БНСУ-д байгаа Монголын иргэн эрүүл

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ-д байгаа монгол иргэн шинэ коронавирусын халдвар авсан гэх мэдээлэл сошл орчинд тараад байгаа. Энэ мэдээллийг Гадаад харилцааны яам Элчин сайдын яамаараа дамжуулан, нягтлаад албан ёсны мэдээллийг хүргэж байна. БНСУ-ын Тэдү хотод Монголын иргэн 28 настай Б халуурч, хоёрдугаар сарын 23-нд дүүргийн эмнэлэгт хандаж шижилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Тэгэхдээ өвчлөлийн зэрэг маш бага гэсэн үзүүлэлттэй байж. Өөрийгөө тусгаарлаад дахин шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны шинжилгээ сөрөг гарсан байна. Түүнээс хойш гурав дахь шинжилгээгээ өгсөн ч хариу нь сөрөг гарсан. Одоо уг иргэний биеийн байдал хэвийн байгаа. Санаа зовох зүйлгүй” гэдгийг хэлсэн юм.