Dexamethasone эм Covid-19-ийн эмчилгээнд үр дүнтэй болохыг туршилт харуулжээ
Их Британид хийсэн туршилтаар хямд үнэтэй, түгээмэл хэрэглэгддэг эм биеийн байдал нь хүндэрсэн Covid-19 өвчтөнүүдийн амийг аврахад үр дүнтэй болохыг тогтоожээ.
Уг эм нь үрэвлсийн эсрэг үйлчилгээтэй Dexamethasone юм. Оксфордын их сургуулийн судлаачид үүнийг коронавирусийн халдвартай хүмүүсийн амийг аврахад сайн нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Тус сургуулийн судлаачид анх удаа өнөөдөр өргөн ашиглагддаг эмийг Covid-19 өвчний эмчилгээнд үр дүнтэй гэж зарлаж байгаа нь энэ юм.
Тэд 2,104 өвчтөнд 10 өдрийн турш 6 миллиграммаар буюу бага тунгаар Dexamethasone эмийг өгсөн байна. Ингэхдээ ийм эм хэрэглээгүй 4,321 өвчтөний эмчилгээний үр дүнтэй харьцуулжээ.
Үр дүнд нь амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас баралтын тоо гуравны нэгээр буурч, хүчилтөрөгчийн нэмэлт эмчилгээтэй хүмүүсийн үхлийн тоо 20 хувиар багассан байна.
Харин амьсгалын болон хүчилтөрөгчийн аппарат хэрэглэх шаардлагагүй буюу хөнгөн өвдсөн хүмүүст нөлөө үзүүлэхгүй байжээ.
Оксфордын эрдэмтэд туршилтынхаа үр дүнг удахгүй нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар бэлдэж байгаа гэнэ. Харин энэ хооронд цаг алдахгүйн тулд Dexamethasone эмийг хүндэрсэн өвчтөнүүдийн эмчилгээнд “стандарт” болгон хэрэглэхийг эмч мэргэжилтнүүдэд уриалжээ.
“Одоохондоо үүнийг орлох үр дүнтэй эм олох маш хэцүү. Ердөө 50 паунд ($63) хүрэхгүй үнэтэй эмээр найман өвчтөний амийг аврах боломж олдож байна” гэж Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Мартин Лэндри ярьж байна.
Өнөөдөр зарим улсын эмч мэргэжилтнүүд Covid-19 өвчтөний эмчилгээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй remdesivir эмийг эдгэрэх хугацааг богиносгох зорилгоор хэрэглэж байгаа. Гэхдээ эрдэмтэд энэ эмний нөлөөний талаар өөр өөр байр суурьтай байгаа юм.
ЭМГЭНЭЛ
И-баримтын сугалаанд хожсон мөнгийг 20 хоногийн дотор олгоно
Хардалтын улмаас хамтран амьдрагчаа хөнөөсөн хэргийг 14 жилийн дараа илрүүлжээ
Доналд Трампын Тангараг өргөх ёслолд Монголын талаас Элчин сайд Ө.Батбаяр оролцоно
Хөх нүүрс эдийн засгийн хувьд хэмнэлттэй, агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа
"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
ЗГ: Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэж, орон тоог 30 хүртэл хувиар бууруулна
АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган гүн эмгэнэл илэрхийлэв
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