“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана

Aдмин / Нийгэм

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд тавдугаар сарын 19-ний байдлаар нийт 12,200 гаруй иргэн бүртгүүлжээ.

Марафонд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдах юм. Энэ жил 10, 21, 42 километрт гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн онд

  • 10 километрт 1,368 гаруй гүйгч
  • 21 километрт 542 гүйгч
  • 42 километрт 140 гүйгч бүртгүүлж байжээ.

Харин энэ жил

  • 10 километрт 1,866 гүйгч
  • 21 километрт 917 гүйгч
  • 42 километрт 180 гаруй гүйгч бүртгүүлсэн байна.

Мөн таван километрийн зайд гүйхээр 8,000 гаруй хүн бүртгүүлжээ. Таван километрийн гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна.

Гэр бүлийн гүйлтэд 1,100 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1.5 километрийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 29 хүн бүртгүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын гүйлтэд бүртгүүлэгч болон энгэрийн дугаар авах иргэдийн идэвх нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн иргэдээс 7,100 гаруй нь энгэрийн дугаараа авлаа.

Энгэрийн дугаарыг тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэл тараах бөгөөд дараах цэгүүдэд олгож байна.

5км-ийн гүйлтийн энгэрийн дугаар олгох цэгүүд:

  • 2024.05.01-05.20-ны 09:00-18:00 цагт - Есөн дүүргийн Биеийн тамир, спорт хороо
  • 2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт - Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны нэгдүгээр давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн энгэрийн дугаар болон мерчиндайз бүтээгдэхүүн олгох цэгүүд:

  • 2024.05.15-05.20-ны 11:00-20:00 цагт
  • 2024.05.15-05.20-ны 09:00-18:00 цагт

Бүртгүүлэх холбоос:

Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/

Hipay аппликэйшнээр бүртгүүлэх: www.hipay.mn/app

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.