Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Ц.Анударь / Орон нутаг

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатарын аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгааг алба хаагчдад танилцууллаа.

Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн хойд талын сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Feseehogs [5.188.48.14] 2021-05-11 06:20:28

<a href=https://gcialisk.com/>purchase cialis online

Feseehogs [5.188.48.14] 2020-12-21 09:13:50

viagra y sertralina Boymniodinly <a href=https://bansocialism.com/>buy generic cialis online</a> Ambure cialis official website

Энэ-д [203.98.76.100] 2020-05-13 00:42:17

Чи бүхэл бүтэн нэг албыг биш юм гэхэд гэрээ сайхан засчаад хүнийг муучилж яв!!! ОБА-ыг өнөөгийн байдалд хүргэхэд чиний яллагчаар нь дуудаад байгаа удирдлага их юм хийж байгаа шүү!!

Энэ [203.91.115.55] 2020-05-12 16:37:19

ЯЛЛАГДАГЧ БАДРАЛ АТГ ЗУГТАЖ ЦАГ ХОЖИЖ ЯВДАГ ТОМИЛОЛТ НЭРЭЭР ШҮҮХЭЭС ЗУГТСААР БНА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.