Татварын орлого эхний хоёр сард 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү алдагдалтай гарахад

  • урсгал зардал 196.0 (22.9%) тэрбум
  • хөрөнгийн зардал 79.9 тэрбум буюу 2.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

Төсвийн орлогын 86% нь татварын орлогоос бүрддэг. Тэгвэл 2020 оны хоёрдугаар сард татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна.

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг буюу 25.8%
  • Бусад татвар төлбөр, хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг буюу 23.6%
  • Онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөг буюу 12.8% буурчээ.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:29

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:28

iim uchraas l [66.181.182.173] 2020-03-13 07:21:01

iim bolohoor l bayalagiin san nuutc hurungu tei baih yostoi shuu dee!heden tugrug oldog nuguu hed ni songuuliin pop amlaltaa bieluuleh geed halamjaar taraagaad ugchihduguu bolimoor yumaa.halamjiin bodlogo chin hetered ajil hiih hun oldohoo bolison shuu dee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.