Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ

Ц.Анударь / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12,750 аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор 50204 иргэн, 15812 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийгдсэн хэмээн бүртгэгджээ.

Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн түймэр буурчээ

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллах юм. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглож, өнжмөл өвс шатаахгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласнаар өнжмөл өвсний болон ой хээрийн түймэр өнгөрсөн жилийн мөн энэ үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна.

Нам даралтын зуухны тоог бууруулна

Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. Тус үүргийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотын Захирагч захирамж гаргаж урт болон богино хугацаанд хийгдэх ажлуудыг төлөвлөжээ.хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотод хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний савханцар өвчнөөс жилд 6000 гаруй иргэн өвчилж 400 гаруй хүүхэд энддэг судалгаа байна. Тиймээс агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийгдэнэ. Нэн түрүүнд иргэдийг орон сууцжуулах төсөлд хамруулах, дэд төвүүдийг байгуулж, эрчим хүчний сервис цэнтрийг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд био бактерыг туршиж эхэлсэн талаараа мөн дуулгалаа.

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан байна. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгчээ. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газарт хотын Захирагч болгожээ.Хотын соёлд нийцсэн өнгө үзэмжтэй, стандартын дагуу нэгдсэн нэг хашаа хороотой байх шаардлагыг иргэн аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг дэмжиж хамтран ажиллахыг мөн уриаллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд дунд болон доод шатны зарим албан тушаалтнууд хүнд суртал, авилгал хээль хахуулиас гадна хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас ажлаас нь халсан талаар хэллээ. Тэрбээр төрийн ажлыг цалгардуулалгүй, иргэдийн эрх ашгийн төлөө өндөр хариуцлагатай ажиллахыг цохон тэмдэглээд иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээг авахад чирэгдэлгүй хурдан шуурхай өгч ажиллахыг хүслээ.


Сэтгэгдэл

buy cenforce 200 [212.119.45.110] 2020-07-02 01:03:26

buy cenforce 200 http://cavalrymenforromney.com/

generic names for viagra [89.191.226.241] 2020-06-27 19:17:20

generic names for viagra https://viatribuy.com/

where can i buy cialis with paypal [185.250.45.160] 2020-06-27 04:55:04

where can i buy cialis with paypal http://www.cialisles.com/

ACrapeCantani [104.238.39.172] 2020-06-25 23:40:32

<a href="https://cialisle.com/">cialis online cheap</a>

ACrapeCantani [104.238.39.196] 2020-06-21 22:06:42

<a href="https://cialisle.com/">cialis otc</a>

viagra on sale [194.104.10.106] 2020-06-21 11:35:32

Hey there! I know this is kinda off topic however , I'd figured I'd ask. Would you be interested in exchanging links or maybe guest authoring a blog article or vice-versa? My website covers a lot of the same topics as yours and I think we could greatly benefit from each other. If you happen to be interested feel free to shoot me an email. I look forward to hearing from you! Wonderful blog by the way! http://viacheapusa.com/

clomid online no prescription [77.220.194.76] 2020-06-16 08:29:00

clomid online no prescription https://clomidweb.com/

Зочин [202.131.242.122] 2020-05-19 14:30:49

Маш их ажил хийж байгаа. Бүтээмж өндөртэй, шудрага сайн дарга. Төрд хэрэгтэй зайран даа

зочин [66.181.169.70] 2020-05-19 09:20:27

засаг даргаа ядаж хотын хороод оо холбосон хатуу хучилттай зам тавиад өгөөч эвдрээгүй бордуурь, явган зам засдагаа боливол яасан юм Баянзүрх гачууртын шар хоолойд очоод үзээч хөрсний эвдрэл гэж хэрээс хэтэрсэн БЗД -т явган хүний замыг жил бүр сольдог асуудлыг зогсоо

Oogii [202.126.89.221] 2020-05-19 01:15:38

Хотын даргаа, гишүүдээ манайх яагаад ганц үйлдвэр барьж чаддаггүй байна аа ядаж л энэ гялгар уут боловсруулах үйлдвэр барьчих, эсвэл тийм үйлдвэрийг нь дэмжээд өгөөч тэгвэл энэ их хог хаягдалын чинь багасах юм. Хог шатаах ганц зуух барьчаач Солонгос улсаас туршлага судалмаар юм аа

Oogii [202.126.89.221] 2020-05-19 00:52:46

Хөрс л гээд байх юм ядаж зүлэгжүүлж, мод тарих хэрэгтэй манайх шиг хотдоо ногоон байгууламжгүй улс алга жоохон газар байсанч барилга эсвэл ашгийн зориулалттай машины зогсоол болж байна. Байгууллагууд ядаж 5% нь ногоон байгууламжтай баймаар байна. Сэлбэ голоо хар хогоор дүүрч байна байгалаа сайхан сэргээвэл аяндаа наад хөрс агаар чинь цэвэрших юм биш үү. Хүмүүс маань жоохон сэтгэлтэй баймаар байна хогоо хаяхгүй соёлжих хэрэгтэй байна. Ядаж л ард түмэн минь өөрөөсөө хамаарах юмаа хийцгээе хэдий болтол ийм байх юм хүмүүсээ өөрсдийнхөө төлөө, ирээдүй үр хүүхдүүдийнхээ төлөө 1хоног, 1долоо хоног, 1сар 1жил хогоо хаяхгүй байцгаая

irgen [103.10.22.32] 2020-05-18 23:21:39

Huduunuus orj irj bga ursgaliig zogsooy. Ger horoolliig yaraltai barilgajuuliya. Hursnii bohirdol arai heterlee. Gvnii us bohurdoj ervvl bh nuhtsul muu bna

Зочин [66.181.161.93] 2020-05-18 22:35:39

Хот дотор байгаа гэр хорооллуудын газрыг чөлөөлөх хэрэгтэй. Ялангуяа гандан.

цэцэг [66.181.190.44] 2020-05-18 21:57:27

хятадуудын барьсан шинэ гүүрний зүүн талд их наяд худалдааны төв ашиглалтанд ороод хэдэн сар болж байна .энэ худалдааны төвийн яг урдуур дунд гол урсдаг тэр хавиар явж байгаа хүмүүс бүгд тэр гол руу шээж баах юм их наяд худалдааны төв голын эрэг дагуу хогоо хаяж байна тэр орчим тэр чигтээ бохирдож байна аа .саяхан сайн дурынхан бололтой хэдэн хүмүүс ирж голын хойд ирэг дагуух хогыг хагас хугас хамсан болоод явсан. хотыг төрлөх байгалаар нь гоё байлгаж болох энэ жижиг голоо цэвэрлэж арчилаж анхааралдаа авмаар байна .өнгөрсөн хавараас усны шувууд ирдэг болсон хэдэн бор галуу ирж өндөглөөд дэгдээхэй нь хөөрхөн том болж байна аа жаахан ч гэсэн тэр голд хөвж яваа шувууд нь төрлөх байгалын сайханыг харуулах юм .их наяд голын далан давуулаад шороо асгаж хог хаяж байгааг нь шалгаж үзээд арга хэмжээ аваач ээ .тэр жаахан голыг зүгээр л өөрийнх нь урсацаар нь байлгаад голын эрэг дагуу зүлэгжүүлэхэд л болоод явчих юм .манайхан цемэнтлээд тохижуулаа гэх юм .

tumur [64.119.20.60] 2020-05-18 21:28:53

хөрсний бохирдол гэхээсээ ГАРАА УГААХ СОЁЛ муутайгаас л өвддөг


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.