Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй
Хүнсний бүтээгдэхүүнийг хилээр саадгүй нэвтрүүлж байгаа учир хомсдол үүсэхгүй гэдгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр тэмдэглэв.
Гуравдугаар сарын 18-22-ны хооронд хүнс тээвэрлэсэн 79 том оврын машиныг хилээр нэвтрүүлжээ. Тэдгээрийн тээвэрлэсэн 4.4 сая ширхэг өндөг 845 мянган тн хүнсний бүтээгдэхүүнд эцсийн ариутгал хийж зах зээлд нийлүүлээд байна.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: “Нөөцөд байгаа 12 мянган тонн махыг 279 дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Гадаадад мах экспортлохгүй байгаа учир аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгах зорилгоор ОХУ-аас болон тус улсаар дамжин ирж буй улаанбуудай, элсэн чихэр, ургамлын тос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл НӨАТ ба гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” хэмээв.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ, эрэлт нийлүүлэлттэй холбоотой иргэдийн санал гомдлыг ХХААХҮЯ-ны Малчин лавлах 109, ШӨХТГ-ын 115 дугаарын утсаар хүлээн авч, арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: Монцамэ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.