Д.Оюунчимэг: Өнгөрсөн 2, 3, 4 саруудад багш нар 60 хувь хүрэхтэй үгүйтэй цалинжсан

Н.Баярмаа / Нийслэл

Коронавируст өвчлөлөөс шалтгаалан хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа хүндэрч эхэлсэн. Боловсролын байгууллагуудын хувьд тодорхой хэмжээнд санхүүжилт хийгдэж байгаа боловч хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүдийн санхүүгийн байдал хүндэрч эхэлсэн байна. Төсвөөс нэмэлт санхүүжилт авдаг гэж илүү үзэгддэг энэ байгууллагууд жилдээ зургаан мянган хүүхдийг түгжээтэй хаалганы цаана үлдэхээс хамгаалж ажилладаг юм. Энэ тухай Сүхбаатар дүүргийн Хөгжил цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Улсаас олгодог хувьсах зардлыг зогсоосон талаар хувийн цэцэрлэгийн багш нар эсэргүүцэл илэрхийлсэн? Төрөөс олгодог хувьсах зардлын санхүүжилт хувийн цэцэрлэгүүдийн санхүүжилтын хичнээн хувийг бүрдүүлж байгаа талаар яриагаа эхэлье?

-Энэ хувьсах зардал гэдэг бол цэвэр цалин байхгүй юу. Өөр ямар нэгэн урсгал зардал тог, ус,цахилгааны зардал биш. Үүнд зөвхөн багш нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл орсон ийм зардал л байдаг. Нэг хүүхдийн 89,700 төгрөгөөр тооцож ологодог зардал юм. Энэ нь тухайн байгууллага дээр ирэхээрээ ажилчдын цалинг 100 хувь хангаж чаддаггүй 60-70 хувийг л олгодог. Үлдсэн хувийг байгууллага өөрөө цэвэр нөхөж олгодог.

-Бизнесийн үйл ажиллагаа буюу суралцагчдаасаа төлбөр авдаг байгууллагуудад төрөөс мөнгө өгч байгааг шүүмжлэх хэсэг байдаг л даа?

-Шүүмжлээд яах юм бэ? Улсын байгууллага цэцэрлэгүүд ачааллаа дийлж ажиллаж чаддаггүй. Бүх хүчин чадлаа дайчлаад ч түгжээтэй хаалганы цаана эрсдэлтэй нөхцөлд хүүхдүүд үлдсээр байгаа нь бодит үнэн биздээ? Төрийн нуруун дээрх энэ ачааг хувийн цэцэрлэгүүд хувааж байгаа. Хувийн цэцэрлэг төлбөр авч байгаа гэж боловч бид улсынх шиг бүрэн санхүүждэггүй. Улсаас хувьсах зардал олгож байгаа боловч тэрүүгээр нь цалинг л олгодог. Цалин олгогдохдоо 60-70 хувийг л бүрдүүлдэг. Манай байгууллагын тухайн сарын цалин 14 сая гаран болдог бол улсаас 8-11 сая төгрөгийн хооронд санхүүжилт авна. Улсаас сар бүр хүүхдийг толгойгоор нь тоолдог. Гэтэл өвлийн улирал гэх зэрэг хүүхдийн өвчлөл өндөртэй болдог саруудад хүүхэд цөөрөхөд тэр хэмжээгээр бидний санхүүгийн байдал савалж байдаг. Тэглээ гээд багш ажилчдаа цомхотгох эрхгүй учраас баш нарынхаа цалинг өгнө. Энэ утгаараа хувийн байгууллага өөрөө эрсдэлээ 100 хувь толгойгоороо бүрэн хариуцаж байдаг. Үүнийг бид олон хүний өмнө үүрч яваа хариуцлага гэж үздэг.

-Нөгөө талаас хувийн цэцэрлэгтэй холбоотой багш хүүхдэд зүй бусаар хандсан олон үйлдлүүд тасрахгүй байна л даа. Нэг үгээр хэлбэл төрөөс сайн үйлчилгээ явуулна гэж хөрөнгө гаргуулж байгаа цэцэрлэгүүд хариуцлага султай ажилладаг гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн?

