Авлига албан тушаалтай холбоотой ЭРХМҮҮДИЙН шүүх хурал хойшилсоор л...
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига албан тушаалтай холбоотой хэргүүдээс хэд хэдэн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүх хурал болсон хэдий ч тодорхой шийдвэрт хүрэлгүй хойшилсоор л байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 6-нд болсон ч шүүх хурал хойшилсон. УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдан шалгагдсан билээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнтэй хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон юм.
Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
ЖДҮХСангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтууд:
- О.Батнасан /УИХ-ын гишүүн/ – 950 сая төгрөг
- Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ – 1.4 тэрбум+1.6 тэрбум
- Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ – 950 сая
- Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ – 700 сая+800 сая
- Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ – 1 тэрбум+1 тэрбум
- Г.Солтан /УИХ-ын гишүүн/ – 950 сая
- А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ – 800 сая
- Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ – 1 тэрбум+950 сая
- Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
- Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ – 750 сая
- Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
- Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал – 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
- Н.Учрал /УИХ-ын гишүүн/ – 950 сая
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх – 563.1 сая
- П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ – 500 сая
- Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
- Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ – 680 сая
- Ш.Хонгорзул /МХЕГ/ – 630 сая
- Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
- Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ – 1.3 тэрбум
М.ЭНХСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ ӨВДСӨН УЧРААС ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 9-нд 16.00 цагт болсон юм.
Шүүх хуралд М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд уг өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.
Улмаар шүүхээс уг хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг МонголУлсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа.
Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж барьсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус заажээ.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
Улсын Дээд шүүхээс Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт зааснаар гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцжээ.
Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:41
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:41
Ялзрал [192.82.65.224] 2020-04-16 08:08:57
шүүгч нар өмгөөлөгч нарт хатуу шаардлага тавьдаг бай. товлон зарлаж урьдчилан мэдүүлээд байхад ирэхгүй бол өмгөөлөх эрхийн хас л да. шүүгч нарын солилдоо Ерөнхийлөгч өө
АРД ТҮМЭН [103.10.23.125] 2020-04-15 03:17:12
ЭНЭ ТОМ ДАРГА НАРЫН ӨМГӨӨЛӨГЧИД ИХ БИЕ МУУТАЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМДАА. ӨМГӨӨЛӨГЧИЙН БИЕ САЙЖРАХАД ЗӨРӨӨД ЯГ ХЭРГЭЭ ШҮҮДҮҮЛЭХ ГЭЖ БАЙХАД НЬ ӨВДСӨНД НЬ ГОМДДОГ ЮМ УУ ХААШАА ЮМ НӨГӨӨ ТОМ ДАРГА МААНЬ ӨМГӨӨЛӨГЧӨӨСӨӨ ТАТГАЛЗЧИХНА. ЗА ТЭГЭЭД ДАХИЖ ӨМГӨӨЛӨГЧ АВААД ЭНЭ СХЕМ ЯВСААР БАЙТАЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭДЭГ ЮМ НЬ ДУУСНА. УДАХГҮЙ НӨГӨӨ ТОМ ДАРГА МААНЬ БИ ХЭЛМЭГДСЭН ГЭЭД ТВ-ГЭЭР ЯРИАД ЭХЭЛНЭ. СОНГУУЛЬДАА ДЭВШЭЭД ДАРГА БОЛНО. ЗА ТЭГЭЭД МАНИЙ МОНГОЛ УЛСАД ШҮҮХ, ЦАГДАА, ПРОКУРОР, ШУДАРГА ЁСНЫ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ,
БЦ [103.10.23.106] 2020-04-15 04:17:53
Хөөн хэлэлцэх хугцаа хэмээх өөртөөн зориулаж гаргасан хуулийн хугцааг хүлжээ суугаа нь энэ Моэнол төр луйварчин алуурчин хулгайч нарын төр хэдийн болсон наадуул чинь тэггэс гээд ялгүй өнгөрнө,, МАНАН,,бүлэглэл Монголд төрд шүүх хуулийн байгуулагд хүчтэй хэвээрээн байна
arai denduu yuma [150.129.141.208] 2020-04-14 05:28:17
Shuuh ni ch ter shuugd3egch nar ni ch ter arai denduu yum. bugdiin shiitgevel taarna
ЗОЧИН [124.158.95.138] 2020-04-14 05:20:43
яН ТАН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЧИХЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БАЙХДАА ЭНЭ ОЛОН ХУУЛИЙН ЯАМ САЙД ПРОКУРОР ШҮҮХИЙНХЭН ШАТ ДАМЖСАН ОЛОН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАЧИХСАН ХҮМҮҮС ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ ЭЗЭМШИЖ ГАРЧ АЖИЛ ТӨРЛӨӨ ЯАЖ ХИЙГЭЭД БАЙДАГ МАЛНУУД ВЭ. САНААТАЙГААР ЭНЭ МЭТ ДАРГАНЦАРУУДЫНХАА ХЭРГМЙГ ХОЙШЛУУЛСААР ЦАГ АВСААР Л БАЙХ УУ. АРД ИРГЭДИЙГ БИТГИЙ ДУТУУ ҮНЭЛЭЭРЭЭ ДЭЭ.
