ИХ-7: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
“Их-7” бүлгийн гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад коронавирустэй тэмцэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай “Их-7” бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын теле хэлбэрээр явуулсан хурлын дараа Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
“Их-7” бүлгийн гишүүн орнууд олон нийтийн эрүүл мэнд болон эн тэргүүнд хийгдэх шаардлагатай байгаа судалгаа шинжилгээний салбарт даруй арга хэмжээ авахын тулд шаардагдаад буй 71 тэрбум паундаар ДЭМБ-ыг хангахад хүчин чармайлт гаргаж, илүү их эрсдэлд ороод байгаа улс орон, ард иргэдэд дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ.
Коронавирусний эсрэг вакциныг даруй гарган авах, өвчнийг эмчлэх аргуудыг боловсруулах зорилгоор “Их-7” бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Халдварт өвчний бэлэн байдал, инновацийн “CEPI” олон улсын эвсэлд санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
Олон улсын хамтын ажиллагааны эн тэргүүний чиглэлд ташаа мэдээллээс сэргийлэх, нийлүүлэлтийн хэлхээ, сувгуудын аюулгүй байдлыг хангах, тусгай нислэг үйлдэж буй улс хоорондын агаарын харилцааны аюулгүй байдлыг хангах, хилийн чанадад хямралын нөхцөл байдалд ороод буй гадны иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлуудыг багтаажээ.
Эх сурвалж: Монцамэ

































































Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
Н.Наранбаатар: АМНАТ-ийг бууруулбал хэрэгжихэд бэлэн 21 зэсийн төсөл бэлэн байгаа
Бүдүүлэг үг хэлж, ёс зүйгүй авирласных нь төлөө Р.Пүрэвдагвын эрхийг хассан МҮБХ-ны шийдвэр зөв
Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтүүдээ одооноос хөгжүүлэх ёстой
С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийн бодит аюул болсон
БНХАУ-ын вакцин ирэх 7 хоногт, оху-ын вакцин 7-р сарын 10-ны дотор Монголд ирнэ
АНУ-ын шигшээ 96 жилийн дараа анх удаа илт давуугаар хожлоо
40 насандаа уулчин болж, Эверестийн оргилд гарсан банкир
З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нэмэх, эсвэл урсгал зардлыг өсгөх асуудал байхгүй
ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцлээ