Х.Батсуурь: УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй

Ц.Анударь / Эдийн засаг

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨНЦГӨӨС ХАРАХАД ӨНДӨР АШИГТАЙ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЗАРЖ, ХӨРӨНГӨ БОСГОХ НЬ МАШ БУРУУ-

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах Засгийн газар шийдвэр гарсан. Гэсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг IPO хийх шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж байна?

-Анхнаасаа олон улсын хөрөнгийн биржэд IPO гаргахад 20 хувь гэж тодорхой заасан байгаа. Сүүлд нь УИХ-ын тогтоолоо өөрчлөлгүйгээр 30 хувь гэж шууд заасан нь хууль зөрчсөн үйлдэл. Тухайн үед нөхцөл байдал өөр байсан учраас IPO гаргая, хөрөнгө босгоё гэдэг асуудлыг УИХ-аар шийдвэрлээд үүнийг нь Засгийн газар дэмжээд явсан. Энэ бол 5-6 жилийн өмнөх асуудал байв. Гэтэл өнөөдрийн тухайд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. “Эрдэнэс Тавантолгой”ХК сайн ажиллаад явж байна, менежмэнт сайн байна, зах зээл тэлсэн байна. Энэ нөхцлөөс харахад Тавантолгой бие даагаад санхүүжилтээ хийгээд явах бүрэн боломжтой. Энэ бол дэлхийд байхгүй асар том коксжих нүүрсний уурхай. Одоогийн хурдаар явах юм бол Монгол Улсыг 200-250 жил тэжээх хэмжээний их баялаг уг ордод бий. Үүнд нарийвчилсан судалгаа хийгээд үзэхэд, 30 хувийг IPO хийх, зарах шаардлага огт байхгүй. Өөрөөр хэлбэл, 20 төгрөг зарцуулаад 100 төгрөг олж байгаа ашигтай компани. Ийм зардал багатай ажиллаж байгаа компанийн 30 хувийг IPO хийнэ гэдэг бол утгагүй асуудал. Эдийн засгийн өнцгөөс нь харахад буруу гэж үзэж байна. Тийм учраас Засгийн газрын 296-р тогтоол, 73-р тогтоол гэх мэт үргэлжилсэн хэд хэдэн тогтоолыг цуцлах ёстой. Энэ бол эдийн засгийн өнцгөөс харсан тооцоолол юм. Тавантолгой жилийн 400-500 сая ам.долларын цэвэр ашигтай ажилладаг. Өнгөрсөн жилийн байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, санхүүжилтээ төмөр зам руу чиглүүлсэн. Бидний яриад байгаа төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр барихад тодорхой хөрөнгө хэрэгтэй. Үүнийг санхүүжүүлэхийн тулд ногдол ашгаасаа санхүүжүүлж болно. Хоёрдугаарт, Ийм өндөр ашигтай ажиллаж байгаа компанийн хувьд олон улсын зах зээл дээрээс зээл авч болж байна. Миний харж байгаа одоогийн тооцооллоор жилийн 3,5 хувийн хүүтэй бонд босгоод зээл авах боломж “Эрдэнэс Тавантолгой”ХК-д байна. Яагаад гэвэл энэ компани асар өндөр ашигтай ажиллаж байгаа. Иймд хувьцаагаа заралгүйгээр мөнгө босгох боломж бүрэн байна. Тавантолгойн ордтой холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд тэдний яриад байгаа 3-4 тэрбум ам.доллар нэг дор хэрэггүй. Нэг дор мөнгө авна гэсэн тооцооллоор 30 хувиа зарах нь буруу. Нөхцөл байдал өөрчлөгдсөн учир өндөр ашигтай компанийхаа хувьцааг зарж, мөнгө босгоно гэдэг нь эдийн засгийн өнцгөөс маш буруу.

“ТАВАНТОЛГОЙН ТООЦООЛЛЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХИЙХ ХЭРЭГТЭЙ”

-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тавдугаар сарын 20-н гэхэд хувьцаагаа томсгосон байдлаар гаргах ажилдаа бэлдэнэ гэж хэвлэлд мэдээлэл өгөхдөө дурджээ. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

