76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-3: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Ц.Анударь / Улстөр

image

image

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ОН ЦАГИЙН ДАРААЛЛААР

2016.11.17

УЛС ТӨРИЙН ШУУРГАНД ТҮҮХЭЭРЭЭ БАГА ОРОЛДООСОЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "УИХ-ын чуулганы танхим, индэр дээрээс ард иргэдэд мэдээлэл өгөх ялангуяа түүхийн сэдвээр мэдээлэл өгөхдөө гишүүд хариуцлагатай хандаж, мэдэж ярих хэрэгтэй.

Сүүлийн 4 жилд маш олон зүйлийг түүхээсээ арчиж хаяхыг оролдсон.

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж хүртэл хэсэг нэрийдсэн. 20-р зууны хоёрдугаар хагас, 21-р зууны эхэн хүртэл Монголын ард түмний сайн, муу, баяр, зовлон болгоныг Сүхбаатарын талбайд тэмдэглэж ирсэн, иргэдийн ой тойнд хоногшсон дурсгалт нэр, дурсгалт байршил. Үүнийг хүртэл арчих гэж үзлээ.

Улс үндэстний оршин тогтнохуйн үндэс нь оюун санааны эв нэгдэл, оюун санааны өв гэж үздэг. Монгол түмнийг нэгтгэж буй оюун санааны өв нь түүх. 4, 4 жилээр явж буй энэ улстөржилтийн шуурган дунд ээдрээ, бартаатай явж ирсэн түүхээрээ бага оролдоосой, Монголын түүхийг бүү гуйвуулаасай гэж хүсч байна” гэжээ.

2017.02.10

"ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ" ТӨСЛИЙГ САНААЧЛАВ

Архангай аймаг элэгний С вирус, элэгний өвчлөлөөр улсын дунджаас дээгүүрт ордог. Энэ нь элэгний өвчлөл маш өндөр биш ч цаашид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол асуудал хүндрэхийн илэрхийлэл.

Элэгний өвчнөөр 40-65 насныхан өвчлөх өндөр магадлалтай буюу эрсдэлтэй бүлэгт тооцогддог. Ингээд тооцохоор Архангай аймагт элэгний С вирустай 2500-3000 хүн бий гэсэн урьдчилгаа судалгаа бий. Тиймээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2016 оны долдугаар сараас эхлэн “Элэгний эмгэггүй Архангай” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

2017.04.05

image

ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Ё.БААТАРБИЛЭГ БА Я.САНЖМЯТАВ

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж эхлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсвийн тодотголтой хамт зургаан ч төрлийн татварыг нэмэхээр болж байсан. Энэ нь Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тавигдаж буй асуудал байлаа.

УИХ-ийн гишүүн Ё.Баатарбилэг: Олон улсын валютын сан /ОУВС/ тодорхой шаардлагуудыг тавьсан. Засгийн газар ч түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болоод явж байгаагаас хойш шаардлагуудыг хүлээж авахаас өөр аргагүй.

Татвар нэмэх асуудал одоо орж ирж байгаа юм биш, өнгөрсөн жилийн намар орж ирж хойшлогдоод, 2017 оны төсөв хэлэлцэх үеэр татвар нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан юм. Энэ бол МАН эдийн засаг хүнд үед аль болох ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэж тухайн үедээ гаргасан шийдвэр.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Төр биш ард түмэн бүсээ чангалах тухай 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна. Иргэдийнхээ халаас руу гараа шургуулсан буюу банкинд байгаа хэдэн төгрөгөөс татвар авах, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, асуудал орсон байна.

Тамхи, архи, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь ард түмний нуруун дээр ачаа нэмж байгаа хэрэг. Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд гараад ирж байгаа юм.

Ардчилсан нам татвар нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарч байгаа.

2018.11.19

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг гишүүд “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гээд, нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зуржээ.

image

2018.12.14

УИХ-ЫН АХМАД ГИШҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нарын гишүүд УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн байна.

