Д.Нямхүү: Халдвар авсан хүнтэй маш ойр байсан 58 хүний хариу сөрөг гарсан, тусгаарлаж 14 хоног хянана

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 122 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Африкын таван улсад шинээр халдвар бүртгэгдлээ.

БНХАУ-аас арт илрүүлэх, эрт оношлох, эрт тугаарлах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа мэдээллээ. Сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна. Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй нийцэж байна.

ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм. БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцлоод хэлэхэд хүйтэн уух зүйлээс татгалзаж, аль болох халуун бүлээн шингэнийг бага багаар оочиж уухыг зөвлөсөн байна” гэв.

ФРАНЦЫН ИРГЭНИЙ АР ГЭРТЭЙ ЭСЯ-ААРАА ДАМЖУУЛАН ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХОЛБОГДСОН


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. Франф иргэнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүс энэ тоонд багтаж байгаа. Энэ хариу бол маш чухал. Мөн өнөөдөр Дорноговь аймгаас давтан шинжилгээний хариу ирнэ. Хяналтад байгаа шинжилгээ авсан хүмүүсийн биеийн байдалд халдварын шинж илрэх нь үү гэж байнга ажиглаж байна.

Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.

Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.

Шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарлан 14 хоног хянана. Эхний шинжилгээний хариу хамгийн баталгаатай. Гэхдээ эмч нар зөвлөлдөөд давтан шинжилгээ авна. Харин Франц иргэнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Өвчтөнний сэтгэл санаа тогтювортой, халуун нь 36.5 байна. Францын ЭСЯ-аараа дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон. Монгол эмч нартаа итгэж, эндээ эмчлүүлэх шийдвэр гаргасан.Цаг уурын байдал энэ өвчинд нөлөөлсөн гэх эрдэмтдийн судалгаа байхгүй" гэлээ.


ЗӨСҮТ-ийн дэд захирал Амгаланбаяр: Коронавирусийн үеийн халдваргүйжүүлэлтийг хийж байна. голомт гарсан, сэжигтэй болон халдвар авсан тохиолдлын байсан газар, гэр оронд халдваргүйжүүлэлт хийсэн. 22801 ам.метр талбайд халдваргүйжүүлэлт хийлээ. Иргэд, албан байгууллага, ААН-үүд халдваргүйжүүлэлт хийх хүсэлт тавьж байна. Иргэд гэртээ халдваргүйжүүлэлт хийж болно. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэрлэгээний дараа цонхоо нээж агааржуулах, хоёр цаг тутамд цонхоо нээж агааржуулах хэрэгтэй. Угаагч шингэн, саван, белизна зэрэг энгийн цэвэрлэгээний бодис ашиглах нь таны гэртээ хийж буй халдваргүйжүүлэлт болно.