн ажилтнууд ч компаниа авч үлдэхийн төлөө байсан шүү дээ.

-Одоо яригдаж буй хувьчлалын асуудал цаг үе, нөхцөл байдлын хувьд арай өөр юм. УИХ-ын тогтоолыг үндэслээд Засгийн газраас шийдвэр гаргасан. Компанийн 30 хувийг нь олон улсын зах зээлд гаргана гэсэн?

-Яахав. Нөхцөл байдал нь сайжирсан гэж харж байна. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 100 хувь үнэгүй өгөх байсан бол У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар заръя гэж байгаа юм. Гэхдээ мөн чанар нь адилхан. “Эрдэнэс Тавантолгой” бол Монголын ард түмний компани. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1930 онд олоод 1990 он гэхэд хайгуулыг нь хийж дуусаад ашиглах байсан орд. Зургаан тэрбум 700 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрстэй. Одоогоор 2.3 сая иргэн энэ компанид хувьцаа эзэмшиж байна. Хувьцаа эзэмшигчид ирэх тавдугаар сард ногдол ашгаа хүртэхээр хүлээж байна. 200 тэрбум төгрөгөөсөө ногдол ашиг өгөхөөр болж, 1072 хувьцаанд 94490 төгрөг ногдож байгаа. Ордын нөөцийн тал хувь нь ойролцоогоор 3350 сая тонн болно. Үүнийг компанийн өнгөрсөн жил борлуулсан нүүрсний хэмжээнд хуваахад ойролцоогоор 209 жил ашиглах нүүрс тэнд байгаа гэсэн үг. Энэ тооцоололд “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгойн нөөц, олборлолтыг оруулаагүй. Зарим нөөцийг эцэслэн батлаагүй байна. Тэгэхээр цаашид ч Тавантолгойн ордын олборлолтын хугацаа, нөөц, ашиг өсөх магадлалтай юм. Гэтэл энэ ордынхоо 30 хувийг ганцхан тэрбум ам.доллараар борлуулна гэдэг байж болохгүй асуудал. Энэ хувьчлал Монголын ард түмэн ашиггүй, харин дарга нарт л ашигтай байх.-

-Салбарын сайд нь энэ асуудалд хэт улс төрийн өнцгөөс хандаж байна гэсэн тайлбар хэлээд байна л даа?

-Ямар улс төр байх вэ. Энэ миний, чиний бид бүгдийн компани. Бидний компанийг тэд маш хямд зарах гээд байна шүү дээ. Д.Сумъяабазарын олж ирэх гээд байгаа нэг тэрбум ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ганцхан жилийн дотор олж байна. Цаашид 208 жил ашиглах 70 тэрбум ам.долларын нөөцийг нэг л жилийнх нь орлогоор зарахыг эсэргүүцэж байна. Би өөрийнхөө болон түмний өмчийг хамгаалж байна. Бидний хувьцаа эзэмшдэг компанийн тодорхой хувийг зарахдаа яагаад биднээс асуухгүй байгаа юм. Засгийн газарт шууд тийм шийдвэр гаргах эрх байхгүй.

-УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох төслийг АН-аас өргөн барьсан байна. Ингэхээр асуудал цаашид яаж үргэлжилнэ гэсэн үг вэ?