Энэхүү шаардлагад, “Монгол төрд үеийн үед ажиллаж байсан ахмад гишүүдэд Чингис бонд, АСЕМ, С.Зориг, Цэвэр агаар сангийн олон хэрэг байсныг шуурхай шалгаж, манлайлж ажиллах боломж байсан. Харамсалтай нь, та бүхэн ард түмнийхээ хамгийн ихээр хүлээсэн шударга ёсны хүлээлтийг хангаж ажиллаж чадсангүй. Одоо та бүхэнд УИХ-ын гишүүний ажлаас өөр нэмж, давхарлан өмсөх дээл хэрэггүй. Бидний шаардлагыг үл хүндэтгэн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналыг танай тойргийн сонгогчидтой хамтран тавих болно. Энэхүү шаардлагад эрүүл, ёс зүйтэй хандана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Уг шаардлагыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Ундраа, О.Содбилэг, Н.Амарзаяа, Н.Номтойбаяр нарын гишүүд хүргүүлжээ.

2018.12.26

image

2019 ОНЫГ “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИЛ” БОЛГОНО ГЭВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг улс орон даяар 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалгыг гаргасан.

Тэрбээр Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа.

Энэ үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг байнгын хорооноос агаарын бохирдлыг бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр тус тус гаргасан тогтоолуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн ажил хариуцсан хүмүүст гардуулж, шахаж ажиллахаа илэрхийлсэн юм.

2020.04.15

ШИЙДЭЛГҮЙ БӨӨРӨНХИЙЛӨГЧ САЙД Ё.БААТАРБИЛЭГ “ТА НАР ӨӨРСДӨӨ УЧРАА ОЛ” ГЭВ ҮҮ

Коронавирусын тархалт дэлхийг нөмөрч, ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд буюу нийт дэлхийн хэмжээнд нэг тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байгаа яг энэ үед манай улсын хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэхэж эцэг эхчүүдийг давхар дарамтад оруулаад байгаа. Чухам энэ асуудлаар өчигдөр салбар хариуцсан сайд нь ийн мэдэгдсэн.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Улсын хэмжээнд 158 ЕБС байгаа. Хувийн төлбөртэй. Эд нарыг бид нар бүгдийг нь судалсан. Нэгдүгээрт, энэ хичээлийн жил дуустал хичээл сургалт, теле хичээлийнхээ хажуугаар хувийн төлбөртэй сургуулиуд нэмэлт хичээлүүдээ явуулж байгаа гэдгийгээ бид нарт хэлсэн. Хоёрдугаарт, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээ байгаа. Сургууль цэцэрлэгүүд эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд сургууль цэцэрлэгүүд эцэг эхчүүдтэй төлбөрийнхөө асуудлаар одоо ярилцаж, гэрээгээ дүгнэж ажиллах нь зүйтэй. Үндсэндээ бол ихэнх их дээд сургууль болон сургууль цэцэрлэгүүд төлбөрөө бүрэн авсан сургууль цэцэрлэгүүд цөөхөн байна. Хоёрдугаарт, маш өндөр төлбөртэй зарим сургуулиуд эцэг эхчүүдийнхээ дунд санал асуулгууд ид явуулж байгаа юм байна. Төлбөрийн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг эцэг эхчүүдийнхээ зөвлөлтэй яриад санал асуулгууд явуулж байгаа юм байна.

Яамны барьж байгаа байр суурь бол нэгэнт одоо хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байгаа гэж үзэж байгаа бол тэр эцэг эхчүүдтэйгээ, эцэг эхийнхээ зөвлөлтэй ярьж, сургууль, эцэг эхчүүдийн хоорондын гэрээгээрээ энэ асуудлаа зохицуулаад явах нь зүйтэй гэдэг ийм байр суурьтай байгаа” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, хувийн төлбөртэй сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг яам хариуцахгүй гэдгээ зарлачихсан хэрэг.

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирус буюу цар тахал гарсан хүнд үед хичээл ороогүй сургуулиудаа бодлогоор чиглүүлж чадаагүй байж, хувийн сургуулиудын төлбөр нэхэгдэж, эцэг эхчүүдийг давхар дарамтад оруулаад байхад ард иргэдийнхээ талд бус, төлбөр нэхэж буй хувийн сургуульд тал зассан байр суурь илэрхийлж, ёстой нөгөө “Хэн хэний чинь зөв, хэрүүлээ зодоон болго” гэдэг шиг бөөрөнхий шийдвэр гаргаж байгаа нь салбар хариуцсан сайдын хувьд тун харамсалтай.

