Тусгаарлах байрны төлбөрийг ATM-ээр төлсөн иргэд яаралтай холбогдоно уу

Н.Алтанцэцэг / Нийгэм

Онцгой Байдлын Ерөнхий Газраас тусгаарлах байрны төлбөрийг ATM-ээр төлсөн иргэд яаралтай холбогдохыг хүсэв.

Тодруулбал, Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй болоод буй аж.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдоно уу хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.