-Хэрэв МАН-ын парламент тогтоолын төслийг хүлээж авахгүй бол Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын тогтоол болно. Яагаад гэхээр өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрчлөн баталсан Үндсэн хуулийн үйлчлэл ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр УИХ-ын 73 дугаар тогтоол хүссэн хүсээгүй хүчингүй болно. Мөн Ашигт малтмалын тухай хууль хүчингүй болно. Үндсэн хуулийн 6.2-ыг тусгахын тулд шинэ Ашигт малтмалын тухай хууль оруулна гэсэн үг. Тэгэхээр хуучин хуулийг дагаж гарсан ашигт малтмалыг хувьчлах бүх тогтоол мөн хүчингүй болж байгаа. Үүнийг МАН-ын парламент хийж чадахгүй байсан ч шинэ гарсан Их хурал хуулийн хүрээнд шийдээд явах боломжтой. Тэгэхээр одоо хувьчлахаар зүтгэгчид Үндсэн хуулийн үйлчлэлээс өмнө асуудлаа шийдэхээр улайрч байна. Тавдугаар сарын 25-наас хойш Д.Сумъяабазар дураараа дургиж чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг төрийн өмч мэтээр УИХ-ын гишүүд, Засгийн газар нь мэдэж зардаг байдлыг болиулсан. Тэгэхээр МАН ухамсарлаад өөрсдөө 73 дугаар тогтоолоо хүчингүй болгочих хэрэгтэй л дээ.

- Монголын талд ашиггүй гэдгийг та ярьж байна. Тэгвэл хувьчлалын ард ямар эрх ашиг байгаа гэж хардаж байна вэ?

-Анх УИХ-ын 73 дугаар тогтоол батлахад таван тэрбум ам.доллараар зарна гэж байсан. Ингэж байж парламентаар зөвшөөрүүлдсэн байдаг. Гэтэл тэр нь явсаар бүүр нэг тэрбум ам.доллар болоод ороод ирлээ. Мэдээж үүний ард хэн нэгний том эрх ашиг байна. Манай олигархууд ч авах гэж байгаа юм бил үү. Тэгээд таваар зарах гэснээ болиод нэгээр зарахаар болсон ч юм бил үү. Ийм луйвар байж болохгүй.

-Таныг “Страто” компанитай хамаарал бүхий гэж ярьдаг л даа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л гүтгээд байдаг. Түүнээс биш тэр компанитай ямар ч хамаагүй гэдгийг хуулийн байгууллага тогтоочихсон. Би цагдаад өргөдлөө өгөөд шалгуулсан. Тийм мэдээлэл тараасан хүмүүс хуулийн хариуцлага хүлээгээд явсан асуудал.

-Удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болно. Таны хувьд энэ удаагийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн хэрэгтэй нэг заалт орсон нь байгалийн баялагтай холбоотой 6.2 дахь хэсгийн заалт юм. Энэ хуулийн заалтын үйлчлэлээр Д.Сумъяабазар шиг хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-г дур мэдэн зарж чадахгүй, ард түмэнд хэрэгтэй чухал заалт боллоо. Харин бусад заалтын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүссэн өөрчлөлтүүд ороогүй. Уг нь сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо гэсэн зүйлүүдийг дараагийн 30 жилийн хугацаанд гар хүрэхээргүй өөрчилчих байсан юм. Гэвч МАН тухайлсан өөрчлөлтүүдийг хийж чадсангүй гэж хардаг.

