Гэрээсээ музей үзэх боломжтой болжээ

Н.Баярмаа / Нийслэл

Залуус хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, гэр бүлд үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс “Гэрээсээ музейд” зочлох төслийн санааг олжээ. Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэдийн, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулахад төслийн зорилго оршиж буй аж. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулах гэнэ. Үүнд:

Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтсан байна. Та бүхэн контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, ub.life сайтаас хүлээн авч сонирхох боломжтой ажээ. Төслийг Зориг сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус санаачлан, хэрэгжүүлж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [67.168.135.57] 2020-05-18 10:51:46

та нар байгалийн түүхийн музейг нурааж хаяад оронд нь юу хийж байгаа вэ?! яг байран дээр нь илүү сайхан музейн барилга барьж, үзмэрүүдээс нь хулгайлчилгүй бүгдийг нь буцааж тавих ёстой шүү!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.