Эцэг эхчүүд эдийн засгийн хямралд орж, орлогогүй байгаа энэ үед” Та нар өөрсдөө учраа ол” гэсэн байр суурь илэрхийлж буй төрийн сайд Ё.Баатарбилэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдэмгий байдал алга.

Хоёрхон улирал хичээллэсэн ЕБС-ийн хичээл оролгүйгээр ирэх есдүгээр сарын 1-тэй золгох шийдвэрийг Төр, засгаас гаргачихаад байхад хаалгаа хэдийн барьсан хувийн сургуулиуд төлбөр нэхсээр байна. Мэдээж, хувийн сургууль болохоор өндөр төлбөртэй. Тэд 4,5-10 сая төгрөгийн төлбөрийг нэхэж байгаа юм. Хичээл хэвийн явагдаж байсан бол эцэг эхчүүд төлөх ёстой гэдэг ухамсар хариуцлагаараа төлбөрийг нь төлж л таарна. Харин сургуульдаа суралгүй гэртээ карантинд байгаа тохиолдолд төлбөр төлөх ёсгүй. Аливаа үйлчилгээг аваагүй байж төлбөр хийдэггүй биз дээ. Жишээлбэл, та талх авсныхаа төлөө мөнгө төлдөг болохоос биш, талх нь ирээгүй байхад угаасаа авдаг юм чинь гэж мөнгө төлдөггүй шүү дээ. Түүн шиг нэг ч цагийн хичээл ороогүй байж, юуны төлбөр нэхээд байгаа хэрэг вэ. Үнэн хэрэгтээ энэ хичээлийн жилийн сургалтын нийт төлбөрийн 1/3-ийг өгөх хэмжээний дүр зураг л харагдаж байхад бүтэн жилийн төлбөр нэхэж байгаа нь ичгэвтэр үйлдэл. Хэдийгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралтай ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж, сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө мэрийж, хоёр нарны хооронд хөдөлмөрлөж яваа эцэг эхчүүд олон бий. Тэд үлдэх үр хойчийнхоо төлөө байдгаа барьж, хувийн сургуульд төлбөр өндөртэй ч түүнтэй нь эвлэрээд явж байгаа. Тэдний ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Гэтэл дэлхийг хямруулсан энэ цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хөл хорио тогтоосноор ихэнх нь ажил орлогогүй болоод гэртээ сууж байна. Тийм байхад хувийн сургуулиуд бүтэн төлбөр нэхэхээс ичих хэрэгтэй.

Ийм асуудлыг зохицуулах оновчтой шийдвэр гаргаж чадахгүй бөөрөнхийлж суугаа салбар хариуцсан сайд Ё.Баатарбилэг та ч бас ичих хэрэгтэй.

2020-04-21

Ё.БААТАРБИЛЭГ: 2020 ОНД ЯМАР Ч ТЭМЦЭЭН, УРАЛДААН, ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хамгийн сүүлийн мэдээллээр 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор 12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан.

Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.

Уг тушаалаар:

  • Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана,
  • ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,
  • 1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах. Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна.
  • Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэсэн байх,

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ” гэжээ.

2016 ОНЫ ДОЛООДУГААР САРААС 2020 ОНЫ ТАВДУГААР САР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ТҮҮНИЙ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

image

Төслийн нэр

Өргөн мэдүүлсэн субъект

Өргөн мэдүүлсэн огноо

Согтууруулах ундаа хэтрүүлэх хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ё.Баатарбилэг, Г.Занданшатар, Ц.Цогцолмаа, Д.Сарангэрэл, С.Чинзориг нарын 6 гишүүн

2016.12.28

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Н.Энхболд, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар 12 нарын гишүүн

2017.02.06

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай

Улсын Их Хурлын гишүүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Д.Ганболд нарын 6 гишүүн

