АТГ: Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлана

Ц.Анударь / Нүүр

Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзэв.

Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд албан бичгээр хандав. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв. Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.86] 2020-04-23 02:01:54

ББСБ тай хүмүүсээ ажлаас нь чөлөөлөж бүүр доод албан тушаалд тавих юм бол шудрага болно

ЗОЧИН [202.126.88.34] 2020-04-23 01:44:07

ИНГЭЭД Л БОЛОО ЮУ НЭГИ НЬ ШААРДСАН БОЛЖ НЭГ НЬ БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ЦАРАЙ ГАРГАН ИРГЭДИЙГ ХУУРЧ ДОРОМЖИЛЖ ТӨРИЙН АЛБЫГ ХИЙХ ЮМ ДАА. МОНГОЛ БАНК ГЭЖ ДАНДАА БУРУУ ЮМЫГ УРИАЛЖ ДЭМЖСЭН ГАЗАР БОЛЖЭЭ.

Жирийн ард байна. [59.153.113.80] 2020-04-22 19:03:01

Хэлэхч үг олдохгүй юм.Илт эрх ашигийн зөрчилтэй ийм юмыг явуулаал өдий хүрсэн ч байх шиг.ЖДҮ -н мөнгийг өөрсдөө хуваагаал авч байдаг.Санаа зовох нтр юм бнуу.Тэгээл ичихгүй Чингэс бонд.АСЁМ ийн мөнгө идэж уусан гээ хуцалдана.Ёстой нэг бүтэхгүй ээ энэ ёрөөсөө.

shuree [202.126.89.154] 2020-04-22 16:27:59

zow gehdee nohor ur huuhdiihee ner deer baigyylaad mon ygaana daa

зочин [66.181.180.124] 2020-04-22 13:23:16

Банкууд ББСБ -ууд хүүгээ буулгаачээ заваарсан юм бэ бусад орнууд бүр тэглээд байгаа биз дээ

Ganaa [66.181.182.189] 2020-04-22 12:26:23

zuw l yum teglee geed oir hawiinhniihaa ner deer neegeed yawchih bhoo.

unshigch [59.153.112.33] 2020-04-22 12:23:43

mash zuv handlaga bna. ene alban tushaaltnuud hamaarald BBSBuud bsan tsagt zeeliin huu buurna gedeg ulger. Dorvitoi shiideh herehtei

Иргэн [203.169.50.115] 2020-04-22 10:44:36

Лхагвасүрэн гэгч юу хийхээ ч мэддэггүй, худлаа ярисан, гөлөв цөлөв гэсэн, хоол хороогч нэг байнаа. Хэний хамсаатан, татаас, халаасны нөхөр вэ. Банкны мэргэжилтэй гэх боловч өчүүхэн үнэр алга

Зочин [192.82.71.176] 2020-04-22 09:20:38

Наад мөнгө шулах байгууллагаа бүр хоригло

иргэн [64.119.26.113] 2020-04-22 07:47:59

Шууд халах хэрэгтэй. Өчнөөн жил мөнгө угаалаа одоо болох юм биш үү

Зочин [64.119.18.99] 2020-04-22 09:23:27

Хууль зөрчин олсон орлогыг хураан авч ББСБ ыг нь татан буулгаж өөрсдийг нь халах ёстой. Монгол банкнаас тэтгүүлдэг байсан нь ойлгомжтой.

Иргэн [203.91.119.42] 2020-04-22 07:09:40

Тал еэвэнгийн үлгэр

Зочин [103.57.92.164] 2020-04-22 06:56:16

Таарсан шийтгэл байгаа ш дээ хуульд. Ажлаас нь халаач наад хүмүүсээ

Үнэний төлөө [59.153.84.138] 2020-04-22 06:39:44

Шал худлаа эхнэр хүүхэд хамаатан садныхаа нэр дээр ажиллуулаад л явчихна. Тийм учраас ББСБ тай ажилтнуудаа Монгол банкнаас халах хэрэгтэй. Энэ заалтандаа гэр бүл, аав ээж, төрсөн хүүхэд ах дүүс нь ББСБ үүсгэн байгуулсан хувь эзэмшдэггүй байх гэж нэмж оруулах хэрэгтэй. ББСБ-тай бол Монгол банкинд ажилллах шаардлагагүй цалин хархааргүй баян байгаа шүү дээ. Мөн ченж хийдэг ажлыг удирдаж зохицуулдаг ажилтнуудаа ч халах хэрэгтэй. Монгол банк цэвэрлэгээ хийх цаг болсон шүү


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.