О.Баасанхүү: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах гэж улайрах нь буруу

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

“Дэлхийн зах зээл хямралтай, хөрөнгийн нөхцөл байдал хэцүү үед сандарч, тэвдэж байгаа мэт байгаа зүйлээ зарж, үнэгүйдүүлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа”

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг хувьчлах асуудал яригдаж байна. Үүнээс гарах үр дүнг та яаж харж байна вэ?

-Миний бие 2015 онд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үед 15 мянган хүний гарын үсэгтэй өргөдөл ирээд тэр өргөдлийн дагуу 1072 хувьцааны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх ажлыг хийсэн байдаг. Үүний үр дүнд хоёр сая 700 гаруй мянган иргэн хувьцаа авах эрхтэй болж байна. Тухайн үед “Энержи Ресурс” ХХК болон Сайд асан М.Энхсайхан нар Мега төсөл нэрээр Тавантолгойг өөр компанид өгөх гэж байсан юм. Миний хувьд хоёр сая 700 гаруй мянган иргэний хувьцаа эзэмшигчийн асуудлыг шийдвэрлэсэн учраас 10 хувийн өмчлөгчийн эрхийг заавал баталгаажуулах ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Тавантолгойн ажлыг УИХ-аар оруулах ёстой гэсний дагуу энэ асуудал ерөнхийдөө зогсчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс” ХХК-д өгөхөөргүй болсон. Одоогийн өнцгөөс харахад тэр буруу зүйл байгаагүй. Яагаад гэвэл нийт хувьцаа эзэмшигчид хувьцаагаа одоо эзэмшээд, хувиа хүртэх гээд явж байна. Гэхдээ компани учраас мэдээж олон улсад гарч, хөрөнгө татах ёстой. 2018 онд УИХ-аар Тавантолгойг IPO хийе гэдэг санал орж ирж байлаа. Тухайн үед 2021 оны Чингис, Самурай бондын өр, Гашуунсухайтын төмөр замын ажлыг дуусгах шаардлага байсан. Доод тал нь 5.5 тэрбум ам.доллароор IPO босно гэж байсан учраас тэр утгаараа миний бие үүнийг зөвшөөрч байв. Ийнхүү УИХ-ын шийдвэр биелэх ёстой гэж бодож байтал биднээс хамаарахгүйгээр нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, COVID-19 буюу коронавирусээс шалтгаалж, дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл уначихаад байна. Дэлхий нийтээрээ George soros гэдэг хүнд дургүй байдаг. Шалтгаан нь хөрөнгийн зах зээл уналттай байгаа үед гадны үнэ цэнэтэй үйлдвэр, брэндийн зүйлсийг хувьчилж авчих гээд байдаг юм. Үүнийг “Эдийн засгийн алуурчид” гэж манайхан нэрлэдэг. Түүнтэй адил өнөөдөр дэлхийн зах зээл хямралтай, хөрөнгийн нөхцөл байдал хэцүү үед сандарч, тэвдэж байгаа мэт байгаа зүйлээ зарж, үнэгүйдүүлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 30 ХУВИЙГ ОДООГИЙН НӨХЦӨЛД IPO ХИЙЖ БОЛОХГҮЙ

-Яагаад болохгүй гэж?

-Жишээ нь хүн өрөнд ороод сандрахаараа хамгийн түрүүнд гэр орон, эд хөрөнгөө зарах гэдэг шүү дээ. Түүнтэй яг ижил. Монгол Улс хүнд байдалд орчихоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг одоогийн нөхцөлд IPO хийж болохгүй. Яг одоогийн байдлаар зах зээлд гаргах юм бол хэн худалдаж авах вэ гэдэг асуулттай тулгарна. Сул мөнгөтэй буюу оффшорт мөнгөтэй хүмүүс дүрээ хувиргаж, 30 хувийн эзнээр суучих гээд байна. Жинхэнэ зах зээлийн үнээр авах боломж бүрдэхгүй.

-Ногдол ашиг хуваарилахтай зэрэгцээд IPO гаргавал гарах эрсдэл нь юу байх вэ? Энэ хоёрыг зэрэг хийх боломжтой юу?