- Та 2020 оны сонгууль нэр дэвшихээ мэдэгдсэн. Энэ удаагийн сонгуулийн хууль, үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийн хууль өмнөх жилүүдийнхтэй адилхан орж ирсэн. Харин зарцуулах мөнгөний тоог өндөр тогтоосон байна. Уг нь бодлогоор бууруулж оруулж ирэх ёстой байлаа. Манайд дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотойгоор их зардал гардаг нь үнэн. Гэхдээ ийм их байж болохгүй. Эрх баригчид өөрсддөө ашигтай хувилбарыг сонгож байна. Би 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Хаанаас вэ гэдгээ бодож байна. Өвөрхангай аймагт дэвшинэ гэж ярьж байх шиг байна. Гэхдээ АН-ын даргын ахлах зөвлөхийн хувьд сонгуулийн үеэр энд байх шаардлагатай байна. Тэгэхээр нийслэлд дэвших хувилбар ч яригдаж байгаа. -Та АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаад удаагүй байгаа. Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Танай намаас ямар хөтөлбөр дэвшүүлж ажиллах вэ? -Халамж өгөөд өрсөлддөг байдал ард хоцорсон, өнгөрсөн зууны асуудал. Энэ зуунд ажлын байр хэрхэн олныг бий болгох уу гэдэг дээр л мөрийн хөтөлбөр боловсруулан өрсөлдөх хэрэгтэй. МАН өнгөрсөн сонгуулиар 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэж амалж байлаа. Одоо нэг ч үйлдвэр бариагүй байгаа. Харин ч ашигт малтмалыг ашиглаж, ажлын байр бий болгодог 68 үйлдвэрийн хаалгыг нь барьчихлаа. Манай намын үед 3000 км засмал зам барьж байсан. Харин МАН хасах -160 км зам барьсан. Дархан- Улаанбаатар чиглэлийн 200 гаруй км автозамыг устгачихсан. Харин Налайх руу 30 гаруй км зам тавьсан байна. Тэгэхээр -160 км болж байгаа биз. Тэгэхээр намууд бүтээн байгуулалт хийх, ингэхдээ ажлын байр бий болгоно гэж өрсөлдөх ёстой. Түүнээс биш социолизмаар уу, капитализмаар явах уу гэдэг сонин биш байна. Мөн өнгөрсөн хугацаанд олон шинэ нам төрлөө. Эд нар маань амжилт олъё гэвэл яаж олон үйлдвэр ажиллах нөхцлийг бүрдүүлж олон мянган хүнийг ажлын байртай болгох вэ. 200 мянган малчин өрхийн малаас гарч байгаа түүхий эдийг яаж бүтээгдэхүүн болгоод экспортлох уу гэсэн бодит төсөл ярьж, уралдана уу гэхээс тэнгэрийн юм яриад хэрэггүй л гэж хэлмээр байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:15:07

mfJ71I http://pills2sale.com/ levitra nizagara

Сообщаем Вам об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сиюсекундно разбираться с подробностями пройдя на основную страницу нашего сервиса в момент до 2 дней.Не пропустите момент! пока Ваш доступ в систему не аннулирован!Зайти в систему: https://tiny [213.167.139.99] 2020-07-21 20:27:40

Писменно сообщаем Вам об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сейчас немедленно оформить детали зайдя на главную страницу в течение 30 минут.Не пропустите момент! . В случае просрочки Ваш доступ в систему будет аннулирован!Зайти в систему: https://tinyurl.com/Seactado NMVVwww1.medee.mnRKKF

Передаем Вам сведения об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем сейчас сейчас же разбираться с подробностями зайдя на главную страницу нашего сервиса в течение 5 часов.Не пропустите момент! пока Ваш доступ в систему не заблокирован!Переход на стран [84.17.46.6] 2020-06-16 22:54:18

Доводим Вас до сведения об одобрении выдать Вам некую сумму. Рекомендуем Обязательно уточнить детали зайдя на основную страницу сайта в момент до 2 дней.Не упустите момент пока Ваш доступ в систему не аннулирован!Зайти в систему: http://tinyurl.com/Seactado

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:32:02

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:32:01

Зочин [76.205.166.119] 2020-03-11 01:30:46

Гэхдээ өөрсдөө чадаад ашиг олоод явж байгаа юмаа заавал гадныхантай хамтрах хэрэггүй гэдэгтэй санал нэгдэж байна. Ялангуяа олсон орлогоо хуваагаад идээд уучилгүй бүтээн босголтод ашиглаж байгааг нь дэмжиж байна. Энэ маш чухал

Зочин [76.205.166.119] 2020-03-11 01:24:58

Жилд нэг тэр бум долларын ашигтай, 208 жил ашиглана, 70 тэр бум долларын нөөцтэй—нэг л авцалдахгүй байна

Зочин [103.10.22.43] 2020-03-10 12:40:18

Энхболдын хэлж бгааг дэмжиж бна.Нөөц нь тодорхой ашигтай ажиллаж бгаа компаний 30 хувийг хувьцаа эзэмшигч нараас асуухгүйгээр зарж яах гээд бгаа юм вэ.Энэ дээр Энхболдыг буруутгаад юм бичээд бгаа хүмүүсд хэлэхэд та нарын толгой юу ч ойлгодоггүй малаас дор амьтад юм.Уул нь хүнд ойдгогдохоор товч тодорхой хэлсэн бна шүү дээ.