-Энэ тал дээр бол яг тухайн байгууллагын зохион байгуулалт хувь хүний чанараас шалтгаална. Түүнээс хувийн хэвшил л гэхээрээ тийм байдаг гэсэн үндэслэл бол байхгүй шүү дээ. Асуудал эсрэгээрээ ч байх тохиолдол байж болно. Жишээлбэл, хувийн цэцэрлэг хүүхэд багатай. Бололцоотой боломжтой айлын хүүхдүүд байдаг. Эцэг эхчүүдийн хувьд эмзэг хандлагатай. Үүнээсээ болоод багштайгаа үл ойлголцож болно. Гэтэл улсын цэцэрлэгүүд ачаалал ихтэй байдаг. Эцэг эхчүүд нь үүнийг ойлгож байдаг. Тал талаасаа л байдаг байх. Тэрнээс энэ асуудлыг хувийн цэцэрлэгүүд л гаргаад байдаг юм шиг яриад байх нь тийм ч зөв биш болов уу? Манай байгууллага л гэхэд арван жил ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулж байна. Бүрэн камержсан. Эцэг эхчүүдтэйгээ ойлголцоод ажлаа нээлттэй тайлагнаад явдаг.

-Коронавирусын өвчлөл гарснаас хойш хувийн цэцэрлэгүүдийн байдал ямар байна вэ?

-Манай байгууллагын тухайд 21 ажилчинтай. Өнгөрсөн 2,3,4 саруудад багш нар маань 60 хувь хүрэхтэй үгүйтэй цалинжиж байна. Гэтэл өвчлөл гарснаас эхлэн зургаадугаар сар хүртэл төр хувийн хэвшил ялгахгүйгээр олгоно гээд хэвийн олгогдож байсан хувьсах зардлын санхүүжилтыг таван сард өгөхгүй гээд хаасан.Зургаадугаар сар хүртэл олгох санхүүжилтаа улс таван сард зогсоочихоор бүх багш ажилчдад цалин өгөх үндэслэл байхгүй болчихож байгаа юм. Ингээд зун ямар ч хувьсах зардал байхгүй.Гэтэл тэр хугацааны цалинг бид нар багш нартаа олгодог.Багш 48 хоногоороо ажилчид 30 хоногоороо амралтаа авна. Тэгэхээр биднээс нэлээд зардал гардаг. Энэ хувьсах зардал орохгүй байлаа гэж бодоход багш нар маань 5,6,7,8 гээд дөрвөн сар ямар ч цалингүй. Цэцэрлэг бүрэн дампуурал зарлах ийм аюултай тулгарах хэмжээнд ирчихээд байж байгаа л даа.

-Хувийн цэцэрлэгийн багш нарын цалин хангамж улсын байгууллагын багш нарынхаас ялгаатай байдаг уу?

-Цалингын хувьд ялгаатай. Ерөнхий төлвийн хувьд бол адилхан л даа. Үндсэн цалинд ялгаа байхгүй ч гэлээ үр дүн ур чадварын нэмэгдэл бол багатай байдаг. Яалт ч байхгүй санхүү, төсвөөсөө шалтгаалдаг л даа. Улсын цэцэрлэг бол хүүхдийн тоогоороо цалинжчихдаг. Хэрвээ улс хүүхдийг толгой дарж тоолдоггүй статистик мэдээгээ бариад явдаг байсан бол нэг хүүхэд долоо хоног цаашлаад сар өвдөөд ирэхгүй байлаа гэж бодоход цэцэрлэгийн санхүүжилтэнд өөрчлөлт гарах нь бага байх байсан. Гэтэл хүүхдийн тоогоор хувьсах зардлыг олгодог. Энэ хугацаанд биднээс орон тоожиж есдүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын нэгэн хүртэл гэрээ хийсэн багш ажилчид чинь байж л байна шүү дээ. Өнөөдөр гурван хүүхэд ирээгүй байна нэг нь ажилдаа битгий ир гэх эрх бидэнд байхгүй. Энэ төсвийг нь улс таначихдаггүй байсан бол бол бид багш нарынхаа цалин урамшууллыг нь улстай жишиглүүлээд өгөх боломж үүснэ л дээ.

-Байдал энэ чигээр үргэлжилвэл хэцүү болох нь дээ?

