Д.Амгалан: Татварын хөнгөлөлт, банкны зээлийн хүүг хөнгөлөх, түр зогсоох, хойшлуулах хувилбарыг эрэлхийлэх нь улс орны хувьд чухал асуудал болоод байна

Ц.Анударь / Эдийн засаг

ААН байгууллагууд ажилчиддаа цалинтай чөлөө олгохыг Засгийн газар, Улсын онцгой комиссоос уриалсан. Гэвч энэхүү уриалга бодит нөхцөлд биелэлээ олох нь хомс байгааг эдийн засагчид хэлж байна. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ цаг үед цалинтай чөлөө олгох нь бүү хэл ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд олон байна. Тиймээс үр дүнгүй уриалга гаргахаас илүүтэй ААН-үүдэд татвар хөнгөлөх бодлогыг барих нь чухал байгааг онцолж байна.

Эдийн засагч Д.Амгалан: "ҮАБЗ, УИХ, Засгийн газар коронавирусын халдварын дэглэмийн арга хэмжээтэй зэрэгцүүлэн БАНК, САНХҮҮ, ТАТВАРЫН тусгай хөтөлбөр, санхүүгийн арга механизмыг боловсруулах, хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ялангуяа “цохилтод” хамгийн түрүүнд өртөх салбаруудад /жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний газар ажиллуулдаг түрээс төлөгчидийн г.м/ чиглэсэн бодлого чухал. Өөрөөр хэлбэл төлбөр, хураамж, ТАТВАРЫН хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, банкны зээлийн хүүг хөнгөлөх, түр зогсоох, хойшлуулах гэх мэт нийгмийн хариуцлагын болоод эдийн засгийн эрх чөлөөний гаргалгаа шийдлийг хослуулах хувилбарыг эрэлхийлэх нь УЛС ОРОН, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН хувьд чухал асуудал" гэв.

Эх сурвалж: Amgalan Dashzeveg