ЯПОН: Онц байдлын хугацааг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав

Ц.Анударь / Гадаад мэдээ

Япон Улс “Covid-19”-ийн улмаас тогтоосон онц байдлын хугацааг 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгав. Уг шийдвэрийг гаргах болсон шалтгааны нэг нь оношлуур хангалтгүй байгаатай холбоотой аж. Бусад томоохон эдийн засаг бүхий орнууд 100 мянган хүн тутамд 1,000 гаруй шинжилгээ хийсэн бол Япон Улс 187.8 шинжилгээ хийсэн байна.