ЗОЧИН [103.57.95.247] 2020-04-14 05:38:17
ЕРѲНХИЙЛѲГЧѲѲ ХАРИУЦЛАГГҮЙ АВИЛАГЧ ШҮҮГЧИДЫГ НИЛЭЭН ГҮН ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭЭ ЭЛБЭГДОРЖИЙН ТОМИЛГООНУУД ШҮҮХИЙГ ТУН МУУХАЙ ХАРАГДУУЛЖ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА БУЦААЖ ТОЛГОЙГОО ХАМГААЛЖ ѲРѲѲ ТѲЛЖ БАЙНА ШҮҮДЭЭ
зочин [202.179.26.62] 2020-04-14 04:53:52
Хэрэг гарсан үеийн хуулиар мөрдөж шалгаж ял оноодог баймаар даа
Бүгдээрээ энэрэнгүй байя л даа! Кх! [202.131.225.53] 2020-04-14 02:54:28
Сайхан хүмүүс ялаас мултарна. Сайхан, сайхан! Хүний мууг үзээд яахав.
Зочин [202.131.233.10] 2020-04-14 02:34:38
ШҮҮХ ДАМПУУРЧЭЭ ТАТАН БУУЛГАЯ
Зочин [192.82.69.29] 2020-04-14 05:01:32
Ундсэн ажлаа хийж чадахаа байсан энэ засаглалыг татан буулгах хэрэгтэй байна ! Хууль ,шуух дампуурна гэлэг чинь тусгаар тогтнол аюлгуй байдал алдагдана гэсэн уг.
onom [119.40.98.106] 2020-04-14 04:05:01
Монголын ялзрал шүүхтэй маш холбоотой болсон нь нэгэнт тодорхой боллоо. Одоо байгаа 500 шүүгчийн толгой 150-ийг солиход л өөр үр дүн харагдана шүү. 150 шинэ шүүгчийг шалгалтыг нь аваад дандаа шинэ, залуу хүмүүс томилчих хэрэгтэй. гэхдээ хуучин шүүгчидтэй огт холбоогүй, дан ардын хүүхдийг тусгайлан сонгон шалгаруулбал амжилтад хүрнэ.
Зочин [202.179.26.199] 2020-04-14 02:30:25
Яаж ч попроод шүүх гаргадаг шийдвэрээ л гаргана зүгээр. Битгий худлаа маяглацгаагаад бай.
ЗОЧИН [202.179.25.135] 2020-04-14 02:18:10
ХЭРГИЙГ АЛБААР ДУТУУ МӨРДӨНӨ. ПОРКУРОР БАС ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛНЭ. ЭНЭ ХООРОНД ХУГАЦАА ИХ ОРНО. ДАРАА НЬ АРГАГҮЙН ЭРХЭНД ШҮҮХЭД ӨГНӨ. ӨМГӨӨЛГЧ ӨВДӨХ, ӨӨРЧЛӨХ,МӨРДӨН БАЙЦААГЧАААС ТАТГАЛЗАХ ЭНЭ ТЭР ГЭЭД ШҮҮХ ХУРАЛ ХЭД ДАХИН ХОЙШИЛНО. АРАЙ ГЭЖ НЭГ ЮМ ХУРАЛ ХИЙТЭЛ ДУТУУ МӨРДСӨН ГЭЭД МӨРДӨН РҮҮ БУЦААНА. БУЦААХДАА ЗААСАН ХУГАЦААГ ТУЛГАХ ЮМ УУ ХОЖИМДУУДЖ ӨГНӨ. ТЭР ХООРОНД МӨРДӨН БАЙЦААГЧАА ӨМГӨӨЛӨГЧӨӨ СОЛИНО ГЭЖ ӨРГӨДӨЛ ӨГНӨ ТЭР НЬ БАС ХУГАЦААГ НЬ ТУЛГАН ӨГНӨ. ӨРГӨДЛИЙ ХАРИУГ МӨН УДА БАЙЖ ӨГНӨ. ДАИАД ШҮҮХЭД ОЧНО. ШҮҮХ ХУРАД ДЭЭР ДУРДСАН ШАЛТГААНААР БАС ХОЙШИЛЖ АРАЙГЭЖ НЭГ ЮМ ХУРАЛДАНА. ӨМГӨӨЛӨГЧ НЬ ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ДАРААГИЙН ШАТАНТ ХУГАЦААГ НЬ ТУЛГАН ӨГНӨ. ДАРААГИЙН ШАТ НЬ ХУГЦААГ НЬ ТУЛГАН ХУРАЛДААД НЭМЛТ МӨРДӨН БАЙААЛТ ХИЙЛГЭХЭЭР БУЦААНА. ДАХИАД Л ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХУГАЦААГ НЬ ХЭТРҮҮЛЭН ӨГНӨ. ТЭГЭЭД БАС Л НӨГӨӨ ДАМЖЛАГААРАА ЯВНА ИНГСЭЭР БАЙТАЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСНА. МАЛ БҮТЭН ЧОНО ЦАТГАЛАН. АВДАГАА АВСАН ӨГДӨГӨӨ ӨГСӨН ГҮЙЦЭЭ.