-Улсын хэмжээнд 545 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж түүнд 4800 орчим багш ажилчид ажиллаж байдаг. Үүнд нь 6000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цаашдаа 6,7,8 сард гээд үзэх юм бол хувийн цэцэрлэгүүд бүрэн дампуурал зарлах хэмжээнд хүрчихээд байна. Нэг багшийн ард багадаа гурваас дээш ам бүл гээд тооцвол хэр хэмжээний гэр бүлийн санхүүд нөлөөлөх нь ойлгожтой. Цаашлаад байгууллагынх нь үйл ажиллагаа саатсан тохиолдолд энэ тооны хүмүүст төрөөс ажилгүйдлийн мөнгө олгох уу? ахин ажлын байраар хангаж чадах уу?. Ирэх жил хичээл, сургууль эхлэхэд цэцэрлэггүй болсон эдгээр хүүхдүүдийг яах вэ гээд үүсэх хүндрэлүүд их байна гэж харж байна. Төрийн нурууг хөнгөлж байдаг хувийн хэвшлүүдээ яг энэ хэцүү цаг үед нь дэмнээд гарах болов уу л гэсэн бодол горьдлого байх юм л даа. Энэ өвчлөлөөс шалтгаалаад ирэх саруудад эдийн засаг хүндрэх нь тодорхой гээд яриад байна. Тэгэхээр энэ хугацаанд хувийн хэвшлүүдийнхээ үйл ажиллагааг дэмжээд өгөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

худал [64.119.24.37] 2020-05-28 14:34:19

ашигтай болоод л ажиллаад бга шдээ ашиггүй бол яг ажиллана шдээ

tusa [66.181.168.81] 2020-05-28 12:47:58

Хувийн байгууллага бол ашгийн төлөө байгуулага. Тиймээс төрийн байгууллагатай харьцуулаад нэмэргүй. Нөгөө талаар санхүүгийн эрсдлээ хувийн байгууллага өөрснөө үүрдэг хуультай. Иргэдэд буруу ойлголт өгөх хэрэггүй гэж хэлэх байна.

алтаа [66.181.160.122] 2020-05-27 19:41:19

хувьд өгөхгүй байж болнов өгсөн бол сургалтанд нь анхаар

чимгээ [202.21.107.77] 2020-05-27 14:34:10

тэтгэвэрийн насны хүмүүс тэтгэвэртээ гараасай залуу хүмүүст гай болж даралт нв харвасан явж байхаар

Зочин [202.9.46.181] 2020-05-27 01:54:29

Huviin tsetserleg, surguuli mash olnoor neegdeed bgaa ni ulsaas huvisah zardal avaad, ard irgedees avdag tulbur ni uursdud ni ashig bolj irdeg bh ni!!! Huvisah zardaliig burmusun zogsooj, ene ih mungiig 1 jild 1 tsetserleg, surguuli bariad bval heregtei biz dee?! Yagaad heden hunii erh ashig niit ard tumnii erh ashgaas iluu bh gej!!! Ene tur zasag shat shatandaa, salbar, negj bolgondoo ulsiin umchiig idej shamshigduulah argaa olchih yumaa!!! Huviin yum bol huviin bai, yahaaraa ulsaas chanii zardliig tulj bh yostoi gej!!!!!

DS [202.9.46.185] 2020-05-26 20:02:47

Eserguutseed baigaa humuust helehed ali ch ulsad huviin hevshliin tsetserleg baidag. Ted harin ch busad huviin sectoroosoo hamgiin undur tulburtei, yalgaagui l ulsaas aa huvisah zardal avch ajilladag um shuu. Ta nar internetee uhaad sudlaad uzeerei. Ta huviin tsetserlegt huvisah bitgii ug gej bgaa bol huuhdiinhee tulburiig hed dahin nugalaj tuluh heregtei bolno shuu dee. Bid chini gart barigdah buteegdehuun uildverleed gardaj zaraad ashig oldog gazar bish bolohoor garah zardlaa uur haanaasaa oloh bilee dee. Bagsh ajilchdiin tsalin mungu, huuhdiin hool und, ashiglaltiin zardal, turees tatvar, materiallag baazaa bainga nemj selgene geh meteer buun zardal gardag um sh dee tend chini. Bid ene mergejleer anhnaasaa yavchihsan uchiraas ene mergejildee hairtai uchiraas ihenh ni ene chiglelee bariad yavaad baigaam. Mun taanuus iim uzel bodoltoi baidag bolohoor, tur zasag ni ingej gaduurhadag uchiraas mergejliin bagsh nar ni huviin hevshild ajillah durgui baidag um.