2018.05.15

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Г.Солтан, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн

2018.10.05

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Батаарбилэг, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын 4 гишүүн

2018.12.07

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Батаарбилэг, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын 4 гишүүн

2018.12.07

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Батаарбилэг, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын 4 гишүүн

2018.12.07

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааны хүлээн авч, хяна шийдвэрлэх тухай журам батлах тухай

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Батаарбилэг, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын 4 гишүүн

2018.12.07

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын 27 гишүүн

2018.11.19

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, М.Оюунчимэг, А.Ундраа, Н.Учрал нарын 6 гишүүн

2019.06.06

Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн

2019.07.19

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын гишүүн

2019.12.12

Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх,

Санаачлагч: Засгийн газар( Ё.Баатарбилэг )

2020-03-

05


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн

2020-04-22

Хүнсний тухай хууль

Санаачлагч: Засгийн газар( Ё.Баатарбилэг )

2020-05-01

Музейн тухай

Санаачлагч: Засгийн газар( Ё.Баатарбилэг )

2020-05-01

ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ТИЙМ!

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорч, нэр бүхий 49-н гишүүний нэрс ил болсон билээ.

Зээл авсан гэх 49 гишүүний тоонд түүний нэр дурдагдсан бөгөөд ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан байдаг.

image

УИХ-ЫН ГИШҮҮН Ё. БААТАРБИЛЭГИЙН ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

image

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тойрогтоо амласан мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү? Тойрогтоо хийсэн ажлаас нь тоймлон хүргэж байна.

“ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ 1, 2” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 346 ИРГЭН ЭДГЭРЧЭЭ

Хүн амын вируст гепатитын шалтгаант элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилготой "Элэгний эмгэггүй Архангай” төслийг Архангай аймагт эхлүүлсэн.

“Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төслийн хүрээнд нийт 4053 иргэн С вирустай гарч, эмнэлзүйн болон тоолох шинжилгээг хийжээ.

Нийт 346 хүний С вирус устаж бүрэн эдгэрсэн байна. Мөн төслийн хүрээнд элэгний өмөнгийн 39 тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилгээнд хамруулжээ.

АРХАНГАЙ АЙМАГТ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн дэмжлэгээр Архангай аймагт Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоо байгуулагджээ.

Тус байгууллага нь Архангай аймагт жижиг дунд үйлдвэрлэл, бизне эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний бизнеийн үйл ажиллагааг хөгжүүлэх, зах зээлийг тэлэх үндсэн зорилготой анхны төрийн бус байгууллага юм.

АРХАНГАЙ АЙМАГ "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" ХӨТӨЛБӨРИЙГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛСЭН АНХНЫ БӨГӨӨД ЦОР ГАНЦ АЙМАГ БОЛЛОО

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилга УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр "Элэгний эмгэггүй Архангай" төслийг Архангай аймагт хэрэгжүүлсэн.

Олон улсад өндрөөр үнэлэгдэж, анагаахын судлаачдын анхааралд орсон байна. 3000 гаруй хүнийг элэгний вирусаас салгаж, 50 орчим хүнийг хавдрын аюулаас сэргийлж чадсан энэхүү төслийн дүнд Архангай бол "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн анхны бөгөөд цор ганц аймаг болжээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.96] 2020-05-13 15:40:28

Шийдэмгий бус, бөөрөнхий, үлбэгэр, тушаалаа ч гаргаж чаддаггүй, боловсролоо ч сайн мэддэггүй хүн байна.

Сэлэнгэ [202.126.88.142] 2020-05-12 16:20:41

Соёлын ажилтнуудын талаар юуч хийгээгүй дээ. 5 жилийн тэтгэмж,соёлын хууль болон нийгмийн баталгаа эрх зүйн хүрээнд юу ч хийгээгүй. Хил хэл өв соёлоо алдагдана гэдэг нөгөө даяарчилал уу.

