ТОЙМ: Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгасан ДОЛОО ХОНОГ

Ц.Анударь / Нийгэм

Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болголоо

Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

/2020.04.27/

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 31-нийг дуустал сунгажээ

Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв.

Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг гарсан ч гуравдахь удаагийнхаар эерэг гарч байна. Иймд вирусын хоруу чанар нэмэгдэж, хувирч, далд хэлбэрт байгаа нь эрсдэл байсаар байгааг илтгэж байна. Мөн ковид-19-ийн эрсдлийн талаарх долоо дахь удаагийн үнэлгээг хийхэд Монгол Улсад эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээ гарсан байна. Эдгээрийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзжээ.

/2020.04.28/

“Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 38 нь дэмжснээр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагджээ.

/2020.04.29/

УИХ-ын дарга Г.Занданшатар тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриаллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авч уулзав. Тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Коронавирусын цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна” гэлээ.

/2020.04.29/

Зарим албан хаагчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

/2020.04.29/

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлжээ

УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандоржийг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

/2020.04.30/

Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрт хамруулна

Хуулийн хүрээнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр гаргахаар тусгасан байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтлана.

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш байх,
  • Шуурхай, ил тод, хариуцлагатай байх,
  • Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх,
  • Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах,
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх,
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авч ажиллах зэрэг багтжээ.

/2020.05.01/


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.167] 2020-05-03 23:19:19

Хүмүүсээр тоглоод байгаа юм уу одоо энэ ажилгүй олрн хүн яах вэ

ara [64.119.18.37] 2020-05-03 04:05:09

tatan buulgahad 2012onoos xoishx noogdol ashgaa avch bj tatan buulgana biz d

Зочин [202.126.88.55] 2020-05-03 00:14:17

Туйлбар муутай хүн юм. ЕТГ т ажиллаж байхдаа төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцоод явсан. Ажлаа өгөнгүүт төмөр замын үндсэн санхүүжилт босгох ажиллагааг уурхайчдыг буруугаар ойлгуулж уухайлсаар унагаад авав.

Зочин [103.9.90.98] 2020-05-02 12:18:04

З.ЭНХБОЛД ДАРГА БОЛОН 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХОЛБООНЫ ГИШҮҮД ТЭМЦЭГЧИД НИЙТ УУРХАЙЧИД ДАА БАЯР ХҮРГЬЕ. ТАВАН ТОЛГОЙ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МЭДЭЛД ҮЛДЭХ ЁСТОЙ ШҮҮ. ТАВАН ТОЛГОЙН ЛУЙВАРЫГ ИЛЧЛЭХ ЦАГ БОЛСОООН

Зочин [103.212.117.140] 2020-05-02 11:46:54

Баттулгын овоолсон баас хамт олноосоо урвагч хувиа хичээгч Дэлгэрбаяр оркыг захирлын суудлаас нь буулга. албан тушаалд очиж болсон бол бас зайлуулж бодог юм гэдгийг мэдрүүл. би л болж байвал бусад нь яахав гэсэн өчүүхэн бодолтой нөхөр уурхайчид ЭТТ ХК ийг хамгаалж тэмцэж байхад юу хийгээгүй новш.

Зочин [103.10.23.106] 2020-05-02 04:34:56

Төрд үүрэлсэн хулгайч нар Ард түмний хөрөнгииг төрийн нэрээр луйвардах гээд чадсангүй Хулгайч нар энэ үүлдлээн зөв байсан гэж донгосож байна Ард түмний хөрхөнгиийг дүр мэдэн булаах эрх хэндч байхгүй ард түмэнээс заавал асууж зөвжөөрөл авсан байх ёстой Ард иргэдээс нь асуулгүй өвөлжөө хаваржааг нь ухдагаан зогсоо луйварчин нараа

Зоч [202.126.89.67] 2020-05-02 02:56:38

Гаргасан тогтоолоо хүчингүй болгож, нэг компани байгуулаад хэсэг хугацааны дараа татан буулгаад... Энэ чинь улсад их хэмжээний хохирол учруулж байна гэсэн үг биздээ аан? Хэн хариуцлага хүлээж ял авах вэ? Энхсайхан, Элбэгдорж, Сайханбилэг нар шиг

Зочин [103.10.23.106] 2020-05-02 04:36:52

Олон бичгэн дотор уруулаад чэмээгүй гарын үсэг зуруулсан байжээ хөөрхий үүнийг нь Хүрэлдсүх хошом мэдэж л дээ

оюунаа [66.181.178.72] 2020-05-02 02:33:55

Яаж талархахаа бодоод п бн . Үнэхээт Баатарлаг үйл явдал.Эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүд гүтгээд байдагт итгэх хүн бгаа юм уу. Гүтгэх тусам итгэнэ

Зочин [182.160.33.221] 2020-05-02 01:20:37

Зи маш том гавьяа байгуулсан


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.