Zochin [202.126.89.155] 2020-05-26 14:56:55

Hubiin hebshild ajillj bigaa hvmvvs bvgd l ar gertei shvv dee ughgvi l bisn bol anhnaasa yah gej iim shiidber gargasn ym be turd bigaa erhmvvdee

Zochin [66.181.161.99] 2020-05-26 17:04:03

Ajilahgui bj yun tsalin nemeh we arai dendvv yma hicheeleech sain zaahgui bj yun tsalin

Зочин [66.181.179.223] 2020-05-26 10:20:43

Жинхэнэ шулагч нар байна даа.

Зочин [203.91.119.58] 2020-05-26 08:01:06

Хөөх. Зөвхөн хувьсах зардлаараа цалингаа өгчихдөг юм бна. Энэ том хөнгөлөлт л дөө. Үлдэж бгаа төлбөрийн дийлэнх нь карманд нь ордог юм бна.

а [66.181.160.122] 2020-05-27 19:38:51

гэрэл ус эйхшлаййи хоол, гурамшуулал, багшийн цалинг өгсгөх гээд ашиг гээд олон зардал гээд байна л даа хө

DX [202.9.46.185] 2020-05-26 18:42:35

Ter huuhed chini hool und idne biz dee, dulaan bair suutsaar hangagdanàa daa teriig chini dagaad ashiglaltiin zardal gardag um. Ene metchilen zardal undur shuu dee.

zochin [116.45.209.14] 2020-05-26 02:04:32

huwiin tsetserleguudiin esreg bgaa humuus ta nar dund n orj ajilj uzeeguin baij utas, com-nii tsaanaas bitgii olon yum bichij bai. huwiin tsetserlleg ulsiin tsetserlegees hariutslaga ondortei , bagsh nar n hurtel mergejiliin humuus bainga end tendhiin shalgalt irj bdag gazar shuu. neeh tgj gedsee elj suuj hewtej bgad tsailin awchidiin bish

Зочин [202.9.46.181] 2020-05-27 02:11:40

ter tegeed chamd hamaatai asuudal, chinii songolt yundaa busdad yalarahaad bgaan. Naad ezedteigee l tsalin munguu yari! Bid chamd urgui!

Зочин [59.153.87.54] 2020-05-26 00:30:33

Дорнодын Сэргэлэн багачуудад хувийн цэцэрлэгт өгсөн. Өвөл баахан ханиад хүрээд бараг сар шахам яваагүй. Гэтэл эрхлэгч нь төлбөрөө бүтэн авна гээд. Тэгээд цэцэрлэгээс гаргаад өвөл. Намар улсын цэцэрлэгт өгсөн чинь хүүхдийн минь хоолны мөнгө орж ирэхгүй бна гээд багш нь. Эргэж нөгөө хувийн цэцэрлэгт очиж хасуулсан.

Зочин [103.212.116.61] 2020-05-25 23:47:54

Хувын цэцэрлэгт ажиллаж байгаа багш нарын дунд 2 3 4 сард нэг ч төгрөгний цалин өгөөгүй ажил олгогч байгаа энэ хугацаанд хувьсах зардал ороогүй учир цалин өгөх боломжгүй гэж Тэгвэл энэ ажил олгогчид авах арга хэмжээ байна уу хаана хэнд хандах ёстой юм бээ ийм асуудалтай нилээдгүй хүн байгаа байх нэгэнт ажил олгогчид өгсөн хувьсах зардлаас бид бас цалингаа авмаар байна

Баагий [182.160.33.149] 2020-05-25 19:54:16

Хуцаад байгаарай писда минь зүв зүгээр сууж цалин авчихаад юу гэж элдэв юм гоншигноод байгаа лалар вэ?

Зочин [202.9.46.179] 2020-05-26 19:08:38

huniig ingej muuhaigaar buu hel magadgui tanii huuhed tsetserleg surguuligui baiwal ali neg huwiin gazar uguh l bolno shde teneg min

Зочин [103.212.119.32] 2020-05-26 17:26:29

Болиоч чи.бүдүүлэг амьтан бэ!