-Яг одоо бол IPO-г огт хийж болохгүй. Энэ бол ногдол ашгаас шалтгаалж байгаа асуудал биш. COVID-19-өөс хамаараад эдийн засагчид улс орнууд эдийн засгаа хөгжүүлэх тал дээр биш сэргээх тал руу анхаарах шаардлагатайг хэлж байна. Ийм үед 30 хувийг хэн ч худалдаж авахгүй. Хэн авах вэ гэхээр оффшор данстай, Монголын хөрөнгийг хулгайлсан хүмүүс гадаадаас мөнгөө IPO хувьцаа эзэмшигч нэрээр мөнгө угаах байдлаар оруулж ирэх гээд байна. Хоёрдугаарт, мөнгө нь ч үнэ цэнэ хүрэхгүй. “Чоно борооноор” гэдэг шиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах гэж улайрах нь буруу. Огт болохгүй. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй.

IPO гаргах нь зөв үү гэвэл зөв. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд IPO гаргах нь буруу юм. Дэлхийн эдийн засаг хямарчихсан, хөрөнгийн зах зээл байхгүй байна. АНУ, Япон, Солонгос, Хятад, Австрали, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж уналтанд орчихсон байгаа.

“Улс төрийн хүчний харьцаа дараагийн сонгуулиар ямар байх нь тодорхойгүй байгаа үед улайрах хэрэггүй. Ямар ч компани IPO хийж болно. Гэхдээ одоо цаг нь биш. Нэг тэрбум ам.доллароор юу ч хийж чадахгүй”

БУЛЬХАЙ, ЛУЙВАР БАЙХГҮЙ ЮМ БОЛ ЮУНД ЯАРААД БАЙГАА ЮМ БЭ?

-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ өмнө нь таван тэрбум ам.доллароор хувьчилна гэж байжээ. Харин одоо энэ тоо нэг тэрбум ам.доллар болсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг нэг тэрбум ам.доллароор хувьчлах шаардлага үнэхээр байгаа юу?

-Бульхай, луйвар байхгүй юм бол юунд яараад байгаа юм бэ. Тавантолгойг бид ашиглаж байна уу гэвэл тийм. Төмөр замын бүтээн байгуулалтын мөнгөө авч байна уу гэвэл тийм. Миний хэлэх гээд байгаа зүйл бол IPO гэдэг нь хөрөнгийн зах зээлийн тааламжтай байдал, хөрөнгө оруулагчдын ашигтай нөхцөлийг харж байгаад өөрийнхөө зүйлийг үнэ хүргэж борлуулахыг хэлнэ. Яг одоо бол үнэ хүрэхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Манай “бараа” бол эдийн засгаа сэргээхийн тулд гэхээсээ илүү эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гарч байгаа. Мөн улс төрийн хүчний харьцаа дараагийн сонгуулиар ямар байх нь тодорхойгүй байгаа үед улайрах хэрэггүй. Ямар ч компани IPO хийж болно. Гэхдээ одоо цаг нь биш. Нэг тэрбум ам.доллароор юу ч хийж чадахгүй.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:39:54

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:39:53

Зочин [59.153.87.170] 2020-03-19 23:16:19

БААС ЖОРЛОНД Л БАЙМААР

Зочин [203.91.115.47] 2020-03-19 13:43:59

хонины хонхорын өөдгүй тарваган өт

Зочин [103.26.194.208] 2020-03-19 13:20:05

Баасанхvvгийн урсгалынхан Солонгост халдвар тараагаад л, Баасанхvv манай энд буруу , болохгvй, бvтэхгvй хvхнийг сурталдаад л

Зочин [66.181.161.64] 2020-03-19 13:15:12

Чи eр нь ажил хийж үзсэн үү

Зочин [66.181.161.29] 2020-03-19 11:50:58

Баасанхүү гэх энэ нөхөр христийн гаж урсгалын сүмд явдаг /залбирч байгаа зураг баримттай байгаа шүү нөхдүүдээ хүн гүтгээгүй/ буддын шашинг муулаад явдаг нөхөр дөө

zochin [202.9.46.12] 2020-03-19 09:19:19

tsaana ni khulgain munguu ugaakh gesen manai kheden deeremchid l b.gaa.