Монхүү [2.247.254.183] 2020-03-10 10:16:33

ЗИКА САЙН ВИРУС АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ

Зочин [112.96.71.165] 2020-03-10 10:00:39

Ahaa ta yum uzsen, turshlagatai hun baina. Teneg bidniig nogoo l sedveeree bitgii uraj ulam tenegruulj doromjlooch de. Guiya tanaas. Songuuliinhaa ajild oor sedev olooch de, jisheelbel zaluu uyiig yaj chadavhjuulah ve ch gedeg yumuu, tand itgene shu de humuus. Jaahan tolgoigoo tseneglej busdiif ch gesen sergeegeech. Oor arga zam uneheer alga uu sanal avah?

Монгол [202.179.31.53] 2020-03-10 09:54:12

Энхболдоо одоо наад улирсанбаларсан сэдвээ орхиод түр холд. Монгол улс орш х уу эс орших уу гэдэг сонголтын өмнө байна. Тахал ороод ирчлээ.

boroo [124.158.124.173] 2020-03-10 09:52:08

tiimel yum bol ygaad olon jil duugaa baisan yum be

Мм [202.179.31.53] 2020-03-10 09:51:40

Улс төр өнөөдөр монголд хэрэггүй.энэ засгийн газрыг цааш нь 2020 оныг дуустал нь ажиллуул. 2020 оныы 6 сард их хурлыг тараагаад сонгуулийг 21 он хүртэл хойшлуул. Юун улс төр вэ? Тахал монголд ороод ирцэн байхад.

zochin [122.201.23.84] 2020-03-10 07:53:32

Зикавиурс хажуугаар нь олон юм ярьчих юмаа

Зочин [77.38.148.28] 2020-03-10 07:26:40

Зев зев дэмжиж байна,

Ац [150.129.142.117] 2020-03-10 07:34:02

Монголын төрд гай болж буй вирусийн нэг дээ. Энэнээс олигтой юм ер гарахгүй

zochin [103.136.254.8] 2020-03-10 07:16:50

Tumnii umchiig hamgaaldag baatar mini Oyu tolgoigiin 34 huviig 50 huvi bolgood 2021 onoos noogdol ashig avhaar bolgochihooch.

Зочин [203.98.76.15] 2020-03-10 07:02:20

Ene ordnii taigan lalar zailaachee

Зочин [112.96.71.165] 2020-03-10 10:01:28

Kkkkk

зочин [202.21.100.210] 2020-03-10 06:58:35

Сайн чоно салхинаар ч гэдэг МАН чууд өнгөрсөн

Зочин [203.91.115.56] 2020-03-10 06:43:00

АН-хан шоугаа зогсоо. сэжгийн новшнууд ажил хийлгэ.

ЭНХЭЭ [203.91.115.40] 2020-03-10 06:35:52

Муу чоно борооноор гэдэг дээ Энэ нөхөр сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихжээ, Бас короноог ашиглаж ,байдаг чадлаараа зүтгэж байгаа эх эх орончдыг муулж ,мунхаглаж гэнэ, Энэ хүн төрийн өмчийн хорооны дарга байхдаа овоо зувчуулсандаа ,одоо юу горьдоод байнаа,?Ард түмнээ талцуулж нам ,нам гэж гоншигнох нь ЭВ НЭГДЛИЙГ уриалах ёстой ерөнхийлөгчийн гар хөл байсан хүний хувьд нэг л бишээ?????

