Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Дорнод аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс Чойбалсан хотод ажиллаж эхэлсэн.

Аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг 5 өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Баянтүмэн сумын 4 дүгээр Хотонт багийн танкийн саад гэх газарт хог цэвэрлэгээ зохион байгуулах явцад их хэмжээний тэсрэх сум олдсон мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газар ажиллаж нийт 300 гаруй цэнэгтэй сум, галт хэрэгсэлийг олж устгах ажлыг зохион байгуулж байна.

Тус газраас Зенитийн пулмёт ОПЗ сум, 37мм хошуу 12,7 БЗД сумны хошуу 85 ширхэг
125мм Убедно-тренировочный сургалт дадлагын хонгио 8 ширхэг
125мм пушка /Т-72/ ОФ задрах дэлбэрэх сум 56 ширхэг
125мм Пушка /Т-72/ Д-81 Кум хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг
Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум-42 зэрэг сум, галт хэрэгсэл олдсон, өмнө нь Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Өгөөмөр, Өлзийтийн тал гэх газраас байлдааны зориулалттай 13 нэр төрлийн 176 ширхэг сум, тэсрэх бодис илрүүлж тэсэлгээ хийж устгах ажлыг зохион байгуулсан.

Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 7058102 дугаарын утсанд дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй, тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.21] 2020-05-30 21:41:14

1990 онд яг ийм цэнэгтэй сумны хошууг газраас олж хүүхдүүд бөглөө давтаж тоглож байгаад дэлбэрэн амь насаа алдсан харамсалтай хэрэг Сэлэнгэ аймагт гарч байсан гашуун түүх бий.Иргэд олон нийтэд сайн анхааруулж сэрэмжлүүлэх нь зөв

зочин [103.10.22.83] 2020-05-30 14:45:16

оросын цэргийг бид хөөж гаргаагүй. горбачев өөрөө дэн сяо пинд амласан амлалтаа биелүүлж цэргээ татсан. мөн орос барилгачид хөрөнгө оруулалт байхгүй болсон учир нутаг буцсан. залуу үед түүхийг бодитоор үнэн зөв мэдүүлж байх нь хойшид сайн үр өгөөжтэй. цэрэг гарсан нь орос хятадын харилцаа сайжирсан .барилгачид бол социализм нурсан.нийгэм солигдож ажилгүй болсон.

Зочин [122.201.31.91] 2020-05-30 12:26:57

1980 аад онд Халх голд цэргийн алба хааж байхад 1939 онд хэрэглэж байсан буу зэвсэг тэсрээгүй сум зөндөө байдаг байсан .Япон виндов жад гар бөмбөг гээд түүхийн дурсгал зөндөө байсан 90 он гараад төмөр хаягдал Хятад уруу их гаргадагбайхад их буу хуягт танк онгоцны сэг сумны хонигоо хогоороо байсан алга болсон доо.

Зочин [172.58.139.84] 2020-05-29 22:30:44

Ingej delgerengui medeeleh hereggui buruu hunii gart orvol yana bodoltoi medeelj bai

Зочин [64.119.27.190] 2020-05-29 15:25:22

Яавал яаг гээд зөнд нь хаяад гарчээ муусайн оросууд. Хүний газар юм чинь яасан ч яадаг юм гээд. Яаралтай гарсан ч дараа нь мэдэгдэж болийшдээ. Санаа муут яван хатна гэж. Ер нь монголчууд хөөгөөгүй өөрсдөө л гарцгаасан шдээ.

Зочин [202.126.90.20] 2020-05-30 07:49:12

тэнэг юмуу чи чамайг хамгаалж явсан хүмүүс шүү өөр зөндөө газрууд дорнотод бгаа

Зочин [66.181.185.93] 2020-05-30 01:51:41

Ардчилал гэдэг чинь гарч ирээд зөвлөлтийн барилгын байгууллага цэргийн анги салбарыг хөөж гаргасан барилгын байгуулагт ажиллаж байсан эрэгтэй эмэгтэй олон залуус ажилгүй болж сайхан ардчилал чинь ингэж эхэлсэн.

Иргэн [66.181.184.183] 2020-05-29 13:50:59

1990 онд А.Н. оросуудыг хөөж гомдоосон тул зэвсэг тёкникээ авч чадалгүй нэг л шөнө түгшүүр аваад хамаг юмаа орхиод гарсан биздээ.энэ АН балаг шүү дээ.аягатай цайгаач ууж амжаагүй Ан одоо юу гэх бол.

зочин [124.44.156.207] 2020-05-29 13:37:02

Ямар аймаар юм бэ? Өмнө нь Төв аймгийн нутагт хэд хэдэн удаа Зөвлөлтийн цэргийн ангийн булж үлдээсэн зөндөө олон сум олдсон биз дээ? Одоо Дорнод аймагт мөн л хэд хэдэн удаа Зөвлөлт Холбоот улсын үеийн зөндөө олон сум, тэсрэх зүйлс олдлоо. ЗХУ-ын цэргийн ангийнхан хаана ямар сум тэсрэх бодис булснаа, нууснаа яагаад хэлдэгггүй, мэдээлдэггүй юм бол оо? Ямар эрсдэлтэй аюултай осолтой юм бэ? Хурдан бүгдийг нь илрүүлж аюулгүй болгоосой доо. Хүн мал амьтанд аюултай, эрсдэлтэй осолтой юм байна даа.

Хэхэ [103.26.195.178] 2020-05-29 12:48:18

Байлгаж л байхгүй. Шууд түүгээл байлдах нь байна шд


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.