Зочин [112.199.237.100] 2020-05-12 14:58:07

Ontsiin hiisen zuilgui ee. Bolovsroliin salbart ahits garsan onts chuhal zuil neg ch bhgui

zochin [66.181.190.57] 2020-05-12 13:46:34

manan mapiin nohoi dald or

Bagsh [43.242.243.23] 2020-05-12 12:52:25

Za daa bolovsroliin salbart tsag nuhtsuuhuus uur hiisen yumgui dee. Yadaj huulia bieluulj, ajlaas huuli bus halagdsan ni shuuheer togtoohdson humuusee ajild ni tomilooch ee. Huuli bieluulehgui hun huuli togtoogch baij taarah uu??????

ЭША [66.181.176.147] 2020-05-12 11:53:18

76 дотроос дорвитой юм хийж бгаа олон сайхан хуулийн төслүүдийг өргөн батлуулсан сайд. Ялангуяа шинжлэх ухаан боловсролын талаар олон зөв алхам хийсэн. Сүүлийн хэдэн БСШУЯ ны сайд нар дотроос хамгийн мундаг сайд. Ийм залуучуудаа дэмжмээр бнаа цаашид.

Зочин [43.242.243.6] 2020-05-12 11:18:58

жинхэнэ ард тымний төлөөлөл шүү уг гарал үүсэл малчин ард төлөв сайхан залуу

Зочин [66.181.190.39] 2020-05-12 09:52:14

Энэ хүнийг ахиж сонгох хэрэггүй шүү. Ер нь анх Корона вирус гарсан үеээс л энэ нөхөрийн ямар хүн бэ гэдэг нь ил тод болсон шүү. Ард түмний үр хүүхдийг бодох байтугай , зөвхөн сургууль , цэцэрлэгийг ямар аргаар карантилахгүй байх бэ , ЭМЯ наас сануулаад байхад , зоригтой шийдвэр гаргаж хөл хороог тогтоохгүй , аль болох цаг хугацаа хожих арга саам хийж , ярьдаг юм нь Бямба гаригт уртгасан цагаар хичээл хийлгэх тухай л их ярьсан даа. Энэ нөхөр эсвэл үр хүүхэдгүй , эсвэл хувийн сургуультай , ямар нэг ашиг сонирхол цаана нь харагдаад байсан . Энэ нөхрийн гөлгөр царай цаана л нэг биш шүү. Ийм сэтгэлгүй нөхдүүдийг ахиж сонгох хэрэггүй. Хүүхдүүд зургаан сар , нэг жил өнжлөө гээд юу алдах юм бэ , монголын бүх хүүхдүүд эрүүл саруул , өсөж торниж байвал сурах цаг хэзээч олдоно Хүүхдийг хэт их ачаалалаар дарах тусам , хүүхдүүд сурах дургүй болдогыг эрх биш энэ сайд ойлгож байгаа байх. Ер нь тойрогтоо хийж бүтээсэн юм харагдаггүй л байна , баахан уран цэцэн ярьдаг , хүмүүсийн нэг л харагддаг .

Зочин [66.181.176.147] 2020-05-12 11:55:21

Юу ярьж бгаан. Хүн муулах дон туссан юм уу хаашаа юм. Харин ч ковид гарахад хамгийн түрүүнд сургууль цэцэрлэгийг хөл хорионд оруулаа биз дэ.

Зочин [202.131.225.197] 2020-05-12 09:40:50

Muuhan amia hoohoilson, booronhii butelgui gar...

zochin [150.129.142.4] 2020-05-12 06:50:20

za daa ene nokhor khiisen yum maruukhandaa arkhangaikhan dakhij songokhgui shuu dee

Зочин [66.181.176.147] 2020-05-12 11:57:54

Архангайнхан тэр ноолуурт 20.0 гэсэн гишүүнээ дэмжих үү. Их хурлын гишүүн хүн салбартаа зөв бодлого барьж ард түмэндээ чиглэсэн хууль батлуулах үүрэгтэй болохоос ямаанд 20.0 батлуулах ёсгүй шүү. Нийт Монголчуудынхаа эрх ашгийг дээдэлдэг бх ёстой. Ганц аймаг биш.