Demjij baina [103.229.122.106] 2020-03-10 06:32:45

Z. Enhboldiig demjij bna. Sumyabazar chi mongoliig tsagaan buyaniig tasdaj ideh chin hyazgaartai shu. Odoo bolson.

z [64.119.27.54] 2020-03-10 06:23:56

ejovshina

Зочин [43.242.243.76] 2020-03-10 06:22:29

Zika yur ni bas l hanatai nuhur shuu. yamar ch baisan ard tumnii erh ashgaas ilt urvasan yum hezee ch hiihgui. Neeree l uursdiin hurunguur ajilluulaad bolood baigaa yumaa yagaad zaaval gadniihantai huvaaj ideh yostoi gej? Yum bur deer gadnii hurungu oruulalt gej hutsaldahaa bolimoor yum. shunaltai buh turd garchaad shunal ni ovolzoood baij yadaj baih shiv dee

Иргэн [50.99.20.212] 2020-03-10 05:23:54

З.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИНЭЭ. ЭНЭ ХҮН БОЛ ТАНИГДСАН ШУДРАГА УЛСТӨРЧ.

Зочин [211.36.142.39] 2020-03-10 05:18:24

Z. Enhbold mash zov yrij bn . MAH-iin gichiinuud uneniign helchihsenii tuluu booj uhlee yu ?

Зочин [83.20.243.139] 2020-03-10 05:01:05

Hulgaichiig haazalaad 2 zil tamgyn barisan francaas baahan yamaa oruulz shivshgee tarisan ikh hurlyn darga baihdaa oodtei ganc ch azil hiigeegui dandaa ursgalaar yavz heruuliin tulam odoo hudlaa popordood uls toriin huur bolson etgeed shuu buu songooroi

Зочин [202.21.109.56] 2020-03-10 05:20:08

Энэ этгээд хаанаас дэвшсэн сонгогдвол нар баруун хойноос навтсанд боодолтой гарна даа.

Зочин [202.21.109.56] 2020-03-10 05:15:58

Энэ нэг нэр алдарт дурласан атигар дурак түмэн олны тархийг угаах, өөрийгөө магтаж сайн хүн болох гэсэн тэнэг зангаа татаж олон түмнийг стресэд оруулахаа болиочээ

Иргэн [139.5.216.148] 2020-03-10 04:56:50

Улсын эдийн засаг муутгасан хүмүүсийн гайг ард түмэн үүрч байна?! Үнэхээр өр ширнээс гаргах бүтээн босголтод шаардга үүсэн энэ нөхцөлд ТТ-н бага хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөвөө?!

зочин [103.57.93.206] 2020-03-10 04:18:05

чамаас өөр вирус орж ирчихээд байна.наад улс төрөө болио

зочин [103.212.118.119] 2020-03-10 04:13:16

Анх МАНХ нам Энхбаяр үүнийг санаачлаад хөдөө аймгууд дэмжээд хонь малаа хандивлаад ёстой ажил буцлаж бужигнаж байхад АН нам Элбэгдорж зэрэг хүмүүс хөдөөгүүр мянганы зам мянгуужингийн үлгэр гээд суртчилгаа хийдэг байсан одоо харин бид хийсэн гэж их яридаг болжээ Тэгээд хөөрхий зайлуул Энхээгийн оймсыг гозогнуулаад аваад явсан харин идсэн уусан юм гараагүй шүү Одоо өөрөө болхоор зугтаад яваад өгсөн хогийн хүзүүгүй боолой

zow [202.9.46.97] 2020-03-10 04:10:49

zow hamgaaalj baigaaad bayrlalaaaa zadiiin bol ard tvmen jinhen temtsehed belen baigaaa shdeee ugaaasaaaaa

Зочин [66.181.161.48] 2020-03-10 04:10:03

zuv zuv

Зочин [203.91.116.119] 2020-03-10 03:59:21

Түмний өмчийг тарааж хаячихаад одоо хамгаалдаг хүн болж гэнэ. З.Энхболд таны гар хөл бологчид чинь төрийн мөнгийг хулгайлсаар байна. Тэд нартаа арга хэмжээ аваач.

