Захирамж зөрчсөн авто засварын газрын үйл ажиллагааг зогсоож, торголоо

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/333 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-аас 350 улсын /ахлах/ байцаагч албан хаагчид 2020 оны 03 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн худалдаа, үйлчилгээний 3877 аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж “Сovid-19 халдвараас гэр бүл, албан ажлын хүрээнд хэрхэн сэргийлэх, ариутгал, халдваргүйжилт яаж хийх зэрэг зөвлөмж мэдээлэл өглөө.

Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар СХД-ийн 32-р хороонд байрлах “Эвэрдигм Монголиа” ХХК–ийн авто засварын газар хаалгаа цоожлон дотроо 16 ажилтан ажиллуулаж байсан зөрчилд Гамшгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 1 сая 500 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан гэж НМХГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.186] 2020-03-22 17:47:38

ednii neg neg niyagtlan huuhniig sain bavsandaa

Хүн [202.9.46.0] 2020-03-14 04:18:11

Даваадорж мал минь эвдэрсэн машинаа зогсоол дээр тавиад гэртээ бай !!!

зочин [202.21.100.210] 2020-03-13 07:10:52

тэнэг минь чи эвдэрвэл тусгай горимоор эмчиллээд ч барихгүй юм болно. төр засгаа хүндэл төрлөх орноо бод тэгээд байвал чамд зориулаад шүлэг дуу зохионо шүү мал минь

даваадорж [202.126.89.38] 2020-03-13 06:34:03

малнууд машин тэрэг эвдэрвэл тгд яах уу тусгай горимоор ажиллуулж болдоггуй юм уу

Зочин [202.131.239.170] 2020-03-14 02:07:04

Машиныг хэзээ ч засч болно Хууль дүрэм захирамжийг хэнч зөрчих эрхгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.