- Одоо ийм заль гаргаж байна л даа. Энэ бол маш аюултай асуудал. Хамгийн гол нь үүнийг ухаж сөхөөд байх зүйл байхгүй. Оюунтолгойн хувьд зэс баяжуулна, өндөр технологи хэрэглэнэ, гүний уурхай руу орно гэх мэт бидний чадахгүй зүйл их байгаа. Харин Тавантолгойн хувьд монголчууд 1950-1960-аад оны үеэс ашигласаар ирсэн. Маш энгийн учраас монголчууд ашиглаж чадаж байгаа юм. Үүнд өндөр технологи өөр бусад гадны туслалцаа огт хэрэггүй. Иймд ашиглаж чадаж байгаа нүүрсний уурхайгаа хувьчлах асуудал байж болохгүй. Бид өөрсдөө төмөр зам, цахилгаан станцаа барьж чадна. Тийм бүтээн байгуулалтыг хийх гэж өндөр ашигтай, зардал багатай компанийхаа 30 хувийг зарах шаардлага байхгүй. 20-30 хувь болоод ирэхээр дүрэм ёсоор компанийн удирдлагад орно. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд санал өгөх эрхтэй болно, нөлөөлнө. Энэ бол маш аюултай. Бусад өндөр технологи шаардсан уурхайнуудад хувь эзэмшлийн асуудал ярьж болох юм. Ойрын 5-10 жилдээ Тавантолгойг монголчууд өөрсдөө ажиллуулж, тооцооллыг нь хийгээд явах хэрэгтэй.

image

НЭМЭЛТ: УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазарын өгсөн мэдээлэл

Ikon.mn 2020 оны дөрөвдүгээр сарын 28,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар МҮОНТ-д тодруулга өгсөн байна. Засгийн газар ийнхүү тогтоолоо цуцалсан нь:

  • COVID-19 халдвараас шалтгаалан дэлхийн хөрөнгийн зах зээлд бий болж буй хүндрэл
  • Монголын дотоодын улс төржилт буюу “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт дээр ажиллаж буй дотоод, гадаадын цөөн компанийн, тэдний цаад эзэд байж болох зарим улстөрчдийн эрх ашигтай холбоотой хэмээн үзэж байгаагаа хэлжээ.

Түүнчлэн “Энэхүү ажлыг эхлүүлэхдээ ганц Засгийн газрын тогтоолоор бус УИХ-аас 2018 онд 73-р тогтоол гарч, ҮАБЗ-өөс зөвлөмжүүд хүргүүлсэн. Энэ удаа охин компанийг нь татан буулгаснаас биш “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээлд гаргах шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр тул ажлаа цааш үргэлжлүүлж, тавдугаар сарын 20-н гэхэд хувьцаагаа томсгосон байдлаар гаргах ажилдаа бэлдэнэ” гэжээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” ХХК-ИЙН ХУВЬД МАШ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУЛЬ БУС КОМПАНИ БАЙСАН”

-Тэгэхээр УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм. Хэд хэдэн тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 30 хувийг нь зарж, IPO босгоно гэсэн тогтоолыг л хүчингүй болгох ёстой. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн хувьд маш олон хууль зөрчсөн, хууль бус компани байсан. Тухайн компанитай хамааралтай тогтоолууд бүгд хууль зөрчсөн байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хэлэлцүүлээгүй. Би өөрөө тус хуралд суусан хүн. Тэр үед бөөн зодоон болж бужигнаад юу болсон нь мэдэгдэхгүй тарсан хурал.

Гэтэл хурлын тогтоол гаргахдаа хэлэлцэгдээгүй, дурдагдаагүй, батлагдаагүй асуудлуудыг баталсан мэтээр оруулж, хуурамч гэж үзэж болохуйц тогтоол гаргасан байсан.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГОЛ “ӨРӨМ”-ИЙГ ОХИН КОМПАНИД НЬ ШИЛЖҮҮЛСЭН

ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Зүүн цанхийн лицензийг охин компанид шилжүүлэх шийдвэр гаргасан байгаа юм. Үүнийг хувь эзэмшигчдийн эрхийг хөндөж, хулгай хийсэн асуудал гэж үзэж болохоор байна. Ийм хууль бус шийдвэрийг гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт орлогын 70-80 хувийг Зүүн цанхийн ордоос бүрдүүлдэг. Зүүн цанхийн орд нь зардал багатай буюу хөрс хуулалт маш нимгэн, нүүрсний чанар харьцангуй сайн. Нөөц нь 1,8-2,5 тэрбум тонн. Үүнийг шилжүүлчихэж байгаа юм. Яагаад Баруун цанхийг ашиглаж болдоггүй юм. Чанарын хувьд зүүн цанхид хүрэхгүй учраас тэр. Ийм л зальтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гол “өрөм”-ийг нь охин компанид шилжүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК маш эргэлзээтэй. Хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй, тогтоолдоо охин компани гэж дурдсан мөртлөө дүрмэндээ охин компани гэж бичигдээгүй. Ямар компани, яаж эзэмшиж байгаа талаар тодорхой тайлбар байхгүй. Ийм эргэлзээтэй зүйлийг хийж болохгүй. Олон улсын хэвлэлүүдэд маш тодорхой гарсан байна лээ. Өнгөрсөн арванхоёр болон нэгдүгээр сард Хонконг, АНУ-ын санхүүгийн томоохон сэтгүүлүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарна. Энэ нь нэг тэрбум ам.долларын үнэ хүрнэ” гэх агуулга бүхий зүйл бичигдсэн. Хамгийн багадаа 200 жил Монголыг тэжээх компанийн 30 хувийг нэг тэрбум ам.доллароор зарна гэдэг зүйл байж болохгүй. Нэг тэрбум ам.доллар бүтээн байгуулалт хийхэд хаанаа ч хүрэхгүй.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ЭТТ- Монголын ард түмний баялаг [64.119.20.48] 2020-05-02 19:20:16

Оюу толгойг гадныханд өгч болохгүй .Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ард түмэнд шилэнгийн шилэн болгохгүй бол хоорондоо бөөн хэрүүл болж тарчихаад дараа нь хэлэлцэгдээгүй батлагдаагүй асуудлаар тогтоол гаргах нь буруу. Бид л өөрсдийнхөө баялгийг хайрлаж хямгадахгүй бол гадныхан чөмөгий нь сорно гээд л дайрна шүү дээ. Одоо л зарахгүй бол хэн ч тоохгүй болох вий дээ гэнэ. Зарахгүй байх нь зөв .Заралгүй ,ipo хийлгүй авч үлдсэн жилүүдийн дараа бусад улс өөрсдийнхөө баялгийг цөлмөөд нилээд дундарчихсан, эсвэл дууссан үед, манайх байж л байна гэж бодож байна. Үнэ нь ч өснө шүү. Ямарч байсан гадныханд алдаж болохгүй.

Zochin [150.129.140.77] 2020-05-01 09:53:54

Ter ynen shyy. Sumiyag uul uurkhain salbaraas zailuulakh kheregtei. Odoo ene zasag n shiidver miidveree khurdan gargaad tatan buulgakh ajlaa mud kheregjyylekhgyi bol tend nyyrs zarsaar l, orlogiin mungu n khaashaa ch yavaad bgaa um byy med bolno doo. Sumiya TUZ, khuvitsaa ezemshigchdiin khurliin shiidekh asuudliikh n udirdamjiig ugdug. Mud khuralduulakhgyi ee ayagyi bol. Idej uukhaa bodood.

Irgen [66.181.161.24] 2020-05-01 08:27:09

Sumybazar ymar zevuun tsairtsan amitan be

Зочин [202.9.40.183] 2020-05-01 07:30:35

Хэрэгцээ өндөртэй үед нь эрчимтэйхэн ашиглахгүй бол хав дарж хэвтээд хэн ч тоохгүй үе ирэхвий дээ бодолцоорой доо

Ганбат [202.179.25.242] 2020-05-01 06:22:12

ЭТТ компанийн 30%-ийг нэртэй тасчин зарж орлогоор нь цахилгаан станц, төмөр зам, НБҮ болон бусад дэд бүтэц байгуулснаар 10 жилийн дараа 1072 хувьцааны ноогдол ашиг 10 дахин нэмэгдэж жилдээ 960000₮ болно гэж энэ Засгийн газар тооцоолж байна. "Монголын хүч" нүүрсийг урсгаж тээвэрлэх хоолойн тээврийн инновацийн төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа гаргаж хэрэгжүүлснээр, 1072 хувьцааны ноогдол ашиг 30 дахин нэмэгдэж жилдээ 2880000₮ болох юм. Энэ төслийн баталгааг гаргаснаар ЭТТ ТӨХК нь дамжуулан борлуулагчгүй болж, "Нүүрс худалдах, худалдаж авах Гэрээ"-ээ нүүрс нийлүүлэх талтайгаа шууд байгуулах бөгөөд нүүрсийг хил хүртэл тээвэрлэсэн болон нүүрс угаасан үйлчилгээний зардлаа төсөл хэрэгжүүлэгч талд төлөхөөр тооцож байгаа юм.

Zochin [150.129.140.77] 2020-05-01 10:02:20

Өөрөө яг юу бичээд байгаа юм болдоо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичихийн. Юу ч ойлгогдохгүй байна. ЭТТ гэж яриад байгаа юмуу Майнинг гэж яриад байгаа юм уу. Ёстой ойлгогдох юм алгаа.

БАТМӨНХ [192.82.66.21] 2020-05-01 05:52:06

ӨӨР СЭДЭВ ХАЙЖ ОЛООД ПОПРООЧЭЭ , ЯМАР ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЭН БЭ.ЭНЭ НӨХӨР

хаха [202.131.238.98] 2020-05-01 05:14:46

Энэ маягаараа 200 жил хуцаад байх юм. Иөмөр засмгүй ачааны машинаар шороон замаар түүхийгээр нь зөөнө гэж байхгүй ээ. 10-20 жилийн дараа наад нүүрсийг чинь авах хүн олдохгүй болно.12 жил хорлолоо ш дэ. та нар яасан юм ойлгодоггүй малнууд вэ

Зочин [66.181.161.27] 2020-05-01 04:38:04

Aas

Хуульч [202.21.115.165] 2020-05-01 03:08:53

Танай сайт энэ нэг ТТ төслийг эсэргүйцэх мессеж явуулах захиалга авсан юм шиг байна. Ямар ч олон улсын бирж, хөрөнгийн зах зээлийн ойлголтгүй эдийн засаг нэр зүүсэн хүмүүсээр ярилцлага хийсэн болж

Зочин [202.179.27.236] 2020-05-01 02:54:59

Халтарын Батсуурь их л зөв яриад байгаа юм даа. УИХ-д гаргаад үзвэл яасийн Манайд эдийн засгийн тооцооллыг хийх гавал толгойнууд зөндөө бии шдэ. Яг шалгуураар гарч ирсэн залуучууд бол ямарч ТЭЗҮ-г хийнэдээ. Боловсон хүчнийг шилж сонгоно гэдэг юм байхгүй дандаа дебелүүд толгойд гарцийн

Иргэн [202.9.47.31] 2020-05-01 02:17:02

Мэдээ.мн сэтгэгдэл бичихийг яагаад хаагаад байгаа юм бэ. Танайхаас бусад нь зүгээр байх юм. Наад балай ажиллагаагаа болиулаач.

Зочин [66.181.184.66] 2020-05-01 01:48:42

Энэ сумьяабазар боль доо ipo ийм уед гаргаж болохгуй сонгуулийн монгоо босгосон бол болно шуу дээ естой яасан их шунал вэ ард тумнийг хоронгийг тэр тусмаа ормийг нь охин комрани нэрээр хятадуудад огсон нь маш буруу шуу ард тумэн мэдэж байгаа шуу нэг намд олон суудал огсоны гай шуу онгорсон 4 жил ямарч хяналттгуй идэж уулаа шуу дээ одоо болно джу хулгайч нартайгаа одоо зайллаа дахьж гаргахгуй шуу

багын найз нь [202.126.89.216] 2020-05-01 01:45:18

Миний найз маш зөв тооцоог яриад бгаа шүү....

Zochin [188.166.40.156] 2020-05-01 01:23:20

Ene ih medegch, holsnii, shantaajlagch, shudarga dur esgegch naraas salah yumsan. Yalanguya songuuli dohohoor l boroonii daraahi moog ayatai eson shidiin yumnuud garch irj har piar, sensaatsi degdeeh yumaa. Nogoo erhem setguulch nar ni hurtel mongoor hudaldagdsan notloh barimtgui sensaatsu tarij olon tumnii sanaa bodliig hagaralduulj, ouyn sanaag ni horduulj baih yum. Bolimoor yum. Amidrald uls orond hiigdej buteegdej bgaa gegeeleg medeelel sonsoj baimaar baih yum

tusa [64.119.23.190] 2020-05-01 00:52:31

Сонгууль дөхөхөөр учир нь олдохгүй баахан тоо бодож, их мэдэрхийрч ярих вм.. Урьд нь энэ тухайгаа ярьж байхгүй яасан юм. Батсуурь гуай.Танаас илүү тоо бодож, шийдвэр гаргачих залуучууд монголоор нэг байгаа шүү. Их мэдэгч гуай. Цагаа олж ярих хэрэгтэй дээ.

Зочин [202.131.238.98] 2020-05-01 05:14:56

яг үнэн

Зочин [182.160.34.45] 2020-05-01 03:24:12

Ийм л залуу хүмүүс ярьж тэмцэхгүй бол Оюу толгой шиг гадныханд алдах гээд байга юм биш үү


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.