Д.Нямхүү: Өнөөдөр буух нислэгт өвчний шинж тэмдэг тод илэрч буй хүмүүс бий

Aдмин / Эрүүл мэнд

Короно вирусын талаар цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Манай улсад өнгөрсөн хоёр өдрийн байдлаар вирусын шинэ тохиолдол бүртгэгдээгүй батлагдсан халдварын нийт тохиолдол 38 байна. ЭМЯ-наас өнөөдөр өгсөн мэдээллээр халдварын нэмэгдсэн тохиолдол байхгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ ХӨСҮТ-д 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ хоёр болон Дарханы шинэ байгуулагдсан лабораторид тандалт шинжигээний зорилгоор авсан 163 сорьцод вирус илрээгүй. Задалж хэлвэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр Дорноговьд тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ сөрөг гарсан. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг иандалтын зорилгоор цуглуулж хийсэн 46, Алтан булгийн боомтоор орж ирсэн 31 жолооч ажиглалтанд байсан 43 хүний давтан шинжилгээнд мөн вирус илрээгүй ” гэлээ.

Мөн ОХУ-аас ирсэн үлдсэн оюутнуудын тусгаарлалт ажиглалтын хугацаа 20 гаран хоног үргэлжилж зарим онцолж авсан хүүхдүүддээ гурав болон дөрвөн дахь удаагийн шинжилгээ хийхэд корона вирус илрүүгүй учраас энэ удаад тулгарсан аюулыг даваад гарав уу гэж тооцоолж байгааг хэллээ.

Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд тусгай үүргийн нислэгээр 700 гаруй хүн хүлээж авахаар байгаа. Өнөөдөр бууж буй иргэдийн дотор олон хоног дамжин халуурсан ,ханиасан, суулгах шинж тэмдэгтэй хүмүүс байгаа гэсэн мэдээлэл аваад бэлтгэлийг ханган хүлээж байгаа юм байна.

ДЭМБ-ын мэдээллээр ковид19 өвчний улмаас зарим бүс нутгуудад халдварт улаан бурхан, сахуу, зэрэг өвчний дархлаажуулалт тасарсан. Үүнээс үүдэн дээрх өвчнүүдийн тархалт нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс манай улсын иргэд хүүхдээ товлолт дархжаалуулалтаас хоцроохгүй байхыг ЭМЯ-аас тусгайлан санууллаа .

Хүүхдүүд амны хаалтгүй гадаа тоглох нэг савнаас ундаа ус уух байдал ажиглагдаж байгаа учраас эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлэх сануулга мэдээллээр хангаж ажиллахыг сануулж байна.

Н.Баярмаа