Иргэн [202.21.107.83] 2020-05-12 06:07:20

Төлөв түвшин дажгүй залуу урагшаа зүтгээд байж дээ амжилт

Zochin [202.126.88.233] 2020-05-12 05:22:14

Sain ajillaj baigaa

Зочин [103.111.68.3] 2020-05-12 04:27:37

битгий шаа

d [192.82.65.64] 2020-05-12 03:18:09

Huuhed harah uilchilgeeg sanaataigar ustgah bodlogo heregjuulsen

зочин [202.179.25.64] 2020-05-12 04:08:14

Өргөн барьсан хуулиудын чухам ямар заалтыг санаачласныг харах хэрэгтэй. Өргбн баригдаж байгаа хуулиудад харийн хөрөнгө оруулаг, том компани, төрийн албыг сулруулах заалтууд шургуулагчид 76 дотор нэлээдгүй олон бий. Энэ нэр дэвших гэж ийм аналтиз хийж. Сонгогчдын боловсролын төв ба энэ чиглэлээр ажилладаг иргэний байгууллагууд дахин нэр дэвших хүмүүс дээр бүгд дээр ийм анализ хийж сонгогчдод албан ёсоор түгээх хэрэгтэй байна. Сонгогчдын эрх ашиг энэ тахлынг далимдуулан хийж байгаа сонгуулиар нэлээдгүй зөрчигдөх гээд байна

Zochin [66.181.161.36] 2020-05-12 01:47:23

Muu,muu

0000 [103.10.23.106] 2020-05-12 01:11:25

МАН -АН хоёрын толгойд шуналтай хулгайч нар сууж Намын нэрээр ард ииргэдиийг хууран мэхлэж төриийн эрхэнд гарч шунал нь шумам болож Монголын бүхийл хөрөнгийг хулгай луйвар хахууль зэргийн зүүль бүрийн аргаар дээрэмдэж Монгоын ард түмний нэрээр гаднаас их хэмжээниий зээл авч түүнээн энэ хулгайч нар хуваан идэж хулгайлан авч Монголыг минь өрөний тулаам болгочхоод байна Эдгээр хулгайч нар өнөөдөр шудраг ёс яриж жүжэглэж шудраг дүр үзүүлсээр суугаа нь ямар энээдмийн харагдаж байна вэ МАН -АН ийн байр болгоний хаяг шудраг ёсын төлөө гэсэн хуурамч бичгээр дүүрчээ тэд хэзээ шудраг байсан юм Энэ үгний цаана нүүрээн нуусаар өнөөг хүрлээ одоо бас нүүрээн /// шудраг ёсны ард нуух гэж оролдсоор уу ///

1 [66.181.179.227] 2020-05-12 01:06:31

Ерөнхий сайдаа огцруулахад санаархаж байжээ.эвгүй л юм.багаар ажиллаж чадах уу.хувийн тоглолт хийх үү

[103.80.210.183] 2020-05-12 01:05:02

76 бүгдээрээ амлалтаа биелүүлээгүй гэдэг нь тодорхой. тойрогтоо хэдэн нүд хуурсан хуурамч зүйл хийсэнээ амлалтаа гүйцэтгэсэн гэж байгаа бол шаал худлаа. УЛс орны байгаа царай харуулж байхад буман худлаа магтаад юүхэв зүгээр л цаашаа зайлаг.

512 [111.220.85.182] 2020-05-12 00:45:06

Түүх соёлын дурсгалыг нураахаас өөр юм мэдэхгүй, хонгилд хэвтээд уйлж байснаа санадаггүй, огцруулна гэсэн засагруугаа гүйгээд орчихдог ийм овилгогүй худлаа нөхдүүдээс даруй салах хэрэгтэй. Нэг их сайхан ФМ-ийн хөтлөгчийн хоолойгоор худлаа шаахаа болиод улс төрөөс зайлна уу.

Зочин [202.126.88.144] 2020-05-14 15:21:04

Зөв зүйл санаачлаад хийгээд бгаа сайд шүү. Юун хүн муулах дуртай юм та нар.

Сараа [202.5.202.132] 2020-05-12 00:36:28

Энэ залууг би сайн мэдэхгүй л дээ, гэхдээ боломжийн ажлаад байна уу гэж боддог


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.