Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн хугацаанд гадаад улсаас гурван удаагийн тусгай нислэг үйлдэж 800 иргэнээ татан авлаа. Гурван удаагийн нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлын зохион байгуулсан. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед эдгээр улсуудад байгаа ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гарган ажилласныг тодотгож хэлмээр байна.

Иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсаар байгаа ч өнөөдрийн байдлаар 10,076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож, явууллаа.

Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ-руу нислэг үйлдэх асуудал яригдах байх. Мөн хил залгаа ОХУ-аас 2,000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэв


Сэтгэгдэл

zochin [202.55.183.178] 2020-05-06 00:40:44

Энэтхэгээс хүмүүсээ татаачээ. Хүмүүс Монголчууд үхэж мэдэхээр нөхцөл үүсчээд байна шдээ.

Зочин [176.63.22.227] 2020-05-05 23:29:46

Төр засгийг дуугай л ажлыг нь хийлгэцгээ. Салбар салбарын мэргэжлийн хүмүүс ажлаа яаж хийхээ мэлэж байгаа.

Зочин [172.58.140.118] 2020-05-05 13:29:00

Odoo boliochdee

Z [98.169.40.24] 2020-05-05 10:32:40

Baahan humuus avchraad virus tarchijval ediin zasag, emnelegiin salbar, humuusiin amidral ch budaa bolno doo. Chadlaa medej baij l avchirch bgaa gej naidya.

Зочин [103.14.38.132] 2020-05-05 09:31:59

Энд тэндээс халдвартай хүмүүс ирсээр байдаг. Харин эмнэлэг нь ачаалал дааж байна уу? Хиймэл уушигны аппарат байхгүй хэвээрээ юү? Халдвар алдвал ямар хүн хариуцлагатайгаар зогсоох вэ? Давхар давхар мэх байна уу? Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.