Тусгай нислэгээр ирэх иргэдийн тээшийг 14 хоног хадгалж, халдваргүйжүүлсний дараа өгнө

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнөөдрөөс эхлэн гаднын улсад байгаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчирч байгаа билээ. Иргэдийг шууд тусгаарлах байр уруу хүргэх бөгөөд ачаа, тээшийг 14 хоногийн дараа олгоно гэдгийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэхдээ 14 хоног тусгай горимын дагуу халдваргүйжүүлсний дараа зохион байгуулалттайгаар иргэдэд олгох юм байна.