Зочин [202.131.227.30] 2020-03-19 08:40:56

Буддын шашинтай бааснууд хүн муулах донтой байдымуу яадиймуу дандаа хүн муулж сөрөг коммент бичиж байх юм

202.131.227.30- д баас өөрөө бичжээ. [202.126.89.117] 2020-03-19 10:24:04

Бөхийн Бааст гуайн нэрийг нэг нөхөр Баасан гээд биччихэж л дээ. Бааст гуай тэгэхлээр нь тэр үеийн нэртэй зохиолч нэгэн дээр явж очоод миний нэрийг буруу бичсэн байна гэж гомдолложээ. Өнөө эрхэм зохиолч нь: за яахав ээ, өнгөрсөн цаг дээр л бичсэн байна гэсэн гэдэг. Энэ баас гэдгийн өнгөрсөн цагийн нэртэй золбин чинь Ерөнхий сайдыг ажлыг нь хийлгэхгүй нээ. Чамайг Намбарваны салтааны үс гэдгийг олон түмэн мэднэ.

Зочин [202.55.188.46] 2020-03-19 08:23:45

энэ Энхбаяраар өргүүлж гарж ирчээд Энхбаяраа даанч муухай жийсэн дээ, христчин шашинтай болохоор тэгдэг байх, удахгүй хэн ч биш болноо

ХН [202.179.27.40] 2020-03-19 05:43:53

орохгүй ОРОЛЦОХГҮЙ ХЭРҮҮЛ ГЭЖ ЭНЭ ХҮНД АЛГАА ... ТӨӨӨ ТЭРҮҮГЭЭР ӨНГӨРЧ БАЙГАА ХЭРҮҮЛ ДЭЭР ХҮРТЭЛ ШААЖ ОЧООД ГУЦААД ЗОГСЧИХНО

Зочин [202.21.109.148] 2020-03-19 03:56:44

mangaruud zenhboldiig diilku bantsandaa arga bhgui zarahgui ipo hiihgui gej medegde bizde. zenhbold niited tugeegegui bol zarah l bsan huk

зочин [202.21.107.234] 2020-03-19 03:52:00

Баасанхуу зов хэллээ. Хээрийн чонотой нийлсэн нохой маш аюултайг малчид мэднэ. Мал нохойг хараад ойртуулж байгаад хядуулдаг ш д. С.Баяр баярцогт сайханбилэг нар яг уунийг хулээж анаж суугаа нь лавтай . Офшорт хулгайлж нуусан мунгоо угаах болно.

Bold o [223.38.23.185] 2020-03-19 03:26:28

Hurelsuh 30% iig zarahgui gej heleegui sh dee ene chini dam yaria shuu duu.Hurelsuh ooroo ard tumendee ulaan huren nuureeree helvel daraa ni barimttai suuld Hurelsuh bi tegj heleegui yu gech murij bolno shuu

ЗОЧИН [202.9.46.45] 2020-03-19 02:49:00

УЛС ТӨРӨӨР ДҮҮРЭН БАЛАЙНУУД ХАРАХААС ЯРИАГ СОНСОХООС ЗЭВҮҮ ХҮРМЭЭР. ТЭР ДАЛ ШАХАЖ БАЙГАА ЦАГААН ТОЛГОЙТ САНЖИЙН БАЯРЫГ ХАР. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ГЕНЕРАЛ ХУРАНДАА ХИЧНЭЭН Ч ХҮНТЭЙ ГЭНЭВ ИЙМ ХЭЦҮҮ ХҮНД ҮЕД АРХИДАЖ БАЙГААГАА СУРТАЛЧИЛЖ БАЙХ ЮМ.

Зочин [182.160.38.245] 2020-03-19 02:48:56

Зарна гээгүй. Энэ мал АН-д хошногоо худалдаж хандраад.... хувьцаа гаргаж хөрөнгө босгох зарах хоёр шал өөр . Энэ бөөс мэдлэг алга

Zochin [202.126.88.140] 2020-03-19 02:31:34

Ene zov yarij bn shu gehdee Hurelsuh Ali hediin helchihsen asuudal TT-g zarahgui ee gej.Sumiyabazar yagaad ulairaad baigaag Baasanhuu helchihlee de barag. IPO neren dor heseg buleg ofshorchidtoi zusee huvirgan orj irj gantshan terbum $-r liuvardaj avah Ard tumnii omchiig ene yavch bolohgui odoo Sumyabazariig zogsooson uchir dahij yariad hereggui biz

Зочин [202.126.89.49] 2020-03-19 02:39:25

Хүрэлсүхийн үгэнд итгэж байдаг. Бичиг баримт нь хүчинтэй байгаа үед тайвширч болохгүй.