Хөх [66.181.177.112] 2020-05-25 16:40:01

ХУВИЙН СУРГУУЛИУД ӨНДӨР ТӨЛБӨР АВСАН ТЭГЭЭД ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛБӨР БУЦААЖ ӨГӨХГҮЙ БАГШ НАРЫН ЦАЛИНД ӨГСӨН ГЭНЭЭ.ЭНИЙГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.ХАГАС ДУТУУ ЗААЧИХААД ХҮҮХЭД ХОХИРОХ БОЛЖ БАЙНА УУ МӨНГӨ ХИЧЭЭЛ 2 ХОЁРООРОО

Irgen [66.181.161.43] 2020-05-25 14:15:50

Onlain hicheel gj bantan bolj bnaa. Sursan ch yum chig, suraagui ch yum shig .hoeriin hoorond bagsh nar baahan daalgawar etseg ehchuuded uguud ajilaad ireed huuhduudtei hicheel hiilgeh hj hachin yum bolj bn da. Ur dun ni 0/.

Зочин [103.80.210.183] 2020-05-27 09:50:51

1-р ангийн хүүхэд сурсан сураагүй 2-н хооронд боллоо. цөөн хүүхдэдтэйгээр үсэг тоогоо зааж гүйцээгээч. 2-р ангидаа ороод бөөн бантан болно. сул байгаа багш нараар заалга л даа.

Зочин [103.229.120.136] 2020-05-25 12:36:07

Төрийнхөн хэдэн цагт хэдэн хүн ирж ажиллаад цалингаа яаж авч байгааг нарийн гаргамаар байна. Төрийн байгууллагаар яваад харуулаас өөр хүнтэй таарахаа байгаад удаж байна. Ноднин явахад дураараа ажлын цагаа тогтоодог болсон юмуу очихоор ЦАЙНЫ ЦАГ, МАНАЙХ 8 Д ОРЖ 5 Д ТАРДАГ ТАРСАН, МАНАЙХ 9 С ОРДОГ ИРЭЭГҮЙ БАЙНА гэсэн үгнүүд сонсоод таардаггүй байсан, одоо бүүр 14 цаг өнгөрөөгөөд явцгаачихдаг болжээ. Байгаад ч хийх ажилгүй, байхгүй байсан ч амьдрал үргэлжилж байдаг энэ байгууллагууд юу хийж, хэдэн хүн цалинжуулаад байнаа, байх шаардлага байгаа юмуу

Зочин [66.181.169.108] 2020-05-27 16:02:27

төрийн байгууллагуудаар явж, бүх л үйлчилгээгээ авч байгаа биздээ

zochin [66.181.161.51] 2020-05-25 12:34:49

zass buten avaad yavj bgaal gej bsanshd iluu tsagiin mungu tugrug ni hasagdsan yum bgaa biz ajil hiigeegui baij tsalin avaad harin saikhan bgaan bishuu bi huviin ajiltai orloggui bolchood bna ta nar harin tsalintaidaa bayarla

зочин [66.181.188.70] 2020-05-25 11:23:50

төр хувийн сургуули цэцэрлэгт хувисах зардал буюу татаас өгөхөө болих хэрэгтэй.тэр сургуули цэцэрлэгүүд өөрийн аж ахуйн тооцоогоор өөрөө өөрийгөө санхүүжүүлж бүх зардалаа даах ёстой.энэ чини зах зээлийн жам ёсны хуули шүү дээ.харин улсын төсвөөс зээл авч засвар тоног төхөөрөмж авч шинэчилж өргөтгөх ажлыг хийж болно доо.улс өөрийнхөө цэцэрлэг ,сургуулиудыг яаая даа гэж байхад хажууд ни юу вэ.улсын нуруун дээрэхи ачаанаас хөнгөлж улсын төсөвт дарамтгүй бгаа гэдэг ни шал худал зүйл бна шүү дээ.хувийн эмнэлэг сургуули цэцэрлэгүүдийг нэг бол нэг мөр хааж улсынхаа цэцэрлэг,сургуули,эмнэлэгт төсвөө хангалттай зарцуулж байх хэрэгтэй.хувийн хэвшил гэж хараал идсэн яхир хар гуйлгачингууд л юм даа

Зочин [202.9.46.181] 2020-05-27 02:07:53

yag unen, ezdeesee tsalingaa neheech, end tur yamar hamaatai yum tee kkk

Зочин [66.181.161.29] 2020-05-26 17:42:29

битгий хуц зөв бич ядаж

Зочин [59.153.113.181] 2020-05-25 23:14:02

хувийн хэвшлийн төлсөн татвараар амьдардаг нэг хувалз хувийн хэвшлээ ад үзээд сууж байх гэж зайлуул. улс арай мөнгө хэвлээд амруу чинь хийдэг гэж боддог юм биш биздээ?