Зочин [64.119.27.119] 2020-03-10 04:10:49

Яг яг. Зико бэлтрэг

З.Энхболдод төсөл байна уу. Тэрийг нь тэгүүл дэмжий [203.169.49.99] 2020-03-10 03:23:19

Тэгээд яаж эргэлтэнд оруулахын бэ. Ямар нэгэн шийдвэр гаргаж таарна биз дээ. З. Энхболдод тийм гаргалгаа гарц байна уу. Тэр төслөө танилцуулаач. Болохгүй, бүтэхгүй, би хамгаалж байна л гээд попроод байх юм. Хэрэв өөрөө нэг төсөл санаачлаад тэрий нь буруу гэсэн бол яаж хамгаалж байх болоо. Тэгэхээр энэ хүний хэлж яриад байгаа зүйл сонгууль дөхсөн улс төржилт гэдэг нь харагдаж байна.

Engineer [66.181.164.92] 2020-03-10 03:14:53

Mash zuv yarilaa. Tand amjilt husie! Tany demjegchid bol seheetnuud, zaluuchuud, hugshchuud bgaa shuu. Tak derjati!

Зочин [66.181.182.173] 2020-03-10 03:13:10

ЗӨВ!

Зочин [66.181.161.82] 2020-03-10 03:13:09

Өөр ашигтай гарц байгаа бол хамтраад хэрэгжүүл.

Зочин [202.55.191.194] 2020-03-10 02:48:35

хогийн юм ярьж явдаг хогийн зика вирус

zochin [202.179.31.18] 2020-03-10 02:43:54

MAN han booj uheh ne ee Ene hun shig tsootsoolol hiigeed yarichih hun tanai nam d bna uu 4 jil uy hiigeed 60 ter bum, JDU d holbogdood bnaa tuuniigee tailbarlaadah bugd hulgaich nar odoo bitgii gorid gel helmeer bna ard tumen songoltoo hiine bitgii bachimd.

ИРГЭН [183.81.171.2] 2020-03-10 02:33:24

З, ЭНХБОЛД ЗӨВ БАЙНА БИД ХАМТДАА ӨӨРТ ОНОГДОЖ БУЙ БАЙГАЛИЙН БУЯНГ ХАМГААЛАХ БОЛНО .НООГДОЛ АШИГАА АВЦГААЯ АА

Зочин [103.111.68.3] 2020-03-10 02:31:26

ГӨЛӨН БЭЛТРЭГ СОНГУУЛИЙНХАА ПИАР ХИЙЖ ХУДЛАА СҮРЖИГНЭЖ БАЙНА УУ? ТАХАЛТАЙ БАХ МЭЛХИЙ ТОЛГОЙТОЙ АН-ын АЦНУУДЫГ ДАХИЖ ГАРГАХГҮЙ ЭЭ ХӨӨ.

Зочин [64.119.27.119] 2020-03-10 04:11:14

Яааг үнэн

Зочин [192.82.75.17] 2020-03-10 02:29:56

УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬ БОЛОХ УУ? ЗГ-АА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛЪЯ. УИХ- ХУРАЛДААД Ч ХЭРЭГГҮЙ ДЭЭ ХЭРЭГЖИХГҮЙ ХУУЛЬ ҮЙЛВЭРЛЭЭД ЯАХ Ч ЮМ БЭ

Зочин [66.181.161.91] 2020-03-10 02:17:05

Дарханы зам ДамбаОчирын зам .Баруун чиглэлд Лүнгийн замыг ТамОчир бас л хэдэн жил ийм болгосон. Эрдэнэтийнхэн тэрийг нь мэдэхгүй УИХ д удаа дараа сонгосон.