зочин [103.26.194.35] 2020-03-19 02:21:47

Болчихсон юмаар ,улс төр хийгээд арга ядсан хүмүүс юм аа. Анхаарах санаа алга байна даа. Хөнгөн зандаа дүгнэлт хий.

Zochin [202.126.89.224] 2020-03-19 02:13:27

Zuv uu zuv. Ard chini Ard tumen bgaa. Songuulid yalnaa.

Зочин [202.9.40.173] 2020-03-19 02:13:03

Энэ сэдвээр яриад оноо авах нь өнгөрсөн шүү дээ. Засгийн газар шийдвэрээ гаргачихсан шүү. Харин З Энхболд цэвэр хүн үү Наранбаатар үнэн юм ярьсан уу, гүтгэсэн үү гэдэг л сонирхол татаад байна даа....

БАТ & БАТ [66.181.161.14] 2020-03-19 11:14:35

З. ЭНХБОЛДЫН ЗӨВ БОЛООД Л ЗАСАГ ЗАРАХГҮЙ ГЭДЭГЭЭ ХЭЛСЭН ЮМ БИШ ҮҮ ?

зочин [202.131.227.30] 2020-03-19 02:04:19

Зөв л ярьсан байна буруу зүйл алга Доорхи сэтгэгдэл бичсэн хүмүүс их сандарчээ

Зочин [103.9.90.130] 2020-03-19 01:35:46

Энэ тэнэг 30% ийг засгийн газар зарахгүй гэдгийг Хүрэлсүх хэлснийг ойлгоогүй юм байна . Сохор нохой дүйвээнээр гэдэг шиг шааж байна. Иймэрхүү амьтадыг дахиж УИХ руу зүглүүлэхгүй юм шүү

Зочин [103.229.121.149] 2020-03-19 01:33:17

30 хувиа зар 1072 ийнхоо үнийг мэдэе тайлан юмаа олон улсад тайлагнаж сур

Зочин [122.201.21.7] 2020-03-19 01:30:55

Энэ сда улс төр хийгээд энэ улс орныг тайван байлга. Би МАХН-аас дэвшмээр байна даанч намайг 11 удаа хөөсөн гэх шиг. Тэгэхээр хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор 10 удаа орж ирж суусан гэсэн үг үү. Хэзээ ч багийн тоглолт хийж чаддаггүй, хоол идсэн тогоо руугаа нулимдаг, хүн энгийн ярьсан юмыг чуулганы танхим дотор намайн тэр тэглээ гэж орилж л байдаг шившгийн хөндий. Одоо наад ТТ-н 30 хувь чинь хэн бүхэнд ойгомжтой, улиг болсон сэдэв зарахгүй гэж ард түмэн ойлгосон. Есүс чамайг ивээг. Баас шиг баасны үгийг битгий тоо хэ хэ ха ха.

Бодь хүн [103.57.93.42] 2020-03-19 01:28:44

Ерөнхий сайд IPO хийхгүй гээд аль эрт хэлсэн шүү дээ Энэний мэдрэл зүгээр үү

Зочин [59.153.113.76] 2020-03-19 00:46:57

Дэндуу хун муутай. Эцэг эх шуу юм нь яаж есгесен юм болдоо, чааваас.

Зочин [192.82.69.51] 2020-03-19 00:34:55

энхбаярыгаа хуулиар дараад авлаа одоо юундаа санаа зовох вэ гэхдээ энхбаяр энэ хүнд ямар гай тарьсан юм бол бодоод олохгүй юм

Зочин [202.126.89.49] 2020-03-19 02:40:42

Энэ хүнийг шоронд хийх гэж үзэж байсан юм. Энхбаяр их муухай хүндээ

Зочин [103.229.120.57] 2020-03-19 00:34:26

Мань нөхөр тэлээгүй өмдөө татаад нааж явдаг бж билээ

Зочин [103.10.21.57] 2020-03-19 00:25:53

Энэ ЗГ ын үед зарахгүй гэдгийг ЕС хэлчихсэн шүү дээ

MOGEUH [202.55.188.88] 2020-03-19 00:00:54

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

hi [139.5.218.91] 2020-03-19 16:01:25

zuw


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.