Зочин [66.181.161.30] 2020-05-25 20:36:40

эхлээд алдаагүй биччих .дараа нь цор цор гэж дуугар

Irgen [202.179.26.89] 2020-05-25 11:10:28

Delhii niiteerei suhurch sugduj yahaach medehgui . Har Tahlaas bolood suurch baina shude yunii chin TSalin ajil hiigeegui hol horio togtooson baihad . Ochij bulchirhaitai bol bolj uzeech ulsiin ediin zasag yamar baigaa bilee tolgoi chin olgoi Bolson ym uu malaa

Зочин [202.9.46.181] 2020-05-27 02:06:19

ish chaavaas daa iim yos surtahuuntai yumnuud huviin tsetserleg surguulid bagshilj bna. Huniig huts uli l geh yum bna! Deerhi hun unen zuv yum bichsen bna!!! Ta nar naad huviin tsetserleg, surguuliin ezdeesee tsalingaa neh!!! tur yamar ch hamaagui!!!

Зочин [202.9.46.204] 2020-05-25 10:50:48

Ажил хийгээгүй байж, авах тухай бөөн асуудал үүсээд байгааг 1.т ойлгохгүй бна. Энэ хүмүүст ажил хэрэгтэй ардаа амьдралтай гэдгийг бол ойлгож бнаа. Дэлхийгээрээ бидний хөгжлийн загвар өөрчлөгдөж,дараагийн шатанд орох шаардлага тулгараад,асуудалд ороогүй хүн айл өрх үлдээгүй л байлтай. Хэт цахимжихгүйгээр, хүний хүүхдийг хэрхэн хөгжүүлэх тухай жаахан ч болов сэтгэлээ чилээхгүй,зөвхөн хийгээгүй ажлын цалин мөнгө яриад байвал ажил мэргэжил тань асуудалд орсныг ойлгоно уу, эрхэм сурган хүмүүжүүлэгчид минь! Сургуулийн багш нар FB.р баахан өөрөө ч мэдэхгүй даалгавар постлосон, оролдлоготой хариудлагатай ээж аав нар бол найдах юм байхгүйг ойлгоод хүүхэдтэйгээ тулж ажиллаад харин ч бие даах чадвар нь сайжирсан байгаа бх. Цэцэрлэгийн багш яг яагаад цалин нэхээд байгаа нь ойлгомжгүй л бна даа.

Зочин [202.126.89.88] 2020-05-25 12:56:07

Цэцэрлэгийн багш ажилчид гэхээр хүн биш үү.бид ч ар гэр үр хүүхэдтэй таны миний хүүхдийг ургахын улаан нартай уралдан үдшийн бүрий нар орсон хойно л гэрийн бараа хардаг.бид улсаас зүгээр юу ч нэхээгүй бид цалин нэм урамшуулал өг гэж хэзээч өлсөж жагсдаггүй.авах ёстой цалингиинхаа багахан хэсгийг авах гэж бна.Хувийн хэвшилийн олон цэцэрлэгүүд төрийн ачааг үүрэлцэж бна.та бүхэн энэ салбарт ажиллаж бсан бол ингээд сууж байхгүй байх.

Зочин [192.82.67.197] 2020-05-25 10:16:23

Ajil hiigeegui baij bolil doo.ichih bulchirhaigui yumaa.yaj ichihgui mungu yariad baij chadaj bnaa.ajil hiigeegui 60 hubi abch baij.bur tsalingui humuus Naina.ichij sure ichij amidst.oi gutmaar yum.hun hudulmurluj baij tsalin abdah yum.chi hudulmurluugui baij tsalin abch baij you yarina be.tegbel emch subilagch shig ajil hiil dee.baig gehef sain duraaraa cobidiin esreg sjillaa h

Зочин [66.181.168.8] 2020-05-25 10:15:09

Хувийн сургуулиудын төлбөрийн талаар Боловсролын сайд шийдвэр гаргачихаачээ. Ер хичээллээгүй байхад төлбөрөө хэдэн хувь төлөх ёстой юм бэ? Бөөрөнхий сонин сайд байна шүү.