иргэн [66.181.170.215] 2020-03-10 02:11:35

90 оны сүүлээр хувьчилсан өмч юу болсон өэв ард түмэнд юм наалдсан уу

Зочин [66.181.161.91] 2020-03-10 02:10:25

Хэн хэнд нь итгэхэд хэцүү л дээ. Зи гийн Чойрт байдаг нүүрс угаах үйлдвэрийг шалгах л байх.

Зочин [202.179.31.16] 2020-03-10 02:06:38

Оюун-Эрдэнэ яг л Элбэгдорж шиг шудрага гоё ярьж байна. Элбэгээгийн сайжруулсан хувилбар

Зочин [202.179.24.31] 2020-03-10 02:03:56

Энэ нөхөр худалч, хулгайч хүн шүү дээ. Сонгууль дөхөөхөөр шударга царайлж сонгогдох санаатай хулгайч

Зочин [103.212.116.47] 2020-03-10 02:03:38

Зика чи болиочээ чамаас өар ард түмнээр шоу хийгээд сууж бгаа хүн алга

Зочин [202.126.89.222] 2020-03-10 02:02:30

Замын тухайд хамгийн их хөдөлгөөнтэй зам учраас ийм эрсдэл гарах нь тодорхой л байсан. Удахгүй сайхан замаар явах нь ч ойлгомжтой. Иймэрхүү одоо биш ч удахгүй ард түмэнд өгөөжөө өгөх зүйлийг хүртэл харлуулж чадах цор ганц монгол хүн / ер нь монгол биш ч юм болов уу/ З.Энхболд гэж энэ хүн бөлгөө. Ард түмэнд хэт нь өгөөжтэй зүйлийг олж харахгүй хүн Тавантолгойн асуудал дээр ч буруу тийш нь чангааж байгаа нь баталгаатай?!!!

Зочин [103.212.117.15] 2020-03-10 01:50:36

4 тэрбумийг хүүк сумьяабазар оюунэрдэнэ гурав хулгайлах гэж байгаа юм байна. цэцэлэгийн хүүхэдч ойлгохоор байншдээ

Зочин [64.119.23.46] 2020-03-10 01:48:54

СУМЪЯАБАЗАР ХҮРЭЛСҮХ 2 ГАЗРЫН ТОСНООС ЮМ ДОЛООЖ ЧАДААГҮЙ ХУЛГАЙЧДЫГ ТӨРД ГАРГАХ АЮУЛ НЭГ ИЙМЭРХҮҮ

Зочин [122.201.21.162] 2020-03-10 01:41:58

Улайн цайм луйвар бна ш дээ . Монголын олигархиуд л авах гээд улайрч байгаа юм бна даа

Зочин [202.131.242.122] 2020-03-10 01:41:06

Энэ хүн түр ч болсон энэ улс төрөө зогсоогойсой. Дэлхийгээрээ аюулд тулгараад байхад нэг хүн л бөөн улс төржсөн хүн. Төрийн өмчийн анхны дарга өөрөө биздээ. Ингээд хөөгөөд байвал их юм яригдах байхаа

Зочин [59.153.113.99] 2020-03-10 01:36:39

Гаднаас олж ирсэн бондын мөнгийг ардчилал нэртэй хэдэн луйварчингуудад өгч алдана,зам барина гэж өч төчнөөн тэрбумээр нь идэж ууна! Энэ нохойн ажил юм байна л даа!!5 толгойг харамлаж хамгаалж байгаа нь зөв! Гэхдээ ардчилсан нам засаглах үеийн улсад хамгийн их хохирол учруулсан үеүүдэд хаана нь явсан нохой вэ! Тэр элбэг,сайханбалаг,батбаяр,баярцогт,энхсайхан гээд ардчиллын хэдэн хулгайчдын,урвагчдын луйврын үед хаа явсан юм??? Хэдэн арван наяд төгрөгийн өршөөл үзүүлээд монгол сэргээд босоод ирнэ гэж хошгоруулж байгаад луйвар хийснээ та яах гэж байнаа!? Бас сонгууль гэнээ!! Түүнээс өмнө нэрсээ цэвэрлэх ажлаа хийж амжих уу!!

