У. Хүрэлсүх:Мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ нэмэгдэж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд, "Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхий даяараа аюулт вирусний эсрэг тэмцэж байгаа энэ үед мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, иргэдэд бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүгдэд гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ.Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт миний бие огт эргэлздэггүй. Сэтгүүлчид бол төр, засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ.

Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүгдийн үйлс тод, үг тань хурц байх болтугай" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.242.122] 2020-05-04 01:12:24

Цог хийморьтой хүн шүү. Амжилт хүсье

1 [202.55.180.186] 2020-05-04 00:54:09

эмэгтэй сэтгүүлчид их шудрага байна мэдээллийг үнэн зжвжжр нь юунд ч хавчигдахгүй эх сурюалжаас мэдээлж байна. эрэгтэй сэтгүүлчид 000000

зочин [124.44.156.207] 2020-05-03 14:51:01

Эрэгтэй сэтгүүлч нар арай гайгүй байж магадгүй, сэтгүүлч-сурвалжлагч эмэгтэйчүүд нэг л сонин, буруу үг хэллэгтэй, нэг л их шахаж шаардсан, шантаажилсан, дайрч давшилсан, даналзсан, хашгирсан маягтай, хэлэх гэж байгаа зүйлээ гүйцэд сайн ойлгомжтой ярьж бичиж чадахгүй болохоороо байнга "ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ" гэж хэлдэг, бичдэг бус уу? Яагаад сэтгүүлч эмэгтэйчүүд нэг л хиймэл, дуураймал, даруу биш, энгийн биш, хэтэрхий маягтай байдаг вэ?

Монгол [66.181.181.113] 2020-05-04 03:38:32

Шантаажлах гэдэг монгол үг байхгүй. Та өөрөө бараг бичиг мэддэггүй хүн байна. Тийм болохоороо та хурц шулуун ярьж байгаа хүнийг тэгж бодож буй хэрэг.

Зочин [202.179.25.174] 2020-05-03 06:50:39

Хэвлэл мэдээлэл 4 дэх засаглал мөн үү мөн. Гэхдээ худал мэдээлэл тараавал нэр төрөө сэргээхийн тулд шүүх хандах ёстой юу ёстой. Гэхдээ эрүүгийн хуулиар биш. Иргэний шүүхээр шийдэх ёстой.

zochin [103.212.118.163] 2020-05-03 06:50:21

Өөрсдөө нам намаараа сэтгүүл зүйн бүх салбарыг худалдаж авчихаад

Зочин [66.181.179.53] 2020-05-03 06:02:29

Ерөнхий сайдаа манайд ёс зүйтэй мэрэгжлий сэтгүүл зүй байх ёстой гэдэг санааг чинь дэмжиж байна. Харамсалтай нь бүлэглэлийн эрх ашиг хамгаалсан шантаажны сэтгүүл зүй манайд ноёрхох боллоо.

Монгол [66.181.181.113] 2020-05-04 03:41:39

Шатааж гэдэг монгол үг байхгүй. юу донгосоод байгаа юм бэ? Монгол хэл сураад дараа бичих гэж оролдооч. Дургүй хүрмээр юм.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.