ард түмэн [103.10.23.106] 2020-04-15 04:35:25
Одоо иргээд хархад КОМУНИСТ нийгэмийн үед Монгол төр жэнхэн шудраг байж Комунис онолоос илүү нийгэмийн онол гэж байхгүй юм байна Үүнийг өнөөгийн Хятад орон харуулсаар байна Комунист хувсгал Комунист нийгэмийн үед Монголд ажилгүй ядуу гуйлагчин орон гэргүй хүн гэж нэгээхэн ч байсангүй Хэт баян хүн гэж бас байсангүй Хүн бүр эрх тэгэш , эрүүл энх, ажил хөдөлмөртэй, энээд хөөртэй ,аз жаргалтай, амьдарч байсан, Хоосон ирээд хоосон буцах мөнх бишийн хорвоод үүнээс илүү жаргал гэж байхгүй Гэтэд Ардчил бидэнд юу авчрав нэг хар даа Хэн зальтай нь хэн хулгайч нь хулгай луйвараар хэт баяжан төрийн толгойд гарч Шудраг хэсэг нь хоногийн хоолоон олож ядаж ажилгүй амьдаралгүй өдөр өнгөрөөж явна Гуйлагчин архичан хотоор дүүрч гэр оронгүй хүмүүс хүүхдүүд хотын муу усаны нүхэнд цагаан толгойн хог дээр амьдарч гэмэт гэрэг өсөж юмны үнэ тэгэрт тулаж Монгол төр хулгайч нарын үүр болож Гадаадын луйварчин нар Монголын баялагаар гараан угааж байна энэ тэгээд тийм сайхан зүүль үү
оном [119.40.98.106] 2020-04-14 04:06:14
харин яах вэ, энэ дампуу хонгилыг тэр чигт нь солих хэрэгтэй байна.
ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-14 01:19:16
10 ХУВИЙН ДАВААСҮРЭН БАЙСАН ЯАСАН ЮМ БЭ ЭНЭ БЭРТЭГЧИНГ ЯМАР НЭГЭН АРГАА ЮМНЫ АРД ҮЛДЧИХ ГЭЭД ХУМСАА НУУСАН МУУРШИГ СЭЖГИЙН НОВШ ШҮҮ. МОНГОЛ УЛСАД ТЕНДР ГЭЖ ХӨГИЙН ХУУЛИЙГ ГАРГААД ТҮҮНИЙХЭЭ 10 ХУВИЙГ АВДАГ БОЛГООД МУУ ЮМНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛСОН ГАЙГ БАЙХ ГАЗАР НЬ БАЙЛГАВАЛ ТААРНА.
ЗОЧИН [202.9.46.173] 2020-04-14 01:59:36
ХУРЦ ХУЛГАЙЧИЙН ОРОЛЦООГҮЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛ БАЙХГҮЙ ГЭДЭГ ҮНЭН БОЛОЛТОЙ. ХҮН ЯРГАЛАХААС ГАДНА ӨӨР ЗӨНДӨӨ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭДЭГ
Зов [122.201.21.195] 2020-04-14 01:18:48
Омгооллгч яллагдагч талын ээлжит уйл ажиллагаа явагдаж эхэлж байна. Цаг хугацаа хожих ,,,, асуудал шийдэгдэх бол уу!!!!!'
ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-14 01:16:07
ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨМГӨӨЛӨГЧИЙГ НАС БАРСАН, ХАЛДВАРТ ӨВЧИН ТУССАН, ГЭНЭТИЙН ОСОЛ АВААРТ ОРСНООС БУСАД ИРЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ЯАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ТУСГАЖ ОРУУЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ӨМГӨӨЛӨГЧ ИРЭЭГҮЙ БОЛ ЭНИЙГ ШАЛТГААН БИШ ШҮҮГДЭГЧ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨМГӨӨЛНӨ ГЭЖ ОРУУЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. АВИЛГЫН ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИНД ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ШУУД ТОДОРХОЙ ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЭСВЭЛ ГЭСЭН СОНГОХ ЯЛ БАЙЖ БОЛОХГҮЙ
ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-14 01:09:22
ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЭЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД НЭЭЛТТЭЙ СОЦ НИЙГЭМ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. ЭНЭ УЛСЫН ШҮҮХ ХЭЗЭЭ Ч АВАЛГАЧДЫГ ШИЙТГЭЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ АВИЛГАЧДЫН ГАРТ БАЙНА ЗЭВСЭГТ БОСЛОГО ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ.
Zochin [202.21.112.2] 2020-04-14 00:51:56
End Nyamaagiin Enkhbold ner ni alga bna. Ter hun bas JDU gees zeel avsan geed ner ni yvaad baisan. Odoo ner ni alga bolson bna
Өршөөлийн хууль хүлээж байна. Ойлгомжтой ш дээ. [202.131.225.53] 2020-04-14 00:50:44
2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн Өршөөлийн хууль гарахыг л хүлээж л байнадөө. Наана нь ял оноосон болгоод л, тэгээд л 2021 оны хавар өршөөчихнө ш дээ.
mongol hun [66.181.164.214] 2020-04-14 00:48:25
shuuhiinhen uag heveereee bgaa uim bna bugdiig ni soli
Зочин [150.129.141.66] 2020-04-14 00:38:52
ШУУХ ... Энэ шоугаа - жирийн иргэдэд цоо ил залилан АВЛИГАА ухаарах сохоо байдаггуй юм байх да ...??!!! Шуугч аав- ээжууд баяжиж аваад УХЭЖ болно , ур хуухдууд чинь АМЬД УХДЭЛУУД болно гэж оровдохгуй байна уу , " аав- ээжууд" - ээ ??!!! Бас дээр нь " монголын шуух " туухийн тавцан дээр " их засгийг " бузарлахыг ...
Сартаг [202.72.245.122] 2020-04-14 00:37:51
Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга байсан Бат Эрдэнэ гэж ЖДҮ чин луйварчин алга. Залуу луйварчдын холбоогоор дамжсан мэргэжлийн луйварчин. Эрдэнэт нэр дэвшинэ гээд солиороод явж бна
Иргэн [202.21.100.210] 2020-04-14 00:32:51
Шүүх хурал гэхээр дандаа өвдсөн өмгөөлөгч нар гараад ирэх юмаа энэ асуудлыг хөндөж байхгүй бол яасан өвдөж ханадаггүй юм бэ. Эмч нар ч гэсэн ингээд дандаа акт өгөхөө болилдоо. Шүүх хуралыг тоюлосон хугацаанд нь заавал хийж хэвших талд анхаарал хандуулах цаг нэгэнт болсон байна энэ арай л дэндэж байна шүү. Шүүх дээр нь шударга байж эдгээр хүмүүст тохирсон ял зэмийг нь өгөхгүй бол ер нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол таарна. Ер нь цагдаа, прокор, шүүхийн 10-с дээш ажиллаж байгаа бүх хүнийг халаад шинэ залуу хүчнээр сэлбээд явбал яасан вм бэ
Зочин [103.111.68.3] 2020-04-14 00:07:37
ЭНЭ УЛС ОРОН ЭДГЭШГҮЙГЭЭР ТАРВАГАН ТАХАЛД БАРИГДЖЭЭ.... ХУВЬСГАЛААС ӨӨР ЮУ Ч МОНГОЛЫГ АВРАХГҮЙ. АРДЧИЛСАН ГЭХ 7 СОНГУУЛЬ ХИЙЛЭЭ ДАНДАА ХУЛГАЙЧУУД ГАРСАН, ЦААШИД Ч ТЭДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ГАРНА... ХҮЧТЭЙ ӨӨР ТӨРИЙН ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ...
Зочин [64.119.21.197] 2020-04-14 00:36:48
Энэ улс үр хүүхдүүд хойч үе маань сайн сайхан байгаасай.
Зочин [202.126.89.50] 2020-04-14 00:05:18
Байнга л өмгөөлөгч ирээгүй гэх "шалтаг"яригдах юм.Холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулж зохисгүй үзэгдлийг засах л хэрэгтэй байх. Холбогдогч нар хэргээ шийдүүлэх сонирхолгүй байгааг харуулж байна.
би [202.70.44.46] 2020-04-14 00:33:13
тиймээ мэргэн дүү минь, ерөөсөө ийм өвчин хуучтай үхэхэд ойрхон хүмүүсээр ажил хийлгэх шаардлагагүй гэж хуулинд тусгах шаардлагатай,
Зочин [103.10.22.44] 2020-04-13 23:58:38
Shudraga shuuh boloh uu ed nar hugatcaa hojood ingeed baisaar daraagiin songuuliin shiid garjih ym bn daa unen hudliin shuuh ylgaj ard tumend oilguulahgui ym baih daa hen n zew hen n buruu gedgiig