Зочин [64.119.27.119] 2020-03-10 04:12:52

Ёстой үнэн дээ. Хөсрии вирус зико

baagii [202.9.46.126] 2020-03-10 01:13:52

chiniii tumnii omchiig hamgaaldag gej uy baidag yum muu golog mini elbegdorj saihanbilegteigee mongoliin toroos zailaaraa

zochin [66.181.161.41] 2020-03-10 01:08:37

ene odoo covid 19 hajuugaar olon tumen dund hor hutgasan balyar covid 19 s iluu hor hurgrh hun bn da! anhnaas n TT tusluudiig hereggui gj bsan hernee ooroo uraldaad TT nuurs bayajuulah uildver barisan mungu olood suuj bga. Uls barina gheer boldoggui umu?

Зочин [124.158.95.138] 2020-03-10 01:07:16

Улс орон даяар чамаас өөр өөрийнхөө шоуг хийгээд яваа завтай хүн алга. Өглөө болгон муухай царайлаад л мэдээ.мн -ийн нүүрэн дээр байж бх юм. Ядаж нэг хүн чанарын хугархайтай хүн ингээд яваа бол яая гэхсэн. Чи учраас л огт итгэхгүй хүн маш олон. Короног яая гэж байхад чи дутмаар бн Энхболдоо.

Зочин [66.181.179.230] 2020-03-10 13:30:40

Хэлээд юүхэв? Зарим хүмүүс чоно моно ч гэчихсэн бх шиг. Зүгээр л нэг муу харх.

Зочин [211.36.142.39] 2020-03-10 05:20:47

Bitgii ulin hutsaa omhii MAH-guu min

Зочин [203.91.115.56] 2020-03-10 01:02:40

ХУЛГАЙЧ ТАРВАГАДОРЖОО ОЛЖ ИР. ТАНАЙ НАМ МОНГОЛЧУУДЫН ӨМЧИЙГ ИДДЭГ ШҮҮ ДЭЭ.

Зочин [103.212.117.15] 2020-03-10 01:47:38

Хуц эрх баригчидад наадхаа хэл

Зочин [202.70.38.18] 2020-03-10 01:01:36

ЗИКАГИЙН ӨМЧ СТРАТО НЬ ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСИЙГ АВДАГ. ГОЛ НЬ ҮҮНД Л БАЙГАА. МӨН ЗИКАГИЙН ХИШИГ АРВИН ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ОПЕРАТОР КОМПАНИ. АЛЬ АЛЬ НЬ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЧИЧИРЧ БАЙГАА ОДИН ЧЁРТУУД ШҮҮ.

Зочин [211.36.142.39] 2020-03-10 05:20:06

Bitgii shaa chi omhii MAH-garaa

Зочин [64.119.19.243] 2020-03-10 01:48:12

Estoi uneniig bichijee.

Монгол хүн [202.9.46.174] 2020-03-10 00:59:42

МОНГОЛ ХҮН БИ З. ЭНХБОЛД Танд БАЯРЛАЛАА. 2020 -д ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР МАН -ыг чулуудаж, ТӨР ТӨВШИРЧ, ЗАСАГ ЗАСАРЧ, ТҮМЭН ТҮМЭН ОЛОН МОНГОЛ АЖИЛ, АМЬДРАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.

Зочин [211.36.142.39] 2020-03-10 05:19:36

Yaag zov . Toriin erh barij bgaa namn dargaaraa udirduulj baigaad bugd POP-rood baihleer chin ene uls oron yah bolj bnaa .

Зочин [202.126.89.106] 2020-03-10 00:57:01

МАН хасах 160 км зам барьсан. Хэ хэ гое хэлжээ.


73 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.