Шийдэлгүй бөөрөнхийлөгч сайд Ё.Баатарбилэг “Та нар өөрсдөө учраа ол” гэв үү

Н.Саранчимэг / Боловсрол

Коронавирусын тархалт дэлхийг нөмөрч, ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд буюу нийт дэлхийн хэмжээнд нэг тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байгаа яг энэ үед манай улсын хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэхэж эцэг эхчүүдийг давхар дарамтад оруулаад байгаа. Чухам энэ асуудлаар өчигдөр салбар хариуцсан сайд нь ийн мэдэгдсэн.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Улсын хэмжээнд 158 ЕБС байгаа. Хувийн төлбөртэй. Эд нарыг бид нар бүгдийг нь судалсан. Нэгдүгээрт, энэ хичээлийн жил дуустал хичээл сургалт, теле хичээлийнхээ хажуугаар хувийн төлбөртэй сургуулиуд нэмэлт хичээлүүдээ явуулж байгаа гэдгийгээ бид нарт хэлсэн. Хоёрдугаарт, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээ байгаа. Сургууль цэцэрлэгүүд эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд сургууль цэцэрлэгүүд эцэг эхчүүдтэй төлбөрийнхөө асуудлаар одоо ярилцаж, гэрээгээ дүгнэж ажиллах нь зүйтэй. Үндсэндээ бол ихэнх их дээд сургууль болон сургууль цэцэрлэгүүд төлбөрөө бүрэн авсан сургууль цэцэрлэгүүд цөөхөн байна. Хоёрдугаарт, маш өндөр төлбөртэй зарим сургуулиуд эцэг эхчүүдийнхээ дунд санал асуулгууд ид явуулж байгаа юм байна. Төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг эцэг эхчүүдийнхээ зөвлөлтэй яриад санал асуулгууд явуулж байгаа юм байна.

Яамны барьж байгаа байр суурь бол нэгэнт одоо хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байгаа гэж үзэж байгаа бол тэр эцэг эхчүүдтэйгээ, эцэг эхийнхээ зөвлөлтэй ярьж, сургууль, эцэг эхчүүдийн хоорондын гэрээгээрээ энэ асуудлаа зохицуулаад явах нь зүйтэй гэдэг ийм байр суурьтай байгаа” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, хувийн төлбөртэй сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг яам хариуцахгүй гэдгээ зарлачихсан хэрэг.

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирус буюу цар тахал гарсан хүнд үед хичээл ороогүй сургуулиудаа бодлогоор чиглүүлж чадаагүй байж, хувийн сургуулиудын төлбөр нэхэгдэж, эцэг эхчүүдийг давхар дарамтад оруулаад байхад ард иргэдийнхээ талд бус, төлбөр нэхэж буй хувийн сургуульд тал зассан байр суурь илэрхийлж, ёстой нөгөө “Хэн хэний чинь зөв, хэрүүлээ зодоон болго” гэдэг шиг бөөрөнхий шийдвэр гаргаж байгаа нь салбар хариуцсан сайдын хувьд тун харамсалтай.

Эцэг эхчүүд эдийн засгийн хямралд орж, орлогогүй байгаа энэ үед” Та нар өөрсдөө учраа ол” гэсэн байр суурь илэрхийлж буй төрийн сайд Ё.Баатарбилэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдэмгий байдал алга.

Хоёрхон улирал хичээллэсэн ЕБС-ийн хичээл оролгүйгээр ирэх есдүгээр сарын 1-тэй золгох шийдвэрийг Төр, засгаас гаргачихаад байхад хаалгаа хэдийн барьсан хувийн сургуулиуд төлбөр нэхсээр байна. Мэдээж, хувийн сургууль болохоор өндөр төлбөртэй. Тэд 4,5-10 сая төгрөгийн төлбөрийг нэхэж байгаа юм. Хичээл хэвийн явагдаж байсан бол эцэг эхчүүд төлөх ёстой гэдэг ухамсар хариуцлагаараа төлбөрийг нь төлж л таарна. Харин сургуульдаа суралгүй гэртээ карантинд байгаа тохиолдолд төлбөр төлөх ёсгүй. Аливаа үйлчилгээг аваагүй байж төлбөр хийдэггүй биз дээ. Жишээлбэл, та талх авсныхаа төлөө мөнгө төлдөг болохоос биш, талх нь ирээгүй байхад угаасаа авдаг юм чинь гэж мөнгө төлдөггүй шүү дээ. Түүн шиг нэг ч цагийн хичээл ороогүй байж, юуны төлбөр нэхээд байгаа хэрэг вэ. Үнэн хэрэгтээ энэ хичээлийн жилийн сургалтын нийт төлбөрийн 1/3-ийг өгөх хэмжээний дүр зураг л харагдаж байхад бүтэн жилийн төлбөр нэхэж байгаа нь ичгэвтэр үйлдэл. Хэдийгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралтай ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж, сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө мэрийж, хоёр нарны хооронд хөдөлмөрлөж яваа эцэг эхчүүд олон бий. Тэд үлдэх үр хойчийнхоо төлөө байдгаа барьж, хувийн сургуульд төлбөр өндөртэй ч түүнтэй нь эвлэрээд явж байгаа. Тэдний ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Гэтэл дэлхийг хямруулсан энэ цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хөл хорио тогтоосноор ихэнх нь ажил орлогогүй болоод гэртээ сууж байна. Тийм байхад хувийн сургуулиуд бүтэн төлбөр нэхэхээс ичих хэрэгтэй.

Ийм асуудлыг зохицуулах оновчтой шийдвэр гаргаж чадахгүй бөөрөнхийлж суугаа салбар хариуцсан сайд Ё.Баатарбилэг та ч бас ичих хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:41

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:41

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:38:40

82fDdD http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [124.158.120.106] 2020-04-24 03:37:40

сурагчдын хичээлийг бүрэн хаахгүйгээр орон нутагт хичээл хийлгэх байсан юм .Тэнд ямарч шаардлагагүй холхисон хүүхдүүд сагсны талбай дээр өнжиж багш нар нь гэртээ сууж цалингаа аваад, сургуульд хэнч байхгүй байхад уурын зуухаа галлаж зардал гаргаж улсыг шатаагаад энэ сайд эрүүл биш байхаа

зочин [202.179.31.40] 2020-04-23 09:44:46

Сайдаа Хүүхдээ 6 настайд нь биш 8 настайд нь сургуульд суулгамаар байна хөдөө орон нутгийн малчид хөдөлмөрчидөд үнэхээр хэцүү байна .Тэр барууний стандарт чинь манайд нутагшуулахад төвөгтэй

Зочин [202.21.109.69] 2020-04-22 02:29:25

Хувийн сургууль дээр сайд зохицуулалт хийхгүй бол төлбөрөө бүрэн авна гээд байх юм. Ийм юм байж болохуу та мин ээ. Жаахан ч гэсэн хөнгөлж өгвөл бас хэрэгтэй л байх юм. Муйхар зан гаргаад байнаа. Ялангуяа төгсөх анги бол бүүр бүтэн авна гээд байх юмаа. Сэтгүүлчид ээ энийг уламжилж өгвөл тун их сайн байна

иргэн [192.82.65.90] 2020-04-20 05:46:13

мэргэжлийн салбарт мөнгө горьдсон улс төрийн намын юмнууд орж ирээд төрийг самарч өгөх юм. Энэ УИХын гишүүд зүгээр л хуулиа боловсруулаад сууж бхгүй, аж ахуй руу орж ирэхээр төр нэг иймэрхүү юмнуудаар дүүрчихийм. Харахаас зэвүү хүрмээр, хулгайч, худалч, тэнэг, шуналтайгаараа дуудуулсан ч салахгүй зууралдчих юм. Ийм л ёс зүй, үзэл суртлыг дагуулсан хөрөнгөтний нийгэм монголд хэрэгтэй юм уу.

ЗОЧИН [202.55.191.205] 2020-04-20 00:36:02

бАДАМЖУНАЙ МОНГОЛД ИХ ГАЙ БОЛСОН, БӨГЁИЙГ НЬ ДОЛООГЧ ГЭЖ БОДОХООР ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА.

Зочин [192.82.76.180] 2020-04-18 15:23:16

хувийн сургуулиудыг хаамаар юм аа А үсгийг төсвийн цаоингаар заасан тэрбумаар заасан хоёрт ялгаа байнаа уу

sorry [66.181.186.94] 2020-04-20 06:09:40

uuchlaarai, ulsiin surguuli chini huuhdee bagtaahgui bn

Зочин [202.55.191.194] 2020-04-19 00:35:06

hubiin surguuli deed surguuliudiig haah heregtei ter gots hugjuud bgaa so chine haana gej bgaa ni zub

Zochin [202.9.40.165] 2020-04-18 11:30:15

Yag unendee etseg ehedash ih achaalal irj bgaa hobby surguuli 10 say tulbur avsan ch 400 myamgiin butsaalt uguh bolomjtoi gj hyamtaaj bn daa. Bid bugdiig tuluhgui geegui. Bodit bh heregtei shuudee . Bolivsroliin yaam arai denduu shuud dund ni haychihsan

зочин [139.5.219.103] 2020-04-18 06:28:05

Ё.Баатарбилэг сайд зөв л хариулт өгсөн байна ш дээ . Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хувийн сургуульд явуулж бгаа биз дээ

Зочин [59.153.114.27] 2020-04-17 04:47:09

Баатарбилэг эрх мэтэлтнүүдийн хүүхдүүдийнхээ нэрээр сургалтын сангаас зээл нэрээр авсан мөнгийг хүчингүй болгох хууль гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн луйварчдын хамсаатан .Улсад олон тэрбумын хохирол учруулсан.

Зочин [119.40.99.30] 2020-04-16 14:09:27

Монгол улс дах бүх шатны болон хэлбэрийн боловсролын байгууллагын асуудал бол Баатарбилэг сайдтай шууд холбоотой асуудал. Иймд уг салбарын сайд нь бодлогын арга хэмжээ авах ёстой байтал та нар өөрсдөө шийд гээд асуудлыг гаднанаас нь хараад сууж болохгүй. Ер нь төр засаг хувийн сургуулийн төлбөрийн хэмжээ бодит байдалтай хэрхэн нийцэж байгаад анхаарлаа хандуулах цаг болсон байна.Тэгэхгүй бол жил бүр төлбөрөө дураараа нэмсээр тэд үнэхээр ард түмнийг шулж, амаа ангайсан, ханаж цадахаа мэдэхээ байсан мангасууд болон хувирч байна. Хувийн сургуулиуд 1990 оны эхэн үед ямар байлаа, одоо хэрхэн өөрчлөгдсөнийг эрхэм сайд та нэг эргэн харж, тэд нарын мөнгөний төлөө улайран давшиж буй байдлыг хазаарлан, тогтоон барьж өгөхийг хүсье. Их, дээд сургуулийн төлбөрийг нэмэх гэхээр төр нь оролцоод нэмүүлдэггүй. Яагаад гэвэл оюутнууд санал өгдөг болохоор тэр.Харин хувийн дунд сургуулийн төлбөр нь их, дээд сургуулийн төлбөрөөс хэд дахин илүү байхад салбарын сайд нь энэ манай яаманд хамаагүй гэх эрхгүй.

Зочин [202.131.226.221] 2020-04-16 08:34:11

Сургууль эцэг эхийн хооронд байгуулагддаг гэрээг сургуулийн зохион найруулсан драфтаар хүлээн авч, эцэг эхчүүд шууд л гарын үсгээ зураад баталгаажуулчихдаг, заагдсан төлбөрийг нь төлчихдөг болохоос гэрээний төслийг урьчилан танилцаад саналаа тусгуулаад юмуу хэл ам хийгээд өөрчлөхөөр хөөцөлдөөд бдаггүй. Мэдээж монгол хүн үр хүүхдийнхээ нэрийг гаргаад тэр бүр хэл ам болдоггүй. Мууг зөгнөх ч дургүй сэтгэл зүйгээрээ давагдашгүй хүчин зүйлийн саад бэрхшээл үүснэ гэж хэнд ч төсөөлөгдөхгүй. Тэгэхээр гэрээг баримтлаад Коронагийн тохиолдлын улмаас сургалтын төлбөрөөс хэсгийг ч гэсэн хөнгөлөх, ирэх хичээлийн жил рүү шилжүүлэх гэсэн заалт олдохгүй нь ойлгомжтой. Хувийн сургуулийн эзэд ээ, та нар улс эх орон, үр хүүхдүүдийн хөгжил боловсрол, эцэг эхчүүдийнх нь үүрэх ачаалал дарамтыг харгалзаад нийгмийн хариуцлага гаргаач ээ. Орлого-зардал= ашиг. Ашгаа ядаж хэвийн сургалтын үеийнх шиг хэмжээнд нь тооцоолж авч үлдээд хэмнэгдсэн зардлынхаа дүнгээр эцэг эхчүүдийн мөнгийг дараагийн төлбөр рүү шилжүүл.

Зочин [103.10.23.80] 2020-04-16 08:33:56

Саранчимэгээ чи өөрөө асуудлыг хүндрүүлж зодоон болгох гээд турихраад байгаа юм бишүү Сайд тийм утга агууллагатай зүйл яриагүй байна

Зочин [202.131.226.221] 2020-04-16 08:18:36

Бид хувийн сургуульд сургалтын төлбөрийг 100 хувь бүрэн урьдчилж төлдөг. Багш нарынх нь ачаалал онлайн хичээлийн талаар огтхон ч үгүйсгээгүй. Багш нарт цалин нь бүтэн өгөх ёстой. Тэд хохирох учиргүй. Бид хэдийгээр сайн дурын үндсэн дээр хувийн сургуулийг сонгож хүүхдээ суралцуулдаг ч бидний оруулсан хөрөнгө оруулалт тэр хувийн хэвшлийн оршин тогтнох үндэс болж үйл ажиллагаа нь үргэлжилж ашиг орлоготой явж ирсэн. Багшийн цалинг тооцохгүйгээр бусад үйл ажиллагааны зардлууд нь 1 ч сурагчгүй, танхимын сургалтгүй үед бишгүй л хэмнэлттэй гарч хэвийн үеийнхээс арай илүү ашиг орлого үлдэж бгаа нь ойлгомжтой. Тэгэхээр хувийн сургуулийг оршин тогтоогч, ашиг орлого бий болгож өгөгч хөрөнгө оруулагч эцэг эхчүүдээсээ урьдчилан хуримтлуулан авсан төлбөрийн мөнгөө Энэ онцгой шалтгаант зогсонги цаг үед тодорхой хэмжээгээр /ядаж 10 юмуу 20 хувь%/ хөнгөлж ирэх хичээлийн жилийн төлбөрт шилжүүлэх нь бизнесийн нэгжийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ухамсарт үйл ажиллагаа нь бх ёстой.

Зочин [202.21.126.22] 2020-04-16 07:13:10

Би Баатарбилэг сайдыг нээг их таньж, мэддэгчгүй. Гэхдээ л хэн нь ямар хоол идэх нь энэ хүнд тийм ч их хамааралтай зүйл биш байх л гэж бодох юм.

зочин [202.131.245.198] 2020-04-16 05:11:49

яаж ч бодсон яам хувийн хэвшлийг зохицуулахгүй шүү дээ

Багш [202.131.236.58] 2020-04-16 04:05:14

Юу вэ жирийнээс их онлайн хичээл зааж хүүхэд бүртэйгаа ажиллаж аав ээжтэй нь өдөр бүр холбогдож байна. Юу ч хийгээгүй хичээл заагаагүй гэж яаж хэлж чадаж байнаа. Өөрөө хүүхдээ хувийн сургуульд явуулсан юм уу. Эсвэл тэр онлайнаар хичээл заахгүй байгааг нь нэр цохоод бичих хэрэгтэй ш тэй. Өглөөнөөс шөнө, амралтын өдөр гээд ажлаагүй өдөр алга. Бид ингэж ажиллаж байж цалингаа авч амьдарлаа залгуулж байна. Сургалтын төлбөр бидний цалинд ирдэг гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ. Ингэж ажиллаж байгаа бидний эсрэг нийгмийг турхирхаа болих хэрэгтэй. Харин улсын сургуулийн багш нар ТВ хичээлдээ найдаад юу ч хийхгүй цалингаа авч байгаа шүү. Тэглээ ч эцэг эхээс төлбөрөө төлөхгүй гэсэн юм ганц ч яриагүй байхад ингэж худлаа юм бичих хэрэггүй

зочин [202.126.89.237] 2020-04-16 04:27:27

Багш нар 20 цагийн хичээл онлайн заахын тулд 20 цаг компьютерийн ард сууж хичээлээ бэлтгэж байна Сургалтын төлбөр багш нарын цалин болж бидэнд ирдэг Ялгаж салгаж ойлгоорой Хувийн сургуулийн багш нар маш их зүтгэж байна

багш [203.217.139.225] 2020-04-16 01:35:42

Zarim ulsuud huuhdiinhee tulburiig tuluh mungugui bolson uuraa kommenteer gargaad baina aa, mal ork ch geh shig tulburiin chadvargui bolson buhimdalaa aimaar ilerhiilj bn aa,

Зочин [103.9.90.98] 2020-04-16 01:14:21

Төлбөрөө бууруулахгүй гэж дааж давшгүй даалгавар өгч байгаа. Дараа нь ярих юмтай байх гэж, Орой ажлаасаа хариад л даалгавар хийлгэх том ажил болно. Арай гэж хоногтоо багтааж өгнө. Гэтэл даалгавар нь улам их болоод байх юм. Хүүхэд дургүйцээд стресстээд хичээлдээ дургүй болж эхэлж байна. Үнэн хэрэгтээ онлайнаар заах гэдэг тийм ч үр дүнтэй биш. 1 дүгээр ангийн хүүхэд төвлөрөхгүй хэцүү л байна. Багш биш эцэг, эх л хичээл зааж байгаа нь үнэн ш дээ. Одоо 6 сар гартал зовоох байх даа. Дуусаасай гэж л бодох юм.

Иргэн [103.26.194.123] 2020-04-15 23:26:18

Хувийн сургуулиуд төрд пад байхгүй.өөрсдөө асуудлаа шийд.юм болгоныг битгий улс төржүүл.энэ садыг дахиж авч үлдэхээ л бодоцгоо.

зочин [202.179.25.125] 2020-04-15 22:57:52

яам бол сургалтын нэг ижил стандартыг л шаардан зохицуулна. тэр авдаг өгдөг мөнгөний асуудал яаманд ямар хамааа байна. чи хүүхдэдээ талх авч өгөх гэж даргаасаа асуудаггүй биз дээ. бас өөр нэг хүн даргадаа энэ хүн хүүхэддээ талх авч өгөхгүй байна та хэлээч гээд байгаатай адил. бас адилхан талх байхад заавал үнэтэй талхыг, өөр дэлгүүрээс авч өгч байгаа энэ тэр чинь хэнд хамаатай юм. хортой эсэхийг нь өөрсдөө л мэдэж авч байгаа шүү дээ. хортой талх авсан бол тр зарсан дэлгүүр, авсан хүн хоёр л мэдэх хэрэг. харин тэр хортой, тэгээд үнэтэй талх зардаг дэлггүрүүдийг хэн ажиллуулаад байн гэдэгт л асуудал байна.

Иргэн [202.9.40.88] 2020-04-23 00:01:47

Санал нэг байна. Би төлбөрийг нь бүрэн төлсөн. Төлж чадахгүй бол улсынхаа сургуульд яваач дээ

Иргэн [66.181.190.226] 2020-04-15 16:47:56

Ё.Баатарбилэг сайд ёстой мундаг сайд.

Эцэг эх [202.126.88.67] 2020-04-18 22:48:46

Хувиын сургууль багш ажилчдынхаа цалин болон урсгал зардал мөн түрээсийн мөнгө зэргээ сургалтын төлбөрөөр л төлдөг. Сайд маш зөв л хэлсэн бна. Өөр яах билээ. Хувийн сургуулиудыг дампуур гэлтэй биш

Зочин [182.160.1.66] 2020-04-15 15:32:11

Энд баахан багш нар сэтгэгдэл бичиж дээ,багш нар муухай хэрүүлч ,ёс суртахуунгүй,залхуу, атаархуу,хов жив хөөцөлдөгчид бдаг юм бнлээ

Зочин [103.10.23.80] 2020-04-15 11:18:29

Хувийн сургуулын хичээлийг эхлүүлвэл яасан юм. Нэг анги 10 аас 15 хүүхэдтэй, Улсын сургуул нэг ангид 45 аас 55 хүүхэд байна. Сургуулийн ачаалал бага тул ариутгал, маск, гараа сайн угааж дэглэмээ сайн баримтлаад байвал болохгүй зүйл алгаа. Төлбөрийн маргаан мөн шийдэгдэх бусуу. Хүрэлсүх сайд фитнэсс клуб, саун, амралтын газруудыг нээнэ гэж байна

Зочин [103.10.23.80] 2020-04-15 10:32:34

Эцэг эхчүүд сургуулын удирдлагуудтай уулзаж санал бодлоо хэлээд зөвшилцөх хэрэгтэй муйхарлаад төлбөрөө өгөхгүй гээд асуудал үүсгээд байх хэрэггүй шдээ. өөрсдийгөө муухай харагдуулж байна шүү эцэг эхчүүдээ

Зочин [182.160.39.206] 2020-04-15 10:06:12

Баатарбилэгийн хариулт юу нь буруу байгаа юм бэ. Хувийн өмчийн сургуулийн асуудалд төр хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Хувийн сургууль, эцэг эхийн хооронд байгуулсан сургалтын төлбөрийн гэрээний хүрээнд л асуудал нь яригдана. Сургалтын үр дүн хангалтгүй байсан энэ тэр гэх гээд байгаа бол сургуулийнхаа ТУЗ-д хандах, улмаар нэгдсэн ойлголцолд хүрэхгүй гомдолтой байгаа бол шүүх, хуулийн байгууллагад хандана биз дээ. Баатарбилэг аль нэг хувийн сургуулийн дотоод хэрэгт оролцох эрх байхгүй. Төрийн өмчийн сургуулиудын асуудал бол тэр хүнд хамаатай.

Иргэн [64.119.25.212] 2020-04-21 15:58:33

Загатнасан газар маажив гэгчээр яг л хэлэх гэснийг минь хэллээ.Баярлалаа

Эмээ [202.126.88.67] 2020-04-18 22:49:51

Маш зөв

zochin [182.160.36.86] 2020-04-16 01:00:37

Аашилах гэж бичихгүй.

Зочин [59.153.87.251] 2020-04-15 16:53:02

чи юугаа хуцаад байгаа мал вэ улсад хамааралгуй юм гэж байх уу тер засагтай улс л юм бол тэд дураараа аашилах авирыг нь тодорхой уед хамааруулах л хэрэгтэй Улсаас хувьсах зардал гаргуулж авдаг гэдгийг мэдэх уу чи дураараа дургих санаатай орк чинь

kub [202.9.40.78] 2020-04-15 09:43:35

ulsyn ch bai khuviin ch bai surguuliin bagsh nar tsalingaa avaad online khicheel geriin daalgavar temdeglel geed yavaad l baikh shig baikh yum ... tegekheer une tulburgui online surgalt bish l dee

Иргэн [43.242.243.109] 2020-04-15 09:42:20

Хувийн сургуульд өөрөө хүсээд хүүхдээ оруулсан, гэрээ байгуулсан хүний хувьд хэлэхэд тэр гэрээгээр бол бүх төлбөрийг л төлж таарахаар байгаа. Тиймээс гэрээнд "одоогийнх шиг ийм нөхцөл байдал үүсвэл яах вэ? гэдгийг тусгах, хэрэгтэй юм бна даа, цаашид" хэмээн бодогдсон. Эцэг эхийн зөвлөлөөрөө шийдэх нь угаасаа зөв шүү. Яам бодлогоор л чиглүүлэх болохоос төлбөр мэтийн дотоод ажилд нэг бүрчлэн оролцоод байх боломжгүй шүү дээ, угаасаа. Сургууль, цэцэрлэгүүд хаалгаа хаасан ч ажилчдаа хөл хорионд оруулаад, 60 хүртэл хувийн цалинг нь өгөх үүрэг бас хүлээж буй. Тэгэхээр оршин тогтнохын тулд төлбөрөө бас авах л нөхцөл байдал үүснэ. Дараа жилийн төлбөрийг жаахан багасгадаг ч юм уу ямар нэгэн байдлаар эцэг эхийн зөвлөл, сургуулийн захиргаа шийдэх боломж байгаа ш дээ. Улстөржүүлж юм юмыг шүүмжлээд яахав дээ... үр хүүхэд эрүүл байвал сурах л байлгүй, сургууль нэг нь эс гэхэд нөгөө нь олдох л байлгүй...

Зочин [59.153.115.131] 2020-04-15 09:23:41

ЭНЭ МАНУУХАЙ ЯМАР ЮМАА ХИЙЖ САЙДЫН СУУДАЛ БӨГЛӨЖ БАЙГАА ЮМ БӨГЛӨӨС БОЛООД БӨӨРӨНХИЙЛӨӨД СУУЖ БАЙ ГЭСЭН ҮҮ. ШИЙДЭЛ БАЙХГҮЙ НОВШНУУДЫН БӨГЛӨӨС БОЛГОХ ГЭЖ БАЙЛГАДАГ СУУДАЛ УУ НААД СУУДАЛ ЧИНЬ. ХУВИЙН СУРГУУЛИУД ТАНХИМЫН ХИЧЭЭЛЭЭР ЗААХ БАЙСАН ЮМЫГ ХЭДЭН САР ХАЛТУУРДАЖ ФЭЙСБҮҮХЭЭР ХЭДЭН БИЧЛЭГ ШИДСЭНГ ХҮҮХДҮҮДЭД ХИЧЭЭЛ ЗААЛАА ГЭЖ ЯАВЧ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ. ТИЙМЭЭС ЭНЭ ЖИЛИЙН ТӨЛБӨРИЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД БУЦААН ОЛГОХ ЭСХҮЛ ИРЭХ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИЛЖҮҮЛЭН ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ФЭЙСБҮҮКЭЭР ХЭДЭН БИЧЛЭГ АВАХ ГЭЖ ЖИЛИЙН 10 ААД САЯ ТӨГРӨГ ТӨЛДӨГГҮЙ ШҮҮ ХУВИЙН СУРГУУЛИЙН ШУЛААЧДАА.

ххххх [192.82.76.225] 2020-04-15 07:24:28

Саранчимэг ээ, миний хувьд боловсролын сайдай ижил бодолтой байна. Учир нь хувийн сургуулиуд 1. Улсын сургуулиудтай адилхан хувьсах зардал улсаас авдаг. 2. Тэд эцэг эхчүүдтэй гэрээ байгуулсан байгаа. хууль яривал хүчин төгөлдөр гэрээний дагуу л бүгд шийдэгдэнэ 3, Мөнгөө л төлчихвөл бүгдийг шийдэж байгаа гэсэн бодлоо эцэг эхчүүд хаях хэрэгтэй шүү 4. Ингэхэд ер нь хувийн сургуулиуд танай хүүхдийг хүчээр аваачаад сургасан юм бол байхгүй шүү. та бүхэн өөрсдөө л гүйж байгаад оруулсан

xxxxxx [66.181.170.162] 2020-04-15 07:55:39

Tegeed odoo banknaas zeel avsan humuusiig hucheer zeel avahuulsan uu bas kk, galit galit yum bichih gej oroldoh yumaa bas. orlogiin tatvar enee teree, tsalin uramshuulliin hungulult geed zunduu l hungulult edelj bgaa bailgui dee ter huviin surguuliud bas.

Сонгогч [64.119.24.130] 2020-04-15 07:03:39

Хувийн хэвшлийн, улсын бүх сургууль цэцэрлэгүүд хувьсах зардал авдаг байж танхимын сургалт ороогүй үед төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломж харагдаж бн. СЭЗДС гэхэд нэг кредитээс 30,000 ₮ ийн хөнгөлөлт үзүүлж болж бхд бусад нь төлбөрөө бүрэн төлөхийг шаардаж бгаа нь ёс зүйгүй нийгмийн хариуцлагагүй бна

Zochin [66.181.161.57] 2020-04-15 06:45:56

Gereegeeree zohitsuulaagui bol shuuheer shiiduul. Yaam zodoon zohitsuuldag gazar bish

Bitgii huts [202.126.89.91] 2020-04-15 06:51:19

Bitgii huts pizda mini

Зочин [64.119.27.87] 2020-04-15 06:20:51

ОНЛАЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР ХАМААГҮЙ ХЯМД БХ ЁСТОЙ. ТАНХИМААР ХИЧЭЭЛ ОРНО ГЭСЭН БОЛ ТЭР ГЭРЭЭНИЙ ЗААЛТЫГ ҮНДЭСЛЭН ШҮҮХЭД ХАНДАХАД ЭЦЭГ ЭХЧҮҮД ДИЙЛЭХ БХ

Зочин [43.228.129.4] 2020-04-16 09:00:32

Танхимын сургалтад багш 30-40 хүүхдэд жигд заана онлайнаар тус бүрд нь хичээл орж байна

Зочин [202.9.40.78] 2020-04-15 09:57:27

khedeer khyamd baikh ve? online surgaltand beldekh nemelt ajillagaa baigaashdee ...

Зочин [64.119.27.87] 2020-04-15 06:15:23

Танхимаар тодорхой цагийн хичээл заах гэрээ хийсэн бол тэр гэрээний заалтаар хичээл ороогүй үеийн төлбөрөө буцаах нь зөв шүү дээ. хувийн сургуулийнхан хувьсах зардлаар санхүүждэг бол тэр зардалдаа таарсан онлайн хичээл заасан болчихоод тэрийгээ хичээл орсонд тооцож болохгүйш дээ.ХУВИЙН СУРГУУЛИЙНХАН FB ЭЭР САЙН ДАЙРАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ИЙМХЭН ИЛЭРХИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БЖ ЗҮҮНИЙ НАМ АА АЛД. БАРУУНЫ НАМ ШИГ АЖИЛ ОЛГОГЧДЫН ТАЛД ЗОГСОЖ БАЙДАГ. ЗҮҮНИЙ НАМ ЮМ БОЛ ИРГЭДЭЭ Л БОДОЛ ДОО.

Зочин [202.9.40.78] 2020-04-15 11:21:39

turiin shiidvereer khicheel orokhgui baigaa bolokhoos surguuli sain duraar orokhgui baigaa yum baikhgui l bolov uu ... bagsh nar ni bukh tsalingaa avch baigaa ... khool unaany mungiig bol erguulj ugch bolno

Зочин [192.82.67.61] 2020-04-15 06:11:14

Ийм асуудлыг хувийн сургууль болон эцэг эхчүүд өөрсдөө л шийднэ биз. Баатарбилэг сайдтай ямар хамааралтай юм. Харин ч хичээл сургалтын асуудлуудаа зөв шийдээд л явж бна. Тэр үнэтэй сургуулиудын шунал барагддаггүй л юм бна. Заасан бол заасан төлбөрөө л авна биз. Энэ асуудлаа үнэтэй сургуульд хүүхдээ сургаж бгаа эцэг эхчүүд өөрсдөө шийднэ биз.

зочин [64.119.17.204] 2020-04-15 05:43:08

мөнгийг нь буцааж өг гэх ёстой юм шиг байнаа даа. өөрсдөө сургуульд хүүхдээ өгчихөөд. өөрсдөө учраа олох хэрэгтэй.

Сонгууль [103.212.117.241] 2020-04-15 05:21:43

Шийдэх гэж шигдэж суучаад шийдэж чаддаггүй бол сонгуулиар эгнэгт бүгдийг нь хөөе хүмүүсээ. Бидэнд ийм сайд хэрэггүй.

Зочин [192.82.67.61] 2020-04-15 06:14:24

За чи битгий попроод бай. Харин ч ажлаа сайн хийж бгаа сайд шүү. АН ыхан бөөн будлиан хийчээд одоо улс орон ямар байдалтай бна. Та нар цалин нэмсэн юм уу засгийн эрх барьж байхдаа. Улс орноо бөөн бондын өрөнд оруулчаад. Юун сонгуулиар өөрчлөх.

Зочин [103.212.119.153] 2020-04-15 05:18:43

Хувийн сургууль хүчээр гэрээнд гарын үсэг зуруулж авдаг шүү дээ. Төрөөс хувьсах зардал авчихаад эцэг эхчүүдэд ядаж 40%-ийг буцаачихаач. Их идэж байгаад . . . . . .!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.9.40.78] 2020-04-15 09:55:48

kheregtei yum shig khuviin surguulid oruulchikhaad yum yariad baidag khumuusiig oilgodoggui yum ... ulsyn surguuli golood khuviin surguuliig unegui bolgo geed suuj baikh ni khashaa ch yum be dee

Зочин [103.26.195.144] 2020-04-15 05:05:53

Зөвшдээ эцэг эхчүүд өөөрсдөө л гэрээ хийж нөхцлийг нь зөвшөөрч хүүхдээ төлбөртэй сургаж байгаашд яам ямар нэр заагаад оруулцан биш

Уншигч [202.179.31.21] 2020-04-17 06:01:04

Засгийн газар болон илүү үгтэй хүмүүсийн оролцоогүйгээр сургууль,эцэг эхчүүд бүрэн шийдэх асуудал тул тайван байцгаа.Ковидоос урдчилан сэргийлэхээ л сайн хичээе.Бусдын мөнгөний төлөө ихээр санаа зовогч хүмүүст эрүүл энхийг хүсье.

Зочин [103.212.119.96] 2020-04-15 06:03:17

Ха ха. Атаархагч. Өгч болсон юм, авч болох байлгүй дээ. Арай дөнгүүр яваадаа атаархдагаа л болимоор байгаа юм. Хувийн сургуульд хүүхдээ өгснөөр улсын ачааг хөнгөлж байгааг ойлгох хэрэгтэй. Хэдэн сургуульд хэдэн хүүхэд сурч байгааг бодоод үзвэл овоо тоо гарна шүү.


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.