Зочин [202.131.238.98] 2020-05-25 11:08:21

яг үнэн

Зочин [103.14.38.132] 2020-05-25 10:29:19

Боловсролын шинчлэл бүгд буруу явсан байна. Монголын хуучин улс төрөөс үлдээхгүй цэвэрлэх хэрэгтэй. Эс бөгөөс энэ хэрүүл шиг зүйл 4 жил үргэлжилнэ. Эцэст нь бүгд сүйрнэ.

Рааш [66.181.161.85] 2020-05-25 09:47:42

Дан ялангуяа хувийн цэцэрлэгүүдийг бүр цөөрүүлж хаах хэрэгтэй. Тэнд мэргэжлийн багш ер нь л байхгүй дээ.

Зочин [66.181.186.127] 2020-05-25 09:42:09

Ajil ugaasa hiigeegui yum bj yun tsalin neheed bgan. Tsalingui choloo l gej oilgoh heregtei shde

зочин [202.131.229.246] 2020-05-25 09:36:38

хувийн хэвшилд ажиллаж үзээгүй, хүнд цалин өгч ажил амьдарлыг нь дааж явж хариуцлага үүрч үзээгүй хүмүүс ойлгохгүй улсын сургуульд ойгоо тэмдэглэ гэж улсаас 90 сая төг агч байхад хувийн сургууль 90 сая төгөөр бүтэн жил амьдарлаа залгуулж байдаг

Зочин [202.9.46.181] 2020-05-27 02:01:00

bitgii huts, huviin chini ashig olj bgaa yumiig yahaaraa uls tulnu gej!!! Zardlaa tootsood neesen yum bgaa biz dee!!! Ene huvisah zardal gej huviin tsetserleg, surguulid uguhuu bur bolih heregtei!!! Iim yum avdag bolood ingej olnooroo bii bolood bgaan bna. Undur tulburuus tsaashgui, huuhduudiig oligtoi ch surgahgui bj boli zugeer!!! Tureesiin bairand neegdeed udaa ch ugui uuriin barilga bariulchihdag yum bsan, huuhduudiin ner barij tsum bayajdag yum bna sh dee!!!

Зочин [202.131.242.122] 2020-05-25 09:06:50

Ямар ч ажил хийгээгүй байж юун цалин бэ. Ер нь хувийн сургууль цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал өгдөгийг зогсоох хэрэгтэй

Зочин [59.153.87.54] 2020-05-26 00:31:21

Тийм шүү. Чадна гээд ажиллуусан байж

bi [122.201.22.57] 2020-05-25 08:31:19

1 ch hicheel oroogui baij 100huvi tsalingaa awah geed bgaa muu.harin ch 60 huvi ugsun bn shd.yamar sonin um yaridag um be.

Зочин [66.181.161.96] 2020-05-26 18:53:21

Huwin tsets zarim udirdlagud arai bnaa 2 3 4 sarin tsalin orchihod bhad ugugui l bgash de

Хл [202.126.89.14] 2020-05-25 08:07:39

Ажил хийсэн юм уу?

zochin [119.40.98.177] 2020-05-25 07:57:17

Tenegteed baigaach huviin tsetserleg uym baigaa biz dee

зочин [103.57.95.228] 2020-05-25 07:35:00

хэт цөөн хүүхэдтэйг нь хаах хэрэгтэй энэ хүний хэлж байгаагаар бол НЭГ цэцэрлэгт ДУНДАЖААР 11 ХҮҮХЭД 9 багш байдаг юм байна тэгэхээр багш нараа цөөрүүлэх хэрэгтэй юм байна 3 хүүхэдтэй ангид 2 багш байх шаардлагагүй

Зочин [202.126.89.207] 2020-05-26 18:38:02

Ta buruu oilgoj bna manaih 150 huuhedtei 21 ajilchintai tolbor toldoggui zoriltot bulgiin 25 n huuhedtei hervee uls ene 150 huuhdiig bagtaah tsetserleg bariya gevel 3terbumaar bariad huvisah zardal deer hoolni mongo ursgal zasvar deerees ni huvid ogch bgaa huvisah zardal deeree dahiad 50% huvisah nemj ogno gesen ug shuu sudalj bj huniig muulaarai ene tsetserlegiig uusgen bguulj humuus chini mash tom buyan hiij bgaa yum shuu


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.