Ялалтын баярын өдрийн мэндчилгээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН

ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!

Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж байсан ажилчин хөдөлмөрч хүн бүхний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсдаг билээ.

Ялахын төлөө бид асар их өндөр үнийг төлсөн. Дайсан манай олон мянган хотыг сүйтгэж, хэдэн арван мянган тосгонуудыг шатааж, сая сая хүний ​​аминд хүрсэн. Дайсантай нүүр тулахдаа тууштай, зоригтой, эв нэгдэлтэй байж чадсанаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж, Европын олон улс орнуудыг чөлөөлж, дэлхий ертөнцийг үхэл, боолчлолоос аварсан.

Аугаа их Эх орны дайн нь Зөвлөлтийн ард түмнүүд болон Монголын ард түмний бат бөх найрамдлыг бататгав. Ялалтын агуу үйлсэд оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэрхүү чухал хувь нэмрийг Оросын Холбооны Улсад болон хуучин ЗСБНХУ-ын улс орнуудад хэзээ ч мартахгүй. 1939 онд Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар Японы милитаристуудыг Халхын гол дээр зогсоож, дараа нь нацистын түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж байсан Улаан армид ихээхэн туслалцаа үзүүлж, 1945 онд Квантуны армийг бут цохиход оруулсан хувь нэмрээрээ монголчууд зүй ёсоор бахархах учиртай. Монгол Улсад тэрхүү түүхийн сургамжийг үл мартаж, болсон явдлыг гажуудуулах гэсэн оролдлогуудыг эсэргүүцэж, манай улс орнуудын, ард түмний баатарлаг хамтын гавьяаг зохих ёсоор хүндэтгэдэгт бид ихээхэн талархдаг.

Коронавирусын тахлын улмаас энэ жил Оросын Холбооны Улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан Ялалтын баярын ёслолын арга хэмжээнүүдийг хойшлуулсан ч цуцлаагүй юм. Мэдээж, баярын арга хэмжээнүүд цаг тухайдаа явагдах болно. Хамтын сайхан түүхээ цаашдаа ч гэсэн хамтын хүчээр хамгаалцгаая!

Та бүхэнд Аугаа Ялалтын баярын мэнд хүргэе!


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.84] 2020-05-08 06:16:23

Орос улс манай улсад олон жил тусалсан, бид баярладаг , короновирусыг хурдан дийлээсэй гэж хүсье

Монгол [203.91.119.42] 2020-05-08 05:53:57

Оросын ард түмэнд аугаа их ялалтын баярын мэнд хүргэе. С днём победим

Ч [122.201.24.105] 2020-05-08 04:54:57

Ялалтын баярын мэнд хүргэе!

С ДНЁМ ВАШЕЙ И НАШЕЙ ПОБЕДЫ!!! [202.131.225.53] 2020-05-08 04:38:50

Бидний эмээ, өвөө 1941-45 онд амьдарч л байсан, зөвлөлтийн ард түмний тэмцэл, зовлон жаргалыг гэрчилж, чадлаараа тэдэнд туслахыг хичээж явсан. Ийм айл өрх Монголд зөндөө л байгаа байх. Дайны үед Монгол Улсын Их Сургууль хаалгаа нээж, Кино үйлдвэр ашиглалтад орж, монголчууд оросын эмч нарын ачаар тэмбүүнээсээ салж байлаа. Дайны үед Монгол бол дэлхийд "тусгаар тогтносон улс" ч гэж тооцогддоггүй байсан. ЗХУ нь Монголыг Ялта болон Тегеранд хөндлөн хэвтэж байж "тусгаар тогтносон улс" болгох тохиролцоог хийж чадсан. Иймд энэ ялалт бол бидний ч том ялалт. Энэ ялалтын ачаар зөвлөлтийн цэргүүд Монголд ирж японы эзлэн түрэмгийлэгчдийг бидний өмнөөс дарж буулгаж авсан. Оросууд байхгүй байсан бол бид амаараа шороо үмхэх байсан байх. ЗХУ-ын бодлогыг залгамжлагч оросууддаа ЯЛАЛТЫН БАЯР ХҮРГЭЖ, талархаж явдгаа дахин баталж, бидний найрамдал улам бэхжиж дэлгэрч байхыг ерөөе!

БИ МОНГОЛ [202.179.15.3] 2020-05-08 04:23:44

МОНГОЛЧУУДАД ХЭЛЭХ ҮГ....ОРОСУУДАД САЙН БАЙЖ БОЛНОО.. ОРОСООР ЯРИЖ ДУУЛЖ БҮЖИГЛЭЖ Ч БОЛНО МАГТАЖ БОЛНО ХАРИН ОРОС СЭТГЭХҮЙТЭЙ Л БОЛЖ БОЛОХГҮЙ ЧИ БОЛ МОНГОЛ МОНГОЛ ЭХЭЭС ТӨРСӨН МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭР ХҮН БОЛСОН СҮҮЛ ХӨХИЖ АЙРАГ УУЖ МОРИН ДЭЛ ДЭЭР ӨССӨН БААТАРЛАГ АРД ТҮМНИЙ ҮР САД ҮҮНИЙГ Л МАРТАЖ БОЛОХГҮЙ ЭЭ..

Zochin [202.126.89.230] 2020-05-08 03:18:20

Yalaltin bayarin mend!

Зочин [202.179.31.33] 2020-05-08 02:39:55

Өнгөрсөн түүхийн худал дуулиар одоо үе сэтгэл хөдлөхгүй шүү. Оросууд та нар одоо боль хэчнээн жил биднийг түгжрээ хаалаа боолоо гар хөлөө төрд шургууллаа холдож үз даян дэлхийн хорт хавдар улаан орос империализм минь

өндөр өвөг [203.91.119.42] 2020-05-08 05:56:40

гөлөг минь дэмий хуц, чамайг хүн болгосон юм оросын ард түмэн за товчдоо тэгээд ойлго эс бол үхэж болно

Түүхээ мартаж болохгүй шүү.Тэр тусмаа саяхны түүхийг. [202.131.225.53] 2020-05-08 04:51:59

Чиний шүтээд байгаа тэр улсууд чинь Монголыг тусгаар тогтносон улс болгоход юу хийсэн юм бэ? Англи 1970 оны үед, АНУ чинь 1989 онд л Монголд элчин сайдын яамаа нээсэн, үүний өмнөхөн л Монголыг тугсаар тогтосон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүний өмнө 1911-1970 оны хооронд тэд хаана байсан юм бэ? Тэд саяхан хүртэл Монголыг Хятадын нэг хэсэг л гэж үзэж байсан ш дээ! Үүнийг бид одоо мартаж болохгүй шүү!!!

зочин [182.160.33.89] 2020-05-08 04:14:40

чи оросоос илүү хятадуудаас сэрэмжлэх хэрэгтэй байх шүү, түүхээ уншдаггүй хүн сармагчин байдаг юм, түүх их бага хэмжээгээр давтагдаж байдаг юм хүү минь, АНУ-ын либерал бууны нохой болохоо боль, энд баярын мэндчилгээ явж байхад бусдыг бас хүндэтгэвэл зохино, үзэл бодлоо тулгах муухай байдаг юм

Зочин [103.111.68.3] 2020-05-08 02:19:27

С днём победы

Зочин [202.179.16.108] 2020-05-08 02:02:48

С днём победы

Зочин [203.91.115.46] 2020-05-08 02:00